Хөөрхий залуугийн сүүлчийн хүсэл олон сая хүнийг шимшрүүлэв

Дэлхий даяар залуу хосууд Соломон Чау болон Женн Карте нарын хуримын бичлэг тарж, олон хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөн шуугиан тариад байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хос залуусын нэг буюу нөхөр Чау нь  элэгний хорт хавдраар нас барсан ажээ.
Хөөрхий залуугийн сүүлчийн хүсэл олон сая хүнийг шимшрүүлэв


Канадын залуу хос Соломон Чау болон Женн Карте нар.



2014 оны 12 сараас эхлэн хосууд хуримандаа бэлдэж, энэ зун хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Харамсалтай нь энэ явцад Чау элэгний хорт хавдартай болох нь тогтоогдсон байна.





Хагалгаа хийлгэснээр биеийн байдал сайжирна хэмээн найдаж байсан ч хавдар залуугийн биеэр хурдацтай тархсанаас үүдэн хэдхэн сарын нас үлдсэн хэмээх хариу сонссон байна.



Ингээд гэр бүлийнхэн, найз нөхөд нь залуу хосуудад туслахаар шийдэж, тэдний хуримыг зохион байгуулахаар болсон байна. “Go Fund Me”-ээс хандив цуглуулснаар тэд 52 мянган долларыг хуримтлуулж  чадсан ажээ.



Өнгөрсөн 4-р сард хосууд хуримаа хийсэн бөгөөд Чау  өөрийн фейсбүк хуудаснаа “Энэ бол миний, бидний амьдралын хамгийн мартагдашгүй мөч” гэсэн байжээ.



Хосууд 128 хоногийн турш жаргалтай амьдарсан бөгөөд 8 сарын 17-нд Чау амьсгал хураасан байна. Түүний оршуулах ёслол тэдний анх хуримаа хийхээр товлосон өдөр болжээ.




Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()