Ээж охин хоёрын тэнэглэл

Дэлхийн өнцөг булан бүрт мэс заслын тусламжтайгаар өөрийн төрхөө өөрчилж, шүтдэг дуучин жүжигчидтэйгээ адилхан болохыг хүссэн охид, бүсгүйчүүд олшрох болжээ. Зарим бүсгүйчүүд мэс заслын ачаар сул талаа далдлан, өөртөө итгэлтэй болж амьдралаа өөрчилж байгаа бол зарим нь эсрэгээрээ хөрөнгө мөнгөө салхинд хийсгэж, эрүүл мэндээрээ хохирч үлддэг нь гашуун үнэн билээ. Ингээд та бүхэндээ шүтээн болсон модельтойгоо адилхан болохыг хүссэн ээж охин хоёрын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Ээж охин хоёрын тэнэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



38 настай англи бүсгүй Жиоржина Кларк өөрийн шүтээн загвар өмсөгч, хөтлөгч Кэти Прайс (Katie Price) шиг харагдахыг хичээн улайрчээ. Тэрээр охин Каялагийнхаа хамт 20 гаруй удаа гоо сайхны мэс засалд орж 56000 фунт стерлинг төлжээ. Олон удаагийн хагалгаа, эмчилгээний төлбөрийг охин нь олсон бөгөөд 17 настайдаа  коллежоо орхисон байна. Одоо 20 настай Каяла Моррис тайчигчаар ажиллаж 7 хоногт 800 фунт авдаг байна. Охины ээж Каяла маш өгөөмөр охин, миний мөрөөдлийг биелэхэд тусалсан хэмээжн ярьжээ.

Шүтээнтэйгээ адилхан болохыг хичээсэн ээж нь 17 настай охиноо сургуулиа орхихыг зөвшөөрснөөр тэд хоёулаа гоо сайхны мэс зэсалд орох боломжтой болсон байна. Хатагтай Кларк ботокст бараг л донтсон ба охиноо тайчиж, санхүүгийн дэмжлэг авдаг хүнтэй болсноор хагалгааны төлбөрийг олж байгаад нь эмзэглэдэггүй гэнэ.



 Тэрээр би Каяла шиг охинтой болсноороо маш азтай, миний эмчилгээний бүхий л зардлыг тэр минь төлдөг. Түүний ивээн тэтгэгчтэй байж, тайчих үзүүлбэр үзүүлдэг нь надад хэцүү байдаггүй, учир нь бид өөрсдийн мөрөөдөлдөө амьдарч байна хэмээжээ. Харин охин Моррис “Ээж минь миний хамгийн сайн найз” хэмээн ярьсан байна.



 “Биднийг гудамжаар явахад хүн бүр л биднийг хардаг, уруулны маань талаар ярилцдаг. Гэсэн ч энэ бидний хувьд тийм ч том санагддаггүй, гоо сайхны мэс засал бидэнд илүү том хөх, илүү сайхан өгзөгтэй болж яг л барби шиг харагдахад тусалдаг” гэжээ. 



  Ээж охин хоёр хагалгаанд орохоосоо өмнө, 2009 он



  Каялаг төрсний дараа. “Жирийн нэгэн хулчгар эмэгтэйг л би мэдэрдэг байсан” хэмээн Жиоржина энэ үеэ дурсчээ.  



6. 10 настай Каяла охин, /баруун талын/
Каяла охин багаасаа л их эмэгтэйлэг, гоёж гоодох дуртай байсан бөгөөд Кэти Прайсын реалити  шоуг ээжтэйгээ хамтдаа үзэж, түүнийг шүтдэг болсноор энэ бүхэн эхэлсэн ажээ.






Каяла коллежоо орхин, тайчиж эхлэх үедээ














Кэти Прайстай адилхан болохын тулд тэд юунд мөнгөө зарцуулсан бэ?

Каяла охин: 
18 насандаа хөхөндөө хийлгэсэн мэс засал- 5000 фунт стерлинг
Урууланд хийлгэсэн силикон (18 наснаасаа эхлэн 6 удаа)- 1800 фунт стерлинг
7 хоногт 5 удаа аппаратанд орох (17 наснаасаа хойш) - 10400 фунт стерлинг
Үс арчилгаа(4 сар тутамд 700 фунт стерлинг)- 13080 фунт стерлинг
Маникур- 2880 фунт стерлинг
Шүд цайруулах- 200 фунт стерлинг
Нийт: 33660 фунт стерлинг

Ээж Жиоржина: 

Уруулын силикон (Сүүлийн 3 жилд 7 удаа)- 2100 фунт стерлинг
Хацраа засуулсан (3 удаа 750 фунт стерлинг)- 2250 фунт стерлинг
Ботокс тариа – 1800 фунт стерлинг
Арьс борлуулах аппаратад орох- 10400 фунт стерлинг
Үс арчилгаа- 2880 фунт стерлинг
Шүд цайруулах- 200 фунт стерлинг
Маникур – 2880 фунт стерлинг
Нийт:  22810 фунт стерлинг





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()