Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бусдаас сонссон зүйлсдээ итгэж, тухайн өнцгөөр бүхнийг харж, сэтгэх нь бий. Харин худал үгс, цуу яриа олон жил ам дамжин яригдсаар сүүлдээ яг үнэн мэт ойлгогддог сөрөг талтай аж. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийх үүднээс үнэн гэж боддог буруу ойлголтуудын талаар танилцуулахаар бэлтгэсэн юм.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэлэн дээр төрөл бүрийн амт мэдрэх тусгай хэсгүүд бий

Хэлэн дээр төрөл бүрийн амтыг мэдрэх тус тусдаа хэсэг байдаг гэсэн ойлголт нь шинжлэх ухааны алдаа юм. Энэхүү онолыг хамгийн анх германы эрдэмтэн Хениг 1901 онд гаргажээ. Гэхдээ тэрээр хэлний мэдрэг чанарыг тодорхойлсноос биш хэл өөрийн гэсэн амт мэдрэх хэсэгтэй гэж тодорхойлоогүй. Ингээд Хенигийн хийсэн схем сэтгэл судлаач Эдвинд маш ихээр таалагдаж тэрээр эрдэмтний илтгэлийг гүйцэд уншихгүйгээр хэлний хэсэг бүрт тусдаа функцийг зохиожээ. Энэ онолыг 2010 онд эрдэмтэд үгүйсгэсэн байна.

Хэлэн дээр төрөл бүрийн амт мэдрэх тусгай хэсгүүд бий

2 Хятадын Цагаан хэрмийг сансраас харж болно

XVIII зууны үеэс эхлэн Хятадын цагаан хэрмийг Сарнаас харж болно гэсэн худал яриа тархсан байна. ХХ зуунд энэхүү ойлголтыг америкийн комикс болон сонирхолтой баримтуудын талаар номон дээр үгүйсгэсэн байдаг.  Хэрвээ Хятадын цагаан хэрэм тод өнгөтэй, одоо байгаа хэмжээнээсээ мянга дахин өргөн байсан бол түүнийг Сарнаас шууд харах боломжтой гэнэ. Цаг агаарын таатай нөхцөл байдлын үед дуран ашиглаж,  хятадын Цагаан хэрмийг сансраас бусад барилгын адилаар харж болох аж. Дурангүй, томруулагчгүй бол харах боломжгүй.

Хятадын Цагаан хэрмийг сансраас харж болно

3 Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг байсан

Археологичдын олсон викингчүүдийн дуулга нь эвэргүй байсан гэнэ. Эвэртэй дуулгыг XIX зууны үед Скандинавын зураачид санаачилсан аж. Эхлээд зураач Август Малмстрём өөрийн бүтээлдээ викингчүүдийг эвэртэй дуулгатай зүүсэн бол дараа Карл Эмиль Доплер “Siegfried”  кинонд мөн л викингчүүдийг эвэртэй зуулгатайгаар дүрсэлсэн байна.

Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг байсан

4 Сальери Моцартыг хордуулсан

Моцартын захидлуудаас харахад тэрээр Сальеригийн өндөр албан тушаалд атаархдаг байсныг харж болно. Харин Сальери Моцартын авъяасанд атаархдаг байх магадлалтай ч энэ талаар түүхэнд тэмдэглэгдсэн зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, хоёр ая зохиогчдын дунд өрсөлдөөн байгаагүй гэсэн үг. Сальери Моцартыг хордуулсан гэх мэдээлэл Сальериг амьд байх үеэс эхлэж тархсан байна. Тэр энэ яриаг тогтмол үгүйсгэж байсан ч муу нэрнээс салж чадаагүй юм. Энэ ярианаас болж тэр галзуурч, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн гэх яриа бий. Сальеригийн шавь Бетховен бичихдээ: “Сальеригийн бие дахиад маш муу байна. Тэр сэтгэн бодох чадваргүй болсон бөгөөд өөрийгөө Моцартад хор өгч амийг нь хорлосон хэмээн ярьсаар л байна” гэжээ. Сальер сувилагч нарт өөрийнхөө хэргийг хүлээсэн гэх яриа ч бий.  Гэхдээ Сальеригийн энэ талаар хэлсэн баримт  нотолгоо үгүй. Ингээд энэхүү хуурамч ойлголтыг Пушкин өөрийн “ Маленькая трагедия", Питер Шеффер  "Амадей" хэмээх номоороо үргэлжлүүлэн дамжуулсан аж.

1997 онд Миланы шүүх хурлаар Сальериг Моцартын үхэлд буруугүй хэмээн нотолсон.

Сальери Моцартыг хордуулсан

5 Хүн хүрсэн тохиолдолд шувууд өндгөө голдог

Зарим шувууд аюулаас хамгаалахын тулд өндөгтэй үүрээ орхиж явах нь бий. Харин зарим шувууд эцсээ хүртэл өндгөө хамгаалах эсвэл өндөгтэй үүрээ аюулгүй газар аваачих тохиолдол ч гарна. Тас шувуунаас бусад шувууд үнэр мэдэрч чаддаггүй учир хүн хүрсэн үгүйг мэдэж чадахгүй.

Хэрвээ та үүрнээсээ унасан өндгийг харсан бол нэн түрүүнд ойр хавьд шувууны үүр байгаа эсэхийг шалгаарай. Үүр байхгүй, ээж нь нисэж ирээгүй бол өндгийг мэргэжлийн хүмүүст аваачиж өгсөн нь дээр.

Хүн хүрсэн тохиолдолд шувууд өндгөө голдог

6 Дундад зууны үеийн эхнэрүүд үнэнч байдлын бүс зүүдэг байсан

Дундад зууны үед "ухаалаг бүс" гэж байсан хэдий ч энэ нь төмөр цоожтой дотуур хувцсыг илэрхийлдэггүй байжээ. Ухаалаг байдлын бүс нь хүмүүсийг буруу зүйл хийхээс хамгаалж байсан юм. Харин төмөр бүс нь XV зууны үед хамааралтай хэдий ч ерөнхийдөө наргиа, төсөөлөл байдлаар яригддаг байсан аж. Үнэнч байдлын бүс дэлхийн олон музейд байдаг ч энэ нь Викториягийн үеийн дуураймал зүйл болохыг ХХ зууны сүүл үед музейн ажилчид тогтоосон байна.

Дундад зууны үеийн эхнэрүүд үнэнч байдлын бүс зүүдэг байсан

7 Төмөр эмэгтэй – Дундад зууны үеийн эрүүдэн шүүх хэрэгсэл

Төмөр эмэгтэй буюу “Iron Maiden” нь дундад зууны үеийн эрүүдэн шүүх хэрэгсэл болж байсан нь юу л бол. Хамгийн анх “Iron Maiden”-ийг эрүүдэн шүүх хэрэгсэл болгож ашиглаж байсан талаар мэдээллийг XVIII зууны үеийн түүхч Иоганн Филипп Зибенкис гаргаж байжээ. Түүний хэлж байгаагаар 1515 онд Нюрнберг төмөр эмэгтэйн тусламжтайгаар хэрэгтнүүдийг цаазалдаг байсан гэжээ.

Төмөр эмэгтэй – Дундад зууны үеийн эрүүдэн шүүх хэрэгсэл

Германд “ичгүүрийн нөмрөг” хэмээх модон, төмөр бүрхүүлтэй сав байсан аж. Энэ нөмрөгийг биеэ үнэлэгчдэд нөмрүүлдэг байсан учир “төмөр эмэгтэй” гэж нэрлэдэг байсан гэнэ. Саван дотор ямар нэгэн үзүүртэй зүйл байгаагүй бөгөөд “ичгүүрийн нөмрөг” дотор буй эмэгтэйчүүд рүү хотынхон муудсан хүнсний ногоо шиддэг байжээ. Харин музейд байх үзүүртэй төмөр эмэгтэйг XVIII зууны үед хийсэн бөгөөд эрүүдэн шүүлтэнд ашигладаггүй байсан аж.

Саддам Хусейнд өөрийн гэсэн төмөр эмэгтэй байдаг гэх яриа бий. Тэрээр энэхүү хэрэгслийн тусламжтайгаар олон улсын тэмцээнд амжилт гаргаж чадаагүй тамирчдыг шийтгэдэг байсан гэнэ.

8 Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг

Хэдийгээр Морган Фримэн “Люси” кинонд: “Хэрвээ бид тархиа 100% ашиглаж чаддаг байсан бол яах вэ” гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ бидний тархи бүхий л чадлаараа ажилладаг байна.

Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг

9 Эйнштейн тооны хичээлдээ муу байсан

Эйнштейний сургуулийн архиваас харахад тэрээр шинжлэх ухааны хичээлдээ сайн байгаад зогсохгүй вундеркинд байсан болохыг харж болно.

Эйнштейн тооны хичээлдээ муу байсан

Эйнштейн Швейцарийн Арау хотод сурч байсан бөгөөд энэ түүний сургуулийн аттестат юм. Хамгийн өндөр оноо “6” бол франц хэл- 3, газар зүй – 4, харин физик, геометр, алгебрын хичээл дээр тэр хамгийн өндөр оноог авсан нь харагдаж байна.

Гэхдээ бас нэгэн аттестат дээр Альбертийн физик дээр 1 оноо байсан нь түүнийг тоондоо муу гэж хэлэхэд нөлөөлсөн болов уу. Эйнштейнийг сурч байх явцад сургуулийн үнэлгээнд өөрчлөлт гарч, 1 оноо нь 6-тай тэнцэхүйц болсон байжээ.

10 Цагны хонх 12 удаа цохисоны дараа шинэ жил эхэлдэг

Цагны хонх дуугарч эхлэх нь шинэ цаг, шинэ өдөр, шинэ жил эхэлснийг илэрхийлнэ. Хонх хоорондоо 10 секундийн зайтай байдаг бөгөөд хэрвээ та 12 удаа хонх дугаархыг хүлээж байвал та шинэ жилийг өнгөрөөсөн байна гэсэн үг.

Цагны хонх 12 удаа цохисоны дараа шинэ жил эхэлдэг

11 Кутузов баруун нүдээ боодог байсан

Бодит байдал дээр Кутузов хэзээ ч баруун нүдээ боодоггүй байсан гэнэ.  Тэрээр 1768-1774 оны үед Крымд болон Орос- Туркийн дайны үеэр баруун нүдээ гэмтээсэн байна. Туркийн бууны сум түүний баруун чамархай руу орсон байжээ. Хэдийгээр нүд нь гэмтсэн хараа нь үлдсэн учир боолт зүүх ямар ч шаардлагагүй байсан юм. Кутузовыг баруун нүдээ боодог байсан талаар худал ойлголт нь 1944 онд гарсан “Кутузов” хэмээх оросын киноноос гаралтай.

Кутузов баруун нүдээ боодог байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()