Шивээс хийлгэхгүй байх 13 шалтгаан

Орчин үед хүмүүс шивээсээр гангарах болсон. Гэвч ихэнх хүмүүс насан туршдаа харамсаж, арилгаж чадалгүй үлддэг. Тиймээс бид та бүхэндээ шивээс хийлгэхгүй байх шалтгаануудыг танилцуулж байна. Насан туршид таны арьсан дээр үлдэх учраас доорх мэдээллийг уншсаны дараа шивээс хийлгэх талаар шийдвэрээ гаргаарай.

Шивээс хийлгэхгүй байх 13 шалтгаан


1. Цаг хугацаа
Цаг хугацаа өнгөрөх бүрт хүний арьс өөрчлөгдөж, биений харицаа өөр болдог. Тиймээс таны хийлгэсэн шивээс 15 жилийн дараа онцгүй болох ажээ.



2. Харамсал
Ихэнх хүмүүс шивээс хийлгэчихээд наад зах нь 3 сарын дараа харамсаж эхлэдэг байна. Үүрд таны биед үлдэх зүйлээсээ нэг их удалгүй уйдчихна гэвэл онцгүй биш гэж үү?



3. Харшил
Зарим хүмүүс шивээс хийлгэхээр харшил нь хөдөлж, юм туурдаг гэнэ. Тиймээс эхлээд эмчид үзүүлж, юунаас харшилдаг болохоо мэдэх хэрэгтэй.



4. Өвчин
Шивээснээс болж маш олон төрлийн аймшигт өвчин халдварлаж болдог билээ. Иймээс эрүүл мэндээ бодоод ДОХ эсвэл өөр төрлийн цусны өвчин авахыг хүсэхгүй байвал шивээс хийлгэсний хэрэггүй.



5. Өвдөлт
Хичнээн шивээс танд гоё харагдаж байсан ч, маш олон цагийн турш таны арьс руу зүү орж гарахыг мэдэрнэ гэдэг таатай зүйл биш юм.



6. Арилгах боломжгүй
Нэгэнт хийлгэсэн бол та тухайн шивээсээ лазераар арилгасан ч, сорив үлддэг. Тиймээс дээр нь шинэ шивээс хийлгэж далдлахаас өөр арга байдаггүй.



7. Бусдын бодлыг өөрчилнө
Ихэнхи кинон дээр шивээстэй хүмүүс шоронгоос гарсан эсвэл ямар нэгэн бүлэглэлийн гишүүн байж таардаг. Тиймээс бусдад өөрийгөө буруугаар ойлгуулахыг хүсэхгүй байвал шивээс хийлгэх хэрэггүй.



8. Эмэгтэйчүүдэд тохиромжгүй
Учир нь нэгэнт шивээс хийлгэсэн бол эмэгтэй хүн төрсний дараа арьсаа чангалж, хүүхдээ хөхөөр хооллоход асуудал тулгарах нь их байдаг байна.



9. Ажлын амжилтанд нөлөөлж мэднэ
Зарим ажил мэргэжлүүд шивээстэй хүмүүсийг ажилд авахаас татгалздаг байна.



10. Мөнгө
Зурагт, сэтгүүл дээр гардаг шиг шивээс хийлгэхийн тулд танд маш их мөнгө хэрэгтэй. Харин мөнгөндөө тааруулж шивээс хийлгэнэ гэвэл насан туршдаа харамсахаар зүйл болж ч мэднэ.



11. Харшил
Зарим шивээсний будаг арьсанд тохироогүйн улмаас харшил өгдөг байна. Мэргэжлийн бус газруудад ийм асуудал үүсэх нь элбэг.



12. Дархлаа
Судлаачдын үзэж буйгаар шивээс хийлгэсэн хүн, хийлгээгүй хүмүүсээс дархлаа муу байдаг гэнэ.



13. Дон
Шивээс нь нэг төрлийн донтолт бөгөөд хүмүүс нэг хийлгэсэн бол ахин дахин хийлгэхийг хүсэх нь их юм байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()