LG: Next /Дараа/ үеийн телевизийн технологиуд

2015-08-25, 17:15
4,306
Телевизор болон телевизийн хөгжил 70 гаруйхан жилийн түүхтэй билээ. Дүрс тоглуулагч аймшигтай кинескоп бүхий овор ихтэй аппаратууд аль хэдийнээ электрон төхөөрөмжийн музейд илгээгдсэн билээ! Телевизорийн зузаан өнөөдөр өдөр ирэх тутам нимгэрч байгаа бол харин боломжууд нь улам нэмэгдсээр байна.
LG: Next /Дараа/ үеийн телевизийн технологиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


LG компани нь нэлээд туршлагатай, мэргэжлийн телевизор зохион бүтээгчдийг манлайлж байгаа бөгөөд салбартаа хосгүй шилдэг телевизорүүд үйлдвэрлэж, жил бүр шинэлэг сэдэл санаануудыг нэвтрүүлж байгаа билээ.

Киноны зураг авах аппарат, гэрэл зураг, радио, ил цахилгаан зохион бүтээснээс хойш хүн алсын зайд зөвхөн дуу авиа төдийгүй дүрс дамжуулж сурсан юм. Түүхээс үзэхэд телевизээр дүрс дамжуулах анхны оролдлогуудыг ХХ зууны 20-оод оны эхээр хийж байсан байна. Гэвч теле хүлээн авагчийн дэлгэц дэндүү жижигхэн байсан болохоор дамжуулж буй дүрсийг үзэхэд уг төхөөрөмж нь нэн тохиромжгүй байсан юм. Дэлгэцийн хэмжээг томсгоно гэж төсөөлөхийн аргагүй байв, учир нь дохионы чанар алдагдаж, «пикселилийн» зураг нь шигтгэмэл зурагтай төстэй болдог. Үүний зэрэгцээ теле хүлээн авагч нь овор хэмжээ нэлээд томтой байсан нь өчүүхэн жижиг дэлгэцтэй огт нийцдэггүй байлаа.

Арай хожуу 1939 онд бүх телевизор 5 инчийн дэлгэцтэй байв. Харахад энэ нь гар хийцийн модон шүүгээ байсан юм. Шинэ төхөөрөмжийг Нью-Йоркт зохиогдсон Дэлхийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын үзэсгэлэнгийн үеэр өргөн олон хэрэглэгчдэд танилцуулж байжээ.

Хэрэглээний электрон барааны олон улсын үзэсгэлэн IFA нь өнөөдөр дэлхийн хамгийн алдартай бөгөөд нэр хүндтэй үзэсгэлэнгүүдийн нэг болсон бөгөөд энэ жил 55 дахь удаагаа зохиогдох гэж байна. IFA 2015 үзэсгэлэн дээр LG Display компани ирээдүйн дэлгэцүүдийг танилцуулахаар амлаж байгаа билээ.

LG компани нь дэлгэцийн технологиудыг танцилцуулж, “Дэлгэцийн технологиуд бидний амьдралыг хэрхэн өөрчилж байгаа тухай” өөрийн хувилбарыг тайлбарлахаар төлөвлөж байна. Үүнд гайхах зүйлгүй юм, учир нь LG Electronics компани нь OLED дэлгэц зохион бүтээхэд хамгаас түрүүнд онцгой анхаарал хандуулж, органик диодын гэрэлд суурилсан LG 4K OLED TV телевизорүүдийг анх удаагаа танилцуулсан билээ. Өөрөө гэрэлтэгч пикселүүд нь бие биенээсээ үл хамааран асах, унтрах боломжтой юм. Үүний ачаар LG компани нь төсөөлөхийн аргагүй баялаг дүрс гаргах хар, цагаан өнгөний тодролын гайхалтай цар хэмжээнд хүрч чадсан билээ. LG компанийн 33 сая пиксель бүхий технологи нь 4К дүрсийг яг л дэргэд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар дамжуулан, улам тав тухтайгаар юм үзэх боломж олгож байна.

LG компани нь шингэн талст болон OLED дэлгэцүүд, түүний уян дэлгэцүүдийн дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий ч тус компани идэвхтэй урагшлан хөгжиж, шилдэг, чанартай бүтээгдэхүүн таашаагчдад өндөр сэтгэгдэл төрүүлсээр байна.

Зах зээлийн судалгааны GfK хүрээлэнгийн шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар бол 2015 оноос хойш зах зээлийн нөхцөл байдал сэргэж, гэрийн техник болон электрон барааны салбарт борлуулалт тогтвортой өсөх ажээ. Хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ юм бүхэн өөр хоорондоо холбогдсон байдаг “эд зүйлсийн интернет” хэмээн нэрлэдэг шинэ эрин үед хөл тавьж байгаа билээ. Олон төхөөрөмж (түүний дотор телевизорүүд) өнөөдөр интернетэд нэвтрэх боломжтой нэг төрлийн компьютер болон хувирч байна.

LG компанийн ажилдаа жинхэнэ мэргэжилтэн болсон сайжруулагчид нь одоо байгаа технологиудыг байнга боловсронгуй болгож байна.

Илүү өндөр нягтрал өөд байнга ахин дэвших нь бүр аль эрт зах зээлийн хандлага болоод байгаа билээ. Тун удахгүй бид ирээдүйн технологийн томоохон ололтуудын дараагийн давалгаа эхэлж байгааг илэрхийлсэн 4K HDR OLED телевизорийг харах болно. LG компани нь 4К телевизорүүдийнхээ зохиомжуудад OLED болон HDR технологийг нэвтрүүлснээр зах зээл дээрх байр сууриа бэхжүүлж, телевизорийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болно.

Улам өөдрөг сайхан үйл явдал тус компанийг хүлээж байна. LG компани нь энэ оны 9-р сард болох IFA 2015 үзэсгэлэн дээр тэргүүний бүтээгдэхүүнүүдийнхээ тансаг цуглуулгаар оролцогчид болон шинжээчдэд өндөр сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.