“Ухаанаараа уралдъя -2” аяны эхний шатны ялагчид тодорлоо

2015-09-29, 18:49
3,779
Юнител групп Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх, сурагчдын нийгмийн оролцоог бий болгох зорилгоор “Ухаанаараа уралдъя” аяныг дахин эхлүүлсэн билээ.
“Ухаанаараа уралдъя -2” аяны эхний шатны ялагчид тодорлоо


Энэхүү аян нь 21 хоногийн хугацаатай 3 үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд эхний шат амжилттай явагдаж 50,000 гаруй сурагч, 6,500 групп оролцсоноос Өмнөговь аймгийн Даланзадгад хотын аймгийн тэргүүний лаборатори 1-р сургуулийн 11Г ангийн хамт олон тэргүүлж, ангиараа Asus notebook-ний эзэд болцгоосон юм.











2-р байранд 24-р сургуулийн 12Б ангийн хамт олон орж, Adidas брэндийн 150,000 төгрөгний эрхийн эзэд болцгоосон юм. Шагналыг Монголын Сурагчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Ангийн дарга – 2015” ангийн дарга нарын чуулган дээр гардууллаа.

“Ухаанаараа уралдъя -2” аяны 2-р шат 2015-09-28-нд эхэлсэн бөгөөд бүх анги 0 онооноос эхлэн уралдаж байгаа тул бүх групп ангиудад түрүүлэх боломж байгаа юм.

Уралдаанд хэрхэн оролцох тухай ЭНДЭЭС https://www.unitel.mn/index.php/news/read/77 мэдээлэл аваарай.

Мөн Facebook-ийн ЭНЭ https://www.facebook.com/events/145800509094724/ эвэнтэд орсноор хүссэн асуултандаа хариулт авч, бусад оролцогчидтой мэдээллээ хуваалцах боломжтой.











Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.