Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Бумерангийн мананжилт
Одоогийн байдлаар эрдэмтдийн илрүүлсэн ертөнцийн хамгийн хүйтэн газар бол "Бумерангийн мананжилт" бөгөөд -272 градусын хүйтэн байдаг байна. Үүний гол шалтгаан нь манангийн хурд бөгөөд цагт 367000 миллээр хурдалдаг ажээ. Энэ нь "New Horizons" хиймэл дагуулаас 10 дахин илүү хурдан гэсэн үг юм.
2. "R136a1" од
Энэхүү од нь нарнаас 256 дахин том, 7.4 сая дахин тод гэрэлтдэг байна. Өөрөөр хэлбэл, аварга од гэхэд болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар "R136a1" нь хэд хэдэн жижиг одноос бүтсэн бөгөөд яагаад ийнхүү удаан оршин тогтнож байгаа тухай тайлбарыг хэн ч хийж чадаагүй ажээ.
3. Хамгийн эртний хар нүх.
"J0100 + 2802" объект нь галактикийн хамгийн эртний хар нүх хэмээн тооцогддог байна. Ертөнц 875.000.000 настай байхад энэ нүх 12 тэрбум нарнаас бүтсэн байжээ. Харин "Сүүн замын хар нүх" 5 сая нарнаас бүтсэн юм байна.
4. "HD 189733b"
Энэ гарагийн цэнхэр туяа нь танд нуур эсвэл цэлмэг өдрийг санагдуулж болох юм. Уг гараг одтой маш ойрхон байрладаг бөгөөд ус байхгүй, байх ч боломжгүй ажээ. Температурын хувьд цельсийн 900 градус бөгөөд цэнхэр өнгө нь хайлсан шилнээс үүдэлтэй гэнэ.
5. "Х галактик"
Энэтхэгийн эрдэмтдийн илрүүлсэн "Х галактик" нь бараг бүхэлдээ хар материас бүрддэг байна. Эргэн тойронд буй оддыг судалсаар "Х галактик"-ийг илрүүлж чадсан бөгөөд "Дэлхийн хамгийн том хар нүх үүсэх нөхцөл бүрдэж байгаа" хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
6. Смит үүл
Аварга хийн үүл болох Смит нь нарнаас хэдэн сая дахин том юм байна. Харин нарнаас ялгарах онцлог нь Смит үүл нь сүүн зам руу чиглэж байгаа гэнэ. 70 сая жилийн өмнө манай гарагт ойртон ирж байсан бөгөөд 30 сая жилийн дараа дахин манай гарагтай тулах ажээ.
7. Аглагч гараг
Одон орон судлаачид саяхан нээж илрүүлсэн энэ гараг нь 70 сая жилийн настай гэнэ. Манай дэлхийтэй ойрхон оршдог бөгөөд "CFBDSIR2149" гарагаас шидэгдсэн байх магадлалтай ажээ.
8. Круитни солир
Эрдэмтэд Круитни солирыг хэрхэн үүссэн талаар одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Энэхүү солир нь манай гарагтай тун ойрхон нисэж байгаа бөгөөд хэдэн сая жилийн дараа дэлхийтэй мөргөлдөх магадлалтай юм байна. Түүний хэмжээ нь амьд бүхнийг сүйрүүлж чадахаар аварга том ажээ.
9. Хар жижиг од
Аварга одны дэлбэрэлтээс үүссэн уг жижиг од нь маш тод бөгөөд эргэн тойронд эргэж буй гарагийг тэр чигт нь гэрэлтүүлж чаддаг ажээ.
10. "Эль Гордо" галактикийн хуримтлал
Эрдэмтдийн нээсэн маш олон сонирхолтой зүйлсийн нэг нь "Эль Гордо" галактик юм байна. Биднээс 9.7 тэрбум гэрлийн жилийн зайтай оршдог бөгөөд энэ галактикт 3.000.000.000.000.000 орчим од оршдог ажээ. Гэвч амьдрал оршин тогтнох нөхцөл тун ховор гэнэ.