Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Тerminator 2: Judgment Day”
Алдарт найруулагч James Cameron-ий найруулсан энэ киног үзээгүй цөөхөн хүн байдаг байх. Цаг үеэсээ түрүүлсэн кино шүү.
2. “Basic Instinct”
Нэрт жүжигчин Sharon Stone-ий залуу насны дүрийг мөнхөлсөн бөгөөд ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудын нэг юм. Кинонд гарах гаж зуршилтай үзэсгэлэнтэй бас тачаангуй эмэгтэйтэй орооцолдсон мөрдөгчийн амьдрал өөрийн эрхгүй сонирхол татах ажээ.
3. “Groundhog Day”
Фил бол цаг уурч залуу. Харин түүний амьдрал яг нэг өдөрт л гацчихна. Өдөр болгон яг ижил давтагдана гэсэн үг. Харин тэр өдөр нь Америкт болдог “Минжний өдөр” хэмээх өдөр байж таардаг бөгөөд амьдралаа буцаад хэвийн болгохын тулд олон сонирхолтой адал явдалтай учирдаг байна.
4. “Forrest Gump”
Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм, хамгийн ухаарал хайрлах шилдэг кино бол мэдээж алдарт Форрест Гаамп билээ. “Амьдрал бол яг л савтай шоколад, түүнийг нээж үзэхээс нааш дотор нь юу байгааг мэдэхгүй” гэж Форрестийн ээж хэлдэг. Энэ киноны утга санаа энэ л үгэнд бүхэлдээ багтсан байдаг гэдэгтэй та санал нийлж байгаа биз ээ.
5. “Leon”
Мэдээж алдарт Leon-гүйгээр энэ жагсаалтыг хэрхэн төсөөлөх билээ? Natalie Portman-ий хүүхэд насны төрхийг та энэ киноноос л харж байсан байх. Тэр багаасаа л шилдэг нь байж шүү.
6. “Shawshank Redemption”
Эрх чөлөө, итгэл найдвар ямар агуу байдгийг, хичнээн их үнэ цэнээр олддогийг та энэхүү киноноос мэдэрч байсан гэдэгт итгэлтэй байна.
7. “Pulp Fiction”
Энэхүү кино нь гэмт хэрэг, адал явдлын тухай шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор багтана. Тулаанд орох ёстой ч хэзээ ч тулалдахгүй боксчин, боссынхоо эхнэрийг зугаацуулах дээрэмчин, алуурчин залуусын амьдрал, адал явдал энэ бүтээлийг “Каннын кино наадам”-аас шилдэг дээд шагнал хүртэхэд хүргэжээ.
8. “Knockin’ on heaven”
"Нар жаргах үед үүлнүүд асар том галт бөмбөлөг мэт харагдаж, шатаж явсаар хязгааргүйн гүнд шингэх нь ямар гайхалтай гээч. Яг энэ үед зөвхөн үүл болон хязгааргүйн л тухай бодогдох нь хичнээн сайхан бэ?" гэх үгс энэ киноны хамгийн сэтгэл догдлом хэсэг мэт...
9. “The Game”
Хүний оюун санаа гэдэг хэнийг ч төөрөгдүүлж чадах зүйл байдаг гэдгийг илэрхийлсэн сэтгэлзүйн хүнд сэдэвтэй кинонуудын нэг.
10. “Devil’s Advocate”
Үзэгдэл болгон нь театрчилсан мэт байдгаараа бусад киноноос онцлог ажээ.
11. “Meet Joe Black”
Үхэл гэж юу вэ? Би үхлээс айх ёстой юу? гэдэг асуултуутад Joe Black хариулахаар таны амьдралд гарч ирэх болно. Харин та түүнийг хүлээж авах эсэх нь киноны гол зангилаа юм.
12. “Taxi”
Найруулагч Люк Бессоны өөр нэгэн шилдэг бүтээл. Гүн гүнзгий утга агуулга, далд санаа ховор ч гэлээ хоёр өөр залуугийн адал явдал таныг хөгжөөж, догдлуулж чадна.
13. “Green Mile”
“Ногоон бүс” нэрээр нь бидний сайн мэдэх кинонд нэмэлт тайлбар бараг хэрэггүй биз ээ. Триллер зөгнөлт төрлөөр дагнан бичдэг нэрт зохиолч Стифен Кингийн романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь Оскарын шагнал гардуулах наадмын 4 төрөлд нэр дэвшиж, 3 төрөлд шагнал хүртсэн юм.
14. “Fight Club”
Хүний хамгийн заналт дайсан бол тэр өөрөө л байдаг. Үүнийг л бидэнд ойлгуулах гэж Брэд Питт энэхүү хэцүү дүрд тоглосон юм шүү дээ.
15. “The Matrix”
Бидний амьдрал тэр чигтээ роботуудын программ төдий байсан бол яах вэ?... XX зуунд ийм зураг авалтуудыг хийж байсан нь гайхамшиг биш гэж үү?