Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
11. Эли – «Намайг оруул» (2008)
Шведийн “Намайг оруул” аймшгийн киноны баатар, гол дүр Оскарын найз, нүдэнд дулаахан 12 настай Эли охин энэ кинонд өлссөн үедээ хүмүүсийг зэрлэгээр хөнөөдөг цус сорогчийн дүрд тоглодог ажээ.
10. Ихрүүд – «Цацраг» (1980)
Энэ бараан жагсаалтанд багтсан бусад дүрүүдээс ялгаатай нь Стивен Кингийн гайхамшигт бүтээлүүдийн нэг болох эгч дүү ихэр хий үзэгдэл онцгой үйлдэл хийдэггүй. Тэд зөвхөн бяцхан Дэннигийн нүдэнд үзэгдэж, өөрсөдтэй нь хамт тоглохыг хүсэн дууддаг. Харин дараа нь хүүд цусанд хутгалдсан цогцоснуудыг үзүүлдэг байна. Гэхдээ найруулагч Стэнли Кубрикын ачаар ихрүүд үзэгчдийн сэтгэлд үүрд зурсхийн санагдахаар аймшигтай харагддаг билээ. Кинонд ухаан солиорсон эцгийнхээ гарт өөд болсон бяцхан Грейдүүд ихрүүд биш харин хэдэн жилийн зайтай усны дусал мэт адилхан төрсөн эгч дүүс болох тухай өгүүлдэг байна.
9. Рода Пенмарк – «Муу цус» (1956)
Дайны дараах Америк оронд асуудал дагуулсан толгой өвтгөсөн сэдэв бол өсвөр үеийнхний гэмт хэрэгт холбогдох явдал байв. Хүүхдүүд уруу татагддаг байв уу эсвэл зарим хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх заяатай төрдөг үү гэсэн асуулт ч урган гарч байв. Мервин Леройгийн сонгодог триллер нь энэхүү асуудлын хоёр дахь сэдвийг хөндсөн юм. Түүний зохиолын баатар найман настай Рода дундаж амьдралтай, төлөв түвшин гэр бүлд аз жаргалтай өсч байгаа охин. Түүнд гэмт хэрэг үйлдэх ямар ч хөндлөнгийн шалтгаан үгүй байв. Гэвч охины эмэг эх цуврал алуурчин нэгэн байжээ. Тиймээс ч Рода ийм бага наснаасаа хүн алж эхэлсэн байна. Түүнд хүн алах шалтаг мундахгүй, бүр энгийн шалтгаан ч нөлөөлнө. Жишээ нь, “Ангийн охин маань цэвэр бичигтэн болж шагнууллаа. Түүнийг зайлуулах цаг болжээ” гэх мэт.
8. Генри Эванс – «Сайн жаал» (1993)
“Сайн хүү” триллерт авга ах, эгч болон үе тэнгийн үеэлтэйгээ хамт амьдрахаар болсон 12 настай Вуд хүүгийн талаар өгүүлдэг. Авга ах эгч нь хүүд таатай хандах тусам үеэл Генри нь түүнийг ээжээсээ улам ихээр харамладаг. Энэ киноноос нийгэмтэйгээ зөрчилдсөн бяцхан тэрслүү этгээд хэрхэн бий болж буйг харж болно.
7. Юля Маевская – «Юленька» (2009)
Киноны баатар удамшлийн хувиралтай буюу "мутант" 12 настай охин насанд хүрсэн эмэгтэй хүн шиг сэтгэлгээтэй, эрэгтэй хүн шиг хүч тэнхээтэй, хүний мах идэгч Лектер шиг нийгэмтэйгээ зөрчилдсөн нэгэн. Юля хүн алах дуртай бөгөөд гэмт хэргээ өөр хүн хийсэн мэт төөрөгдүүлэхээр нуун далдлах чадвартай. Үүнээсээ ч таашаал авдаг байна.
6. Гейж Крид – «Тэжээвэр амьтдын оршуулгийн газар» (1989)
Үхэгсдийн газар очих тийм ч сайн биш. Тиймдээ ч “Үхэгсдийг битгий сэрээ. Тэд булшнаасаа босч ирэх танд таалагдахгүй” гэж ярьдаг биз. Гэхдээ үрээ гэсэн эцэг эхийн хайр сохор бөгөөд ямар ч дүрэм журамд баригдахгүй ажээ. Тиймээс бяцхан Гейж ачааны машинд дайруулан амиа алдахад уй гашууд автсан эцэг нь нууцлаг “ тэжээвэр амьтдын оршуулгийн газар” хөдөөлүүлдэг. Харин Гейж амилж, гэртээ эргэн ирэхдээ гэмгүй бяцхан хүү биш хүйтэн сэтгэлт араатан болсон байдаг. Ингээд тэр эргэн ирснийхээ дараа хөрш болон төрсөн эхээ хөнөөж, улмаар эцгээ алахыг оролддог байна.
5. Риган МакНил – «Буг чөтгөрийг үлдэн хөөгч» (1973)
Жирийн нэг буг чөтгөрийн үлдэн хөөгч тарничийн амьдрал хүнд хэцүү. Гэхдээ биед нь эртний, хүчирхэг босоо ороолон шүглэсэн өсвөр насны охиных бол бүр шимширмээр. Өчигдөрхөн сэтгэл татам сургуулийн сурагч байсан Риган охин өнөөдөр хүйтэн царайтай, үзэн ядалт, хараалаар дүүрсэн үг яриатай, хийж буй үйлдэл бүр нь аймшигтай болно. Найруулагч Уильям Фридкины сонгодог аймшгийн жанрын энэ кино 1973 онд Америкчуудын сүнсийг зайлуулж дөнгөсөн юм.
4. Айзек Хронер – «Эрдэнэ шишийн хүүхдүүд» (1984)
“Шоронд орохоос бүү ай, тэнэгүүдээс бүү ай, өлсгөлөн, тахлаас бүү ай. Харин ганцхан юу хийхээ би мэднэ гэж хэлсэн хүнээс л ай” хэмээн Александр Галич хэлсэн байдаг. Түүний зөв байж ч мэднэ. Өөрийн зөв гэдэгт хэт итгэлтэй, бусдыг үүндээ уруу татаж, уриалан дуудаж байгаа хүн маш аюултай. Тэр нь бүр насанд хүрсэн хүн ч биш жаахан хүү байвал яах вэ? Стивен Кингийн зохиолоор бүтсэн киноны гол баатар болох Айзек хүү тэнгэр бурхны нэрийн өмнөөс үе төрсөн эцэг эхийнхээ амийг бүрэлгэхийг үе тэнгийнхэндээ уриалдаг. Хүүхдүүд ч түүнийг үг дуугүй дагадаг. Ингэж л жинхэнэ чөтгөр шулмаас ч дутахгүй аймшигтай Айзек мангас бий болдог байна.
3. Мидвичээс ирсэн хүүхдүүд – «Хараагдагсдын тосгон» (1960)
Дайны дараах барууны ертөнц зөвлөлтийн “халдвар” орж ирэхээс үхтлээ айж байв. Энэ айдас коммунизмын аймшиг зүйлсийн талаарх бодит “мануухай” дээр төдийгүй зөгнөлт зохиолд ч тусгалаа олж байв. Нэгэн тосгонд харь гарагийнханы хийсэн хэсэгхэн зуурын довтолгооны дараа гэрэл цацардаг нүдтэй, “цагаан алтан” үстэй, ер бусын чадвартай чөтгөрийн хүүхдүүд төрж эхэлдэг тухай кино нь Британийн аймшгийн киноны найруулагч Вольф Риллын алдартай бүтээлүүдийн нэг юм. Мидвичийн хүүхдүүд өсч томрон, дэлхийн жирийн хүмүүсийн хүүхдүүдээс дөрөв дахин хурдан хөгжиж байв. Тэд үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад илүү эелдэг бас том хүн шиг ухаалаг байв. Гэхдээ тэд бас алсын зайнаас мэдэрдэг, болох үйл явдлыг урьдчилан тооцоолдог, бусдын санаа бодлыг уншдаг, өөрийн хүслээр удирдах чадвартай. Тэдний зарим нь бүр өөрсдийг нь дэлхий дээр суурьшихад саад болсон хүмүүсийг хөнөөдөг байна.
2. Дэмиен Торн – «Омен» (1976)
Бяцхан Дэмиен гэм зэмгүй сахиусан тэнгэр мэт харагддаг. Гэхдээ түүний гадаад төрхөнд хууртах хэрэггүй. Тэр Их Британи дахь Америкийн элчингийн хүү гэгддэг ч үнэндээ бол Чөтгөрийн үр юм. Христийг үзэн ядагч бяцхан Дэмиены замд хөндөлдсөн хэнбугай ч хамгийн аймшигтай үхлээр үхдэг. Түүнээс гадна хүүд үйлчилдэг үнэнч боол-чөтгөрүүд бий. Тэд өөрсдийн “бурхныхаа” үр удмын төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс та түүний уурыг хүргэсэн л бол булшаа өөрөө ухах хэрэг гарна.
1. Самара Морган – «Дуудлага» (2002)
Японы алдарт “дуудлага” төрлийн киноны Холливудын хувилбарын баатрыг аймшгийн жанрын энэ жагсаалтанд тэргүүлэхэд уг киноны Садако нөлөөлжээ. Самара бол амьддаа ч, үхээд сүнс болсон хойноо ч хүн алж байдаг муу ёрын чөтгөр. Мөн түүний гэнэт телевизор дотроос гулсан гарч ирж байгаа нь үнэхээр бие арзайлгам (Самара хүний ертөнц рүү видео бичлэг болон видео магнитфоноор дамжин ордог) харагддаг. Үүнийг харсан хэнбугай ч зүрх нь хаагдана. Түүнээс гадна Садако хэнийг ч амьд тавьж явуулдаггүй, зайлж зугтах аргагүй болгодог хүчтэй чөтгөр ажээ. Тэр зөвхөн таны амийг авах хугацаагаа л бага зэрэг сунгаж магадгүй юм.