Өөрийгөө ялан дийлж чадсан бүсгүйн гайхалтай түүх

Англи улсын иргэн 25 настай Бон Жордан , 10 жилийн өмнө автомашины осолд ороод 4 мөч нь мэдээгүй болж, тэргэнцэр дээр явдаг болсон байна. Залуухан бүсгүй суумгай болоход түүний сэтгэл санаа ямар байсныг уншигч та төсөөлж байгаа байх. Гэвч тэр бууж өгсөнгүй, бусадтай өөрийн мэдлэг, чадвараа хуваалцахыг илүүд үзэж хичээсээр иржээ. Тэрээр хувийн блогтоо нүүр будалт, гоо сайхны бичлэг, нийтлэлүүд оруулж олны талархлыг хүлээсээр байна.
Өөрийгөө ялан дийлж чадсан бүсгүйн гайхалтай түүх


“Youtube” дээрх түүний суваг 127.000 гаруй байнгын үзэгчтэй .



Өөрийн түүхийг товчоор танилцуулсан 5 минутын бичлэгээ интернэтэд цацсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 4 сая хол илүү хүн үзжээ.



Жордан нүүр будалтын хичээлүүдийг үзэн, тэдгээрээс туршлага судлан, өөрийн бичлэгүүдийг оруулах болсон нь түүний хувьд маш том амжилт төдийгүй энэ нь түүнд  асар их урам зориг, итгэлийг өгч байгаа билээ.



Тэрээр нэгэн удаа “Би осолд орсноос хойш хөл гар минь мэдээгүй болж, сэтгэлээр маш их унасан. Бүх мөрөөдөл минь нуран унаж, амьдрах итгэлгүй болж байлаа. Хувцасаа өмсөж чадахгүй, үсээ боож чадахгүй ч, хамгийн азтай нь өөрөө нүүрээ будаж чаддаг байсан. Энэ л миний цорын ганц итгэл найдвар байлаа” хэмээн хэлж байжээ.



“Миний бичлэгүүд бусдад урам өгнө гэдэгт би итгэдэг. Бурхны бэлэг болсон энэ гайхалтай амьдралдаа бид өвдөг сөхөрч болохгүй, харин ч зовлон бэрхшээлийг сөрж ялах ёстой гэдгийг ойлгуулахыг зорьсон.”



“Миний нийтлэлүүдийн доор сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс олон бий. Гэхдээ тэднийг тэгж хэллээ гээд би өөрчлөгднө гэж үгүй. Харин ч намайг хурцалж өгдөг. Сайхан сэтгэл бүгдийг ялна гэдэгт би итгэдэг.”












Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()