Хүн амины хэрэгт буруутгагдсан жүжигчид

Оддын хар тамхины хэрэглээ, зодоон цохион зэргийг хэвлэлүүд байнга дуулиан болгодог ч тэд үүнээс ч илүү хууль зөрчсөн үйлдлүүдийг зарим тохиолдолд гаргадаг байна. Ингээд та бүхэндээ хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан олны танил эрхмүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Та маш их гайхшрах биз  ээ.
Хүн амины хэрэгт буруутгагдсан жүжигчид


1. Роберт Блэйк /Robert Blake/
“Lost Highway” кинонд Дэвид Линчийн дүрийг бүтээснээр нь үзэгчид түүнийг сайн мэддэг. Түүнийг дөрвөн хүүхдийнхээ эх Бонни Ли Бэклиний амь насыг хороосон хэрэгт буруутгасан байна. Энэ  хэрэг олон хүний нүдэн дээр болсон учир нэлээд ээдрээтэй болсон ажээ. Эмэгтэйг буудуулах үед тэрээр хамт оройн зоог идэхээр болзсон рестораны үүдэнд явж байсан байна. Шүүх ажиллагаа 4 жил үргэлжилж, Дэвидийг буруугүй хэмээн үзсэн боловч хүүхдүүд нь дахин шүүх хурал явуулахаар давж заалдаж байжээ. Харин энэ удаад түүнийг шүүх эхнэрийнх нь үхэлд гэм буруутай гэж үзсэн байна.






2. Кристиан Брандо /Christian Brando/
Марлона Брандогийн хүү Кристиан хэдий алдартай жүжигчин болох магадлалтай байсан ч буруу зам руу хальтарч хорих ангийн хаалгыг татсан байна. 1990 онд Кристиан өөрийн дүү болох Шайенний найз залууг буудаж амь насыг нь хороожээ. Шайенний  найз залуу түүнтэй маш харгис харьцдаг байсан учир дүүгийнхээ өшөөг авахыг хүссэн гэнэ. Ингээд түүнд шүүхээс 5 жилийн хорих ялыг оноосон ажээ. Харамсалтай нь Шайенн ахыгаа суллагдсанаас жилийн дараа амиа хорлосон юм.






3. Лилло Бранкато /Lillo Brancato/

“The Sopranos” кинонд дүр бүтээсэн тэрээр бодит ертөнцийг, кино ертөнцөөс ялгахаа больсон бололтой.  Телевизийн  шоу дууссанаас  жилийн дараа Бранкато цагдаагийн ажилтны амь насыг хороосон хэргээр хорих ял сонссон байна. Найзынхаа эцгийн хамтаар тэрээр хар тамхи хадгалж буй нэгэн айлын хаалгыг эвдэж орсон бөгөөд энэ үед гэрт нь цагдаагийн офицер байсан гэнэ. Ингээд тэд хоорондоо буудалцаж цагдаа амиа алдсанаар Бранкато 10 жилийн хорих ял авсан бөгөөд түүнд “The Sopranos”-ыг үзэхийг зөвшөөрсөн  байна.






4. Мэттью Бродерик /Matthew Broderick/

Заримдаа хүн амины хэрэг санаандгүй байдлаас болж гардаг билээ. Америкийн жүжигчин Мэттью Бродерик 1987 онд Ирландад аялаж байхдаа автомашины осолд орсон бөгөөд мөргөлдсөн машины эзэн газар дээрээ амьт насаа алдсан байна.






5. Лэйн Гариссон /Lane Garrison/
“Prison Break” киноны жүжигчин Лэйн Гаррисон согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ автомашины  осолд орсон байна. Шинжилгээ хийхэд Лэйний цусанд агуулагдах согтууруулах ундаа зөвшөөрөгдсөн  хэмжээнээс 2 дахин их байсан бөгөөд түүнтэй хамт явж байсан найз нь газар дээрээ нас баржээ. Харин Лэйнд 40 сар хорих ял оноосон боловч ялынхаа талыг эдлээд суллагдсан.






6. Чарльз С.Даттон /Charles S.Datson/

Зарим нэгний хувьд шоронд хоригдох нь хийсэн хэргийнхээ төлөөсийг төлөөд зогсохгүй шинэ амьдралын гараа нь болдог байна. 17 насандаа Чарльз С.Даттон хүний амь хороосноор 7 жилийн хорих ял авчээ. Хорих ангид Даттон ном ихээр уншдаг байсан бөгөөд хорих ангиас суллагдмагцаа жүжигчин болох гараагаа эхлүүлсэн байна. Түүнийг “The Good Wife” ,  “House, M.D”  болон “The Sopranos” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээр нь бид эчнээ таних билээ. Тэрээр хэд хэдэн удаа хоригдлын дүр бүтээж байсан бөгөөд “Gothic”  “Alien3” зэрэг бүтээл нь олны таашаалыг хүртсэн байдаг. 






7. Майкл Жейс /Michael Jace/
“THE SHIELD”,  “The Mentalist” , “Forrest Gump” болон  “ Boogie Nights ” зэрэг кинонуудад дүр бүтээсэн хар арьст жүжигчин саяхан өөрийн карьертаа цэг тавьсан билээ. 2014 оны 5 сард тэрээр эхнэрийгээ буудаж, амийг нь хороосон ажээ. Өөрийн хийсэн зүйлийг ухамсарлаж тэрээр цагдаа дуудсан боловч хөршүүд нь аль хэдийн дуудлага өгсөн байжээ. Одоогоор түүний хэрэг хараахан шийдэгдээгүй хэвээр байна.






8. Фэй Девитт /Faye DeWitt/
1965 онд Дэвитт өөрийн хуучин нөхөр болох Рэй Аллены амь насыг хороосон байна. Тэрээр нөхрөөсөө сарын өмнө салсан байжээ. Хэрэг гарсан өдөр Рэй согтуу түүн дээр очиж, маргалдах үедээ Рэй Дэвиттын толгойг хананд цохисон байна.  Шүүхээс аргагүй хамгаалалт байсан хэмээн үзэж түүнийг суллажээ.






9. Салман Xан /Salman Khan/
Болливудын од Салман Хан арав гаруй жилийн турш шүүхэд дуудагдан амьдарсан байна. 2002 онд Хан автобусны буудал дээр зогсож байсан хүмүүсийг дайрсан бөгөөд нэг хүн амиа алдаж, 4 хүн хүнд бэртэл авжээ. Тэрээр өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд энэ нь түүний ялыг хүндрүүлэхэд нөлөөлсөн байна. Санаандгүй байдлаар хүний амь хохироосон хэргээр 2 жил ял авах байсан ч ийнхүү гэмээ хүлээхгүй байсаар 10 гаруй жилийн ял эдлэх болжээ.






10. Жон Лэндис /John Landis/

Зураг авалтын талбай дээр амь насаа алдах тохиолдол ховор ч ихэнхидээ жүжигчдийн хоорондын үл ойлголцлоос үүдэн харамсалтай явдал тохиолддог байна. Хамгийн анх “The Twilight Zone” хэмээх киноны зураг авалтын үеэр жүжигчин Вик Морроу нисдэг тэрэгнээс унаж болж амиа алдсан бөгөөд энэ хэрэгт найруулагч Жон Лэндис болон бусад зураг авалтын багийнхныг буруутгасан байна. Найруулагч аюулгүй байдлыг хангаагүй учир үүнийг санаатай хэрэг хэмээн үзсэн байна. Лэндис өөрийн бурууг хүлээгээгүй хэдий ч хохирогчдын гэр бүлд их хэмжээний нөхөн төлбөр өгчээ.






11. Майкл Масси /Michael Massee/
Майкл Масси “The Crow” киноны зураг авалтын үеэр Брэндон Лигийн амийг хороосон байна. Бууг сумтай эсэхийг шалгаагүйгээс болж энэхүү хэрэг гарсан ажээ.  Массид энэ нь маш хүнд цохилт болсон бөгөөд 12 жилийн дараа тэрээр энэ явдлыг хар дарсан зүүд мэт хэмээн ярьж байжээ. Массид хэн ч буруу тохоогүй хэдий ч хүний амийг хороосон нь түүний сэтгэлд хар толбо үлдээсэн байна.






12. Фелиша Персон /Felicia Pearson/

Хөгжимчин, жүжигчин Фелиша Персон бага наснаасаа гэмт хэргийн үүр Балтиморын гудамжинд амьдарч байсан. 12 настайгаасаа эхлэн тэрээр хар тамхи худалдаалж байсан бөгөөд 14 насандаа хүн амины хэргээр ял эдлэх болжээ. Түүнд 8 жилийн хорих ял оноосон ч тэрээр 6,5 жилийн дараа суллагдсан байна.

Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр ажил хийж өөрөөр амьдрахыг хүссэн ч өмнөх алдаанаас нь шалтгаалан төдийлөн санаснаар нь болсонгүй. “Wiretapping» киноны найруулагч түүнийг олж харснаар Фелиша хөгжимчин болж, өнчин хүүхдүүдэд туслах сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ.






13. О.Жей Симпсон

Алдартнуудын үйлдсэн дуулиант гэмт хэргүүдийн нэг нь жүжигчин О.Жей Симпсон өөрийн эхнэр болон түүний найзын амийг хороосон явдал гэнэ. Шүүх Симпсоныг буруугүй хэмээн үзсэн бөгөөд түүний сэргэлэн зан уснаас хуурай гарахад нь нөлөөлсөн гэх яриа бий. Шүүх хурал олон жилийн турш үргэлжилсэн билээ.






14. Снүп Дог /Snoop Dog/

Америкийн репрүүдийн дунд өрнөсөн маргаан буудалцаанаар төгсөх нь энгийн үзэгдэл байдаг. 1993 онд Снүп Догын машинаас буун дуу гарч нэг хүн амиа алдсанаар цагдаа нар түүнийг баривчилжээ. Хэдийгээр Дог жолоо барьж байсан ч хам хэрэгтэн хэмээн буруутгасан байна. Их хэмжээний нөхөн төлбөр, чадварлаг өмгөөлөгчийн ачаар Дог ямар ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд бие хамгаалагч нь эзнээ хамгаалж буудалцсан гэдэгт шүүхийг итгүүлж чадсан байна.






15. Оливер Стоун /Oliver Stone/
Оливер Стоун 19 насандаа АНУ-ын армид элсэж, Вьетнамын дайнд оролцон гавъяа байгуулж “Order of the Purple Heart and the Bronze Star” шагналын эзэн болж байжээ. Түүний гарт хэдэн хүн амь насаа алдсаныг тодорхойлох боломжгүй билээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()