“Хятад ханз” шивүүлсний гай

Орчин үед шивээс моодонд орж, хүмүүс төрөл бүрийн зүйлс биен дээрээ шивүүлэх болсон билээ. Зарим хүмүүс хятад ханзны хэлбэр, загварт нь дурлаж шивүүлдэг болсон бөгөөд яг ямар утгатайг нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн биен дээрх хятад ханзтай шивээсний жинхэнэ утгыг нь ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе.
“Хятад ханз” шивүүлсний гай

(Зураг бүрийн шивээсний хажууд нь ханзны утгыг орчуулан бичсэн)

Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ.



Эртний Хятадад шивээс нь харгис муухайн илэрхийлэл байв. Хятадад гэмт хэрэгтнүүдийн нүүрэн дээр “хоригдол” гэсэн ханз шивдэг байсан талаар түүх сударт бичигдэн үлджээ. 



"Шивээсээ хэн нэгэнд үзүүлэх нь зарим талаар тухайн харсан хүнийг сүрдүүлж буй хэрэг юм. Олон нийтийн газар эсвэл нийтийн халуун усны газар (onsen) -т шивээсээ ил харуулвал бусдыг үл хүндэлж буй доромж утгаар хүмүүс хүлээж авах нь элбэг. Учир нь удаан хугацааны туршид зөвхөн Якуза нар ийм төрлийн том шивээс хийлгэдэг байсан" хэмээн irezumi буюу Японы уламжлалт шивээсчин Алекс Рейнке ярьсан байна.



Хятад үсэг буюу ханз үсэг бол хэрэглэгдсэн он жилээрээ ч, хэрэглэж байгаа хүний тоогоороо ч дэлхийд манлайлах үсэг бичгийн нэг юм. Латин үсгийн онцлог нь нэг авиа бүрийг тэмдэглэдэг бол ханз үсэг нь авиа, үг, хэлбэрийг бүхэлд нь нэг болгож дүрсээр илэрхийлдэгээрээ онцлогтой ажээ.



Гэвч орчин цагийн хятад хэлний дан үг нь хамгийн ихдээ хоёр ба түүнээс дээш ханзны нийлэмжээр нэг утгыг илэрхийлдэг болсон байна. 2004 онд гарсан "И тай зи толь" (異体字辞典)-д 106.230 ханз бүртгэгдсэн бөгөөд бүс нутгийн ялгаанаас болж өөрчлөгдсөн, ижил утгатай хоёр өөр ханз зэргийг нэгтгэвэл ойролцоогоор түм гаруй ханз байдаг ажээ.



Мөн ханз үсгийг зөвхөн хятадад ч биш япон (канжи), солонгос (ханжа) болон вьетнам (чү ном) зэрэг улсуудад хэрэглэгддэг байна.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()