Хамгийн хачирхалтай тохиолдлуудаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс

2015-10-12, 23:00
34,172
Эмнэлэг гэдэг тийм ч хүсэхээр газар биш. Түргэн тусламжаар хүргэгдсэн үхэл амьдралын зааг дээр буй хүмүүс, аймшигт шарх авсан өвчтөнүүд гээд л олон янзын хэцүүхэн зүйлс тэнд тохиолддог. Харин санаандгүй ч гэмээр, тэнэг ч гэмээр зүйлсээс болж эмнэлэгт хүргэгдэх хүмүүс цөөнгүй. Ингээд яг болсон явдлуудаас та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Хамгийн хачирхалтай тохиолдлуудаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс


1. Кофены үр хамрандаа хийсэн нь.
Эцэг эхийнх нь хариуцлагагүй байдлаас эсвэл өөрсдийнх нь саваагүй зангаас болж маш олон хүүхэд хамрандаа тоглоом, идэх юм хийж гацаадаг. Тэдний л нэгэн адилаар нэгэн блогчин бүсгүй 5 настай байхдаа хүнсний дэлгүүрт ороод кофены үр жинхэнэ кофе шиг үнэртдэг эсэх талаар шалгах гэж нэг ширхэгийг аваад хамартаа ойртуулан үнэрлэтэл нөгөө үр нь алга болчихжээ. Тэгээд маш их сандарч ээждээ хэлтэл шөнө доошоо харж унт, маргааш эмчид очиж үзүүлье гэжээ. Эмч маргааш нь мэс заслын хэрэгслүүдээр нөгөө үрийг гаргаж авсан тухай бүсгүй өөрийн блогтоо бичсэн байна.



2. Цагаан эрвээхий чихэндээ хийсэн нь.
Нэг залуу айлд пицца хүргэчихээд буцаж явтал хажуугаар нь нисэж өнгөрсөн цагаан эрвээхий чихэнд нь орчихсон байна. Айсандаа эмнэлэг ортол цагаан эрвээхийн маш олон авгалдай чихэн тодроос нь гарч ирсэн байна.



3. Талханд согтсон залуу
Техасын нэгэн залуу үе үе гэртээ согтуу ирэх болжээ. Тэгэх болгондоо архи ерөөсөө амсаагүй хэмээн хэлэхэд эхнэр нь итгэсэнгүй, эмнэлэг дагуулан явж архи уусан эсэхийг нь шалгуулахад 0.4 бүхэлтэй гарч, дээрээс нь замын хөдөлгөөнд 5 удаа согтуугаар машин барьж явсан нь илэрч, эрүүлжүүлэх байранд хэд хоногийн турш хоргүйжүүлэх эмчилгээ хийлгэсэн байна. Гайхсан эр шинжилгээ өгөхөд “хэт их гурилан бүтээгдэхүүн идсэний улмаас нарийн гэдсэнд нь исэлт явагдсан” гэсэн онош гарснаар хэргийн учир эцэст нь нэг тайлагджээ.



4. Аюултай спорт туршиж үзсэн нь.
Адал явдал, аюултай зүйлст дуртай нэгэн залуу давалгааны серфинг, скэйтбоард хоёрыг нийлүүлж өөр нэгэн спорт “санаачилахаар” шийджээ. Скэйтээрээ давалгаа руу явж орон 20 том давалгаагаар үсрэхэд, хүчинд нь цохиулан ухаан балартжээ. Хөл алдахдаа шагайгаа ч мөн мулталсан байна. Хамгийн догь нь “ухаалаг” эр 35 настай байсан байна. 35 нас ийм зүйл бодож олж, туршиж үзэхэд арай хөгшдөхгүй гэж үү?



5. “Андуурал”
АНУ-д 15 минут тутамд нэг хүн мухар олгойн хагалгаанд ордог ажээ. Нэгэн охин шөнө унтах гэж байтал ходоод гэдэс хавиар нь маш хүчтэй хатгуулж өвдөн, хөдөлж ч чадахаа больжээ. Ээж нь түүнийг дагуулан эмнэлэг явж, эмчид үзүүлтэл нь мухар олгойн хагалгаанд яаралтай ор гэжээ. Хагалгаанд орохоос 15 минутын өмнө тэсэхийн аргагүй өвдөн, маш чанга орилж, “хийгээ гаргаж” орхижээ. Тэгээд л мухар олгой биш, ходоодны хий байсныг мэдсэн гэнэ.



6. Рок дуучны бүтэлгүйтэл
Рок хөгжмийн энэ цагийн сор хамтлаг болох “Foo fighters” галзуу тоглолт хийдгээрэй алдартай. Заримдаа бүр хэтрүүлэх нь ч бий. Шведэд хийсэн аялан тоглолтынхоо үеэр дуучин Dave Grohl гитар тоглонгоо үсэрч байгаад өндөр тайзнаас унан шагайгаа мулталж, хөлөө ч мөн хугалсан байна. Эмч ирж түүний мултарсан шагайг хийснээр, фенүүддээ амласан амлалтаа биелүүлж тоглолтоо амжилттай дуусгаж чаджээ.



7. “Ice-bucket challenge”
Интернэт ертөнцөөр нэг хэсэгтээ л тархсан “Ice-bucket challenge”-д Ирландийн иргэн Teresina Bell нэгдсэн бичлэг Youtube-д тавигдаж 3 сая гаруй хүн үзсэн байна. Хөөрхий охин мөстэй ус толгой дээрээсээ асгуулж, дуусгаж чадалгүй гүйн, урдаа байгаа төмрийг харалгүй хүчтэй мөргөж унаснаар толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэхээс өөр аргагүй болжээ.


Видео




8. Архи, тоглоом хоёрыг салгасан нь дээр.
Тайландын нэгэн уламжлалт баяр байдаг бөгөөд олс шатаан дундуур нь үсэрдэг ажээ. Согтсон нэгэн залуу тэр дундуур гарч байгаад бүтэлгүйтэж шатан амиа алдахаа дөхсөн байна. Хөөрхий залуугийн арьс бараг бүхэлдээ зумарсан байжээ. Энэхүү үйлдлээс болж маш олон хүн эмнэлэгт хүргэгддэг байна.



9. Томоотой “цэнгэцгээе!”
Нэгэн залуу хосууд, эмээ өвөөтэйгээ амьдардаг байжээ. Өвөө эмээгээ эзгүй нэгэн орой тэд боломжийг ашиглахаар шийдэж, эмээгийнхээ шургуулгыг ухаж байгаад нэгэн тос олсон бөгөөд үүнийгээ бэлгэвчний тос гэж бодсон бололтой хэрэглэсэн байна. Яг үнэндээ тэр нь зүрхний хэм бууруулах тосон түрхлэг байсан ажээ. Эмээ өвөө нь гэртээ ирэхэд залуу хос нүв нүцгэн давхралдаад хэвтчихсэн, харин ухаангүй мэт хөдөлгөөнгүй байжээ. Ингээд тэдний оролдлого бүтэлгүйтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.



10. Могой загасны эмчилгээ
Могой загасны эмчилгээ нь арьсыг залуужуулах хосгүй шидтэй гэгддэг. Нэгэн Хятад залуу үүнийг туршиж үзэхээр, дүүрэн могой загастай онгоцонд оржээ. Гэтэл түүний бэлэг эрхтэнийг могой загас хазчих нь тэр. Залуу сандран, эмнэлэгт очиж могой загасыг авахуулсан байна. Энэ үйл явдал элдэв зүйлст дуртай залууст сургамж болжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()