Эцэг эх болоход бэлэн биш байгаагаа хэрхэн мэдэх вэ?

2016-01-08, 21:35
9,552

Эмэгтэй хүн бүр ирээдүйд хүүхдийн ээж, эх хүн болдог. Тиймдээ ч хүнийг асрах, халамжлах, зөн совин нь эрчүүдийг бодвол харьцангүй илүү юм. Хэдий тийм ч, ээж аав болоход тохиромжтой нас, цаг хугацаа гэж байдаг. Ингээд та бүхэндээ эцэг эх болоход бэлэн биш байгааг мэдэх 12 шинжийг хүргэж байна.

Эцэг эх болоход бэлэн биш байгаагаа хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жирэмсэн болчихвий гэхээс айдаг
Энэ нь эрэгтэй эмэгтэй аль ч хүмүүсийн хувьд хамааралтай. Эмэгтэйчүүдийн хувьд хэрвээ та жирэмсэн болчихвий гэхээс, эрчүүдийн хувьд таны найз бүсгүй жирэмсэн болчихвий гэхээс үхтлээ айдаг бол эцэг эх болохыг хүсэхгүй байх, тэрчлэн хариуцлага хүлээх чадваргүй байна гэсэн үг юм. Хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн нандин бэлэг. Танд ирсэн бяцхан үрээ баярын нулимстай угтахыг хүсэж байгаа бол төлөвлөсөн үедээ л жирэмслэлтэд бэлдээрэй.



2. Хичээл болон ажлаа завсардуулах хүсэлгүй
Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэлсэн цагаас эхлэн хүүхдээ гаргах хүртэл бие физиологийн хувьд ихэд хямардаг. Тиймдээ ч зарим бүсгүйчүүд хүүхдийнхээ аюулгүйн байдлыг бодож, ажил сургуулиасаа түдгэлзэх үе цөөнгүй. Мэдээж хүүхдээ төрүүлсний дараа дор хаяж 6 сар, цаашлаад 2 жил хүртэл сургууль, ажлаас чөлөөлөгддөг. Хэрвээ танд ийм бодолгүй байгаа бол хүүхдийн талаар бодоод ч хэрэггүй.



3. Хувцаслалтандаа үргэлж анхаардаг бол...
Таны шүүгээнд: шинэ загварын хувцас, үнэтэй цүнх, будаг шунх гээд л бүх зүйлс байдаг уу? Тэднээсээ холдох дургүй, хувцас загвар нь таны амьдралтай нягт холбоотой бол та хүүхэдтэй болоход бэлэн болоогүй гэж нэг талаар ойлгож болно. Мэдээж хүүхэд гаргасан гээд л нурмайж урваагаад байхгүй ч, танайд шинэ хүн нэмэгдвэл хувцас хунар тийм ч чухал байхаа больж, хүүхэддээ ихэнхи цагийг зарцуулах хэрэг гарна. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодвол, хумсны будаг, будаг шунх зэргүүдийг шаардлагатай тохиолдолд мартах үе цөөнгүй тохиолдоно.



4. Хувцсаа угаах дургүй
Хувцаснуудаа бөөгнүүлж байгаад нийлүүлж байгаад нэг угаадаг юм биш биз? Тэрчлэн угаалга хийх нь танд үнэхээр залхуутай, магадгүй зарим үед хойшлуулдаг ажлуудын нэг бол хүүхэдтэй болсон үед энэ нь танд үнэхээр том асуудал болох болно. Учир нь таны бяцхан хүүхэд хувцсаа хэрхэн цэвэрхэн өмсөх тал дээр ямар ч ойлголтгүйн дээр өдөрт дор хаяж 2 удаа хувцсаа норгож бохирдуулах нь энүүхэнд. Тиймээс үүнийг хийх итгэлгүй байвал таны хариуцлага хүлээх цаг хараахан болоогүй гэсэн үг.



5. Нойрондоо харамч
Хүүхэдтэй болсон цагаас хойш эхний 2 жил та нойр гээчийг мартах болно, амлая. Учир нь бяцхан хүүхдүүд нойрондоо маш эмзэг байдаг. Жаахан л хамар нь битүүрэх, бие тавгүйрхэх, тэрчлэн нойр солигдох, агаар дутагдах гэх шалтгаануудаар хүүхэд тань шөнөжингөө уйлах үе бишгүй олон. Мэдээж тэд "би ингээд байна" гэж хэлж чадахгүй, зөвхөн уйлж өөрийгөө илэрхийлдэг болохоор та хүүхдээ мэдэрч, хуурайлан бүүвэйлсээр нэг л мэдэхэд үүр цайсан байх болно. Хэрвээ та нойрондоо харамч бол, та хүүхэдтэй болох болоогүй гэсэн үг.



6. Эргэн тойрны найзууд чинь хүүхэдгүй бол...
Найз нөхдүүд тань хүүхэдтэй бол, жирэмсэн болоход юм асуух, тэрчлэн ярилцаж суухад илүү хялбар байдаг. Мөн хүүхэдгүй хүмүүс, хүүхэдтэй хүний зовлонг ойлгохгүй болохоор таныг хүүхдээ хараад гарч чадахгүй байх, тэрчлэн ярих сэдэв таарахгүй гэх шалтгааныг төдийлөн ойлгохгүй болов уу. Үеийн найзууд тань хэдийн гэр бүл зохиочихсон, та тэр тал дээр туршлагатай, басхүү үнэхээр хүсэж байгаа нөхцөлд л хүүхэдтэй болоорой.



7. Хувиа бодсон зантай бол
Эцэг эх болно гэдэг тийм ч амар биш. Ялангуяа хувиа хичээсэн зантай бол бүр ч хэцүү байх болно. Эмэгтэйчүүдийн хувьд хүүхдэд болон нөхөрт тань тусламж хэрэгтэй үед, өөрийнхөө амар амгалан байдлыг бодоод байна гэж хэзээ ч байхгүй. Харин эрчүүдийн хувьд эхнэр тань шөнөжингөө хүүхдээ хөхүүлэн бүүвэйлээд унтаж чадахгүй байхад, та ганцаараа сайхан унтаж чадна гэж үү?



8. Нохой тэжээж чаддаггүй
Хүүхэдтэй болохоосоо өмнө нохой болон муур тэжээж үзэх хэрэгтэй. Учир нь тэд бас л их асаргаа шаарддаг амьтад юм. Ялгадасыг нь цэвэрлэх, салхилуулах, усанд оруулах, хумсыг нь авах, хооллох гэх мэт зүйлсийг тогтмол хийнэ гэсэн үг. Хүүхэд бол нохойны хажууд маш их ажиллагаатай. Тиймээс та нохой ч тэжээж чаддаггүй бол хүүхэдтэй болох тал дээр нухацтай хандаарай.



9. Үдэшлэг бүрт алгасалгүй очдог
Мэдээж залуусын хувьд зугаа цэнгэл маш чухал. Харин эцэг эхчүүдийн хувьд бол нилээн асуудалтай зүйлүүдийн нэг юм. Учир нь та хүүхэдтэй болсон цагаасаа эхлэн шоу гэдэг зүйлийг мартах болно. Найзуудтайгаа хааяа нэг уулзаж хоолонд орж, ярилцах нь таны хувьд "шоу" болж ч мэднэ. Тиймээс тэгж чадахгүй бол хүүхдийн талаар бодоод ч хэрэггүй. Хөхүүл хүүхэдтэй хүмүүс хэсэгтээ л хорт зуршлаас татгалзах шаардлагатай болдог.



10. Санхүүгийн эх үүсвэргүй байх
Хүүхэд энэхэн хорвоод мэндлэхдээ л идэх хоол, өмсөх хувцсаа авчирдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр ч үнэний ортой. Гэхдээ хэрвээ та бэлтгэлгүй байхдаа хүүхэдтэй болсноор төлөвлөсөн, төлөвлөөгүй гээд санхүүгийн маш том асуудалд орох болно. Хүүхдийн сүү, живх, хувцас, өлгий, эм тан гэх мэт зүйлсэд багагүй мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Эрчүүдийн хувьд: Та тогтсон ажилгүй, санхүүгийн эх үүсвэргүй бол хүүхэдтэй болохоо хойшлуулсан нь дээр юм. Хэрвээ нэгэнт хүүхэдтэй болчихсон бол тогтвортой ажилд орох, санхүүгийн эх үүсвэртэй болоорой.



11. Хүүхэдтэй болохыг хүсдэггүй бол
Хэрвээ та хүүхэдтэй болохыг хүсдэггүй, эсвэл хүүхдэд дургүй бол бодоод ч хэрэггүй. Хүүхэд бүр эцэг эхдээ хайрлуулах ёстой. Эрүүл аюулгүй орчинд өсөн торних хэрэгтэй учраас хэрвээ хүүхдэд дургүй бол энэ талаар дахин нэг бодоод үзээрэй.



12. Уйдамтгай зан
Та арай аливаа юмнаас амархан уйддаг зантай юм биш биз? Хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол тэр зангаа засаж авсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Уйдамтгай зантай зарим хүмүүс, гэр бүлтэй болсон ч салж сарних, хүүхдээ өнчрүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг байна. Тиймээс та аль болох хүлээцтэй байж, дэргэдэх ханиа уучилж сураарай.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()