Хүүгийнхээ төлөө бүхнээ золиослосон аав

2015-09-01, 02:00
31,987
Стюарт Уипс (Stuart Whipps) нь Кипр улсын иргэн бөгөөд одоо Англид амьдардаг байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд тэрээр 450.000 фунт стерлинг буюу монгол төгрөгөөр 1.3 тэрбумийг хүүдээ зарцуулжээ. Ингээд хүүтэйгээ уулзахын тулд бүхнээ зориулахад бэлэн аавын гайхалтай түүхийг хүргэж байна.
Хүүгийнхээ төлөө бүхнээ золиослосон аав


Түүний хүүг Чарли гэдэг бөгөөд ээжийн хамт Кипр улс руу 7 жилийн өмнө нүүсэн байна. Тиймээс Стюарт өөрийн 9 настай хүүтэйгээ уулзахын тулд 14 хоног бүр төрөлх нутагтаа очдог болжээ. 



“Би хүүгээ 18 сар хүртэл нь өдөр бүр хамт байсан учраас холдох надад хэцүү байсан. Би давхар ажиллаж маш их ядарснаас болж зүрхний шигдээс хүртэл болж байсан. Гэвч энэ бүхэн надад хамаагүй. Би хамгийн их өр зээлтэй банкны үйлчлүүлэгч болсон ч, мөнгөнөөс болж хэзээ ч хүүгээ орхихгүй” гэж Стюарт ярьсан байна.



 Стюарт: “Хэдий би ээжээс нь салсан ч, хүүгээ өсөж томрохыг харахын тулд юу ч хийхэд бэлэн” хэмээн хэлжээ.



Стюарт одоо шинэ эхнэртэй болсон бөгөөд нэг охинтой юм байна. Тэрээр хүүгээ өөрийн шинэ гэр бүлтэйгээ байнга уулзуулдаг ажээ. Стюарт жил бүр ойролцоогоор 180 сая төгрөгийг хүү болон түүний ээжид нь өгдөг бөгөөд үүнээс гадна замын зардал, бэлэг авах хамтдаа зугаалах гэх мэт маш их зардал гаргажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()