Ой санамжаа алдсаны дараа нөхөртэйгөө "дахин гэрлэсэн" бүсгүй

Ой санамжаа алдана гэдэг хамгийн хүнд гэмтлийн нэг билээ. Тэгвэл Шинэ Зеландын иргэн, дөрвөн хүүхдийн ээж Шэррон Карр аймшигтай осолд орж, сэргэхдээ гэр бүл болон өнгөрсөн амьдралаа огтхон ч санахгүй байсан гэнэ. Улмаар бүсгүй бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болсон бөгөөд нөхөртэйгөө 2 дахь удаагаа гэрлэж хуримаа хийжээ.

Ой санамжаа алдсаны дараа нөхөртэйгөө "дахин гэрлэсэн" бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

51 настай Шэррон Карр 2009 онд зам тээврийн осолд оржээ. Ухаан ормогцоо тэрбээр 1992 оноос хойших бүх зүйлийг санахгүй байгаагаа ойлгосон байна. Бүсгүй хүүхдүүдээ болон нөхрөө огт санахгүй байсан аж. Хатагтай Шэррон өөрийгөө Австралиар аялж буй 26 настай бүсгүй хэмээн бодож байжээ.

Харин түүнийг нөхөр, хүүхэдтэй болохыг үеэл Кэтрин нь баталж чадсан ба азаар Шэррон Кэтринийг таниж байсан юм.

Ингээд Шэррон Карр хайртай гэр бүл, тэвчээртэй нөхрийнхөө ачаар дахин аз жаргал, догдлолыг мэдэрч нөхөртэйгөө хоёр дахь удаагаа гэрлэсэн байна. Хосуудын хурим осол болсноос хойш 10 жилийн дараа буюу 2019 оны 6-р сард болжээ.  

Осол болох үед Шэррон жолооны ард байсан бөгөөд тэрбээр гэнэтхэн ухаан алдаж, машин осолдсон аж. Тухайн үед түүний нөхөр Роб Шэрроны араас явж байсан учир ослын гэрч болжээ. Тэрбээр осолдсон машин дотроос эхнэрээ гаргах үед бүсгүй түүнийг огт таниагүй гэнэ.

Эмч нар Шэрроны тархийг хөдөлсөн гэж оношилсон боловч яагаад ой санамжаа алдсан талаар нь хэлж чадахгүй юм. Үүнээс гадна Шэррон нугасны гэмтэл авсан байсан учир хэсэг хугацаанд алхаж чадахаа больжээ. Гэхдээ осол болсон орой тэр гэртээ эргэн ирсэн байна.

Гэртээ ирээд Шэррон юу болоод байгааг нэг  л ойлгохгүй байжээ. Ингээд түүний нөхөр Боб гэр бүлийнхээ зургийн цомгийг гаргаж, Шэрронд бүх зүйлийг тайлбарласан байна. Харин Шэррон өнгөрснөө огтхон ч санахгүй байсан учир түүнд бүх зураг фотошоп мэт санагдаж байсан гэнэ.

Роб эхнэртээ хэрхэн танилцсан, хэзээ хүүхдүүдтэй болсон талаараа ярьсан ч гэр бүлийн амьдралд дасахад Шэрронд багагүй хугацаа шаардагджээ. Гэхдээ Робын хайр, тэвчээрийн ачаар Шэррон дахин нөхөртөө дурласан аж. Улмаар хосууд харилцаагаа бэхжүүлж, осол болсноос 10 жилийн дараа дахин хуримлах шийдвэрийг гаргасан байна.

Тэд гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн хүрээлэл дунд хуримаа хийсэн бөгөөд бие биедээ дахин амлалт өгчээ. Энэ бол хайр ямар ч өвчнийг анагаах увдистай болохыг илэрхийлж байгаа юм. Мөн нас биед хүрсэн хүүхдүүд нь ээж, аавынхаа хуримын гэрч болсон гэнэ. Ингээд хосууд ослын дараа дахин хамтын амьдралаа цав цагаан цааснаас эхлүүлэх болжээ.

Энэхүү бүсгүй өөрийн хуриман дээрээ зочдыг алмайруулж байжээ. Учир нь тэрбээр 63 кг жинг хаяж чадсан байна. Тодруулбал, илүүдэл жингийнхээ хамтаар бүсгүй өөртөө итгэлгүй байдлаа хаяж, хуриман дээрээ үнэхээр аз жаргалтай байж чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()