Т.Хуяг: Хоёрхон удаа тоглоом тоглоод 1,000,000 төгрөгийн эзэн боллоо

2015-09-16, 18:30
2,817
Скайтел компани “Цоглог оюутан” хөтөлбөрийн хүрээнд “Оюутны 70,000” хөтөлбөрийг хэрэгжүүлж өдөр бүр  10 оюутанд 70 мянган төгрөгийн урамшуулал олгож эхлээд байгаа.
Т.Хуяг: Хоёрхон удаа тоглоом тоглоод 1,000,000 төгрөгийн эзэн боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Цоглог оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус 1000 төгрөгийн цэнэглэлт тутамдаа онлайнаар сонирхолтой тоглоом тоглох хоёр эрх авч тоглоно. Тоглоод хамгийн өндөр оноо авсан 10 оюутанд өдөр бүр 70,000 төгрөгийн урамшуулал олгох юм. Өөрөөр хэлбэл, үнэгүй дугаар авч, үнэгүй фэйсбүүк ашиглаад, гурван найзтайгаа өдөр бүр үнэгүй яриад, тэгээд тоглоод хамгийн өндөр оноо авч өдөр бүр 70 мянган төгрөг хожих боломж оюутан залууст байна.

Мөн Скайтел компани энэ хөтөлбөрийнхөө хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагт супер шагналын эзэнг тодруулж байгаа ажээ. Долоо хоног тутамд шалгарах супер шагналыг эзэнг сургалтын төлбөр, англи хэлний сургалтын төвийн эрхийн бичиг зэрэг нэг сая хүртэлх төгрөгтэй тэнцэх гэнэтийн бэлэг хүлээж байгаа. Хэрвээ оюутан өөрөө хүсвэл нэг сая төгрөгөө бэлнээр нь авсан ч болох юм байна. Энэ долоо хоногийн супер шагналын эзнээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын II курсын оюутанТ.Хуягтодорчээ.Т.Хуягийн сэтгэгдлээс хуваалцлаа.

-Скайтелийн хэрэглэгч болоод хэр удаж байна вэ. Өөр операторуудаас юугаараа давуу вэ?
-Скайтелийн хэрэглэгч болоод жил гаруй болж байна. Харин тоглоом тоглож азтан болсон дугаараа бариад хоёр долоо хонож байна.Хуучин дугаараа гэрийхэндээ өгсөн байгаа. Би хөдөө орон нутагт амьдардаг болохоор дата хурдан, хямд байх хамгийн чухал байдаг. Скайтелийн дата хурдан, хямд учраас сонгож хэрэглэж байна. Дээр нь хичээлийн шинэ жилийг дуустал яриа болон датаны хязгааргүй хэрэглээг бэлэглэж байгаа тул үнэхээр давуу тал ихтэй шүү.

-Тоглоом тоглож супер шагналын эзэн болсон. Тоглоом нь хэр амархан байв. Хэдэн удаа тоглож, хэдэн оноо авсан бэ?
-Би 1000 төгрөгөөр утсаа цэнэглэхэд надад тоглоом тоглох  хоёр эрх ирсэн. Түүгээр тоглоод 18 оноо авч хамгийн их оноог авсан. Супер шагналын эзэнболсондоо маш их баяртай байна. Тоглоом тоглоход хэцүү зүйл байгаагүй. Харин ч сонирхолтой байсан. Шагналын эзэн болсондоо үнэхээр итгээгүй шүү.

-Тоглоом тоглож 1,000,000 төгрөгийн эзэн болох боломжтой мэдээллийг хаанаас авсан бэ?

-Энэ талаарх мэдээлэл утсанд мессэжээр ирсэн. Мессэж ирсэн өдөр нь тоглоод өнгөрсөн баасан гарагт шагналын эзэн болсон.

-Шагналын мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сая супер шагналынхаа нэг сая төгрөгийг авлаа. Сая төгрөг бэлнээр нь өгнө гэж бодоогүй. Утас ч юм уу, сая төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн өгөх байх гэсэн мөнгөө бэлнээр нь өгчихлөө. Азтан шалгаруулаад үнэхээр урамшууллаа өгдөг юм байна. Тиймээс оюутан залуус та бүхнийг Скайтелийн дугаараа аваад, тоглоом тоглоод шагналын эзэд болоорой гэж уриалж байна.

Шагналынхаа мөнгийг юунд зарцуулахаа хараахан шийдээгүй байна. Гэхдээ Скайтелийн ажилтан нь хэлэхдээ оюутан залуусын сурлага хөдөлмөрт бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг гэж байсан. Энэ бол үнэхээр бодитой хувь нэмэр болж байна. Тиймээс би хичээл номондоо л зарцуулна гэж бодож байна.

Скайтелийн хамт олонд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.
Видео



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.