Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “The Piano Tuner” хэмээх Франц богино хэмжээний кино нь сэтгэл зүйн триллер бөгөөд танд амьдралыг өөр өнцгөөс харах сэдэл төрүүлэх болов уу.
2. “The Lost Thing” нь 15 минут үргэлжилэх хүүхэлдэйн кино юм. Нэгэн хүү далайн эргээр зугаалж байх үедээ тэс өөр ертөнцөд ирдэг бөгөөд хэрхэн гэртээ харих замаа олохыг доорх бичлэгээс үзнэ үү.
3. “La Luna” хэмээх богино хэмжээний кинонд аав болон өвөөгийнхөө ажилтай анх удаагаа танилцах гэж буй хүүгийн тухай гарна. Тэрээр өөрийн хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйлстэй учирснаар кино үргэлжилэх ажээ.
4. “New Boy” кино нь Оскарт хүртэл нэр дэвшиж байсан байна. Ирланд сургуульд шинээр шилжиж ирэх Африк хүүд юу тохиолдохыг доорх видеоноос үзнэ үү.
5. “Zero” хэмээх богино хэмжээний кинонд бүх хүмүүсийг тоогоор дугаарласан байх бөгөөд танд хүмүүсийг ялгаварлан гадуурхах юунд хүргэх талаар ойлгуулах болно. Ийм ертөнцөд амьдрал хэрхэн өрнөхийг киноноос үзнэ үү.