Дэлхийг тойрон аялж хамгийн их орлого олдог залуу

Хүн бүр дэлхийг тойрон аялал хийхийг мөрөөддөг ч тэр бүр санхүүгийн боломж байдаггүй учир энэхүү хүсэл энгийн иргэдийн хувьд биелэх  магадлал тун бага байдаг нь нууц биш юм. Харин Хойд Ирландын 31 настай Жонни Уорд гэгч залуу үргэлж өөрийн санаж бодсоныг бодитоор хийхийг зорьдог байна. Түүний нэг зорилго нь дэлхийн 193 орноор аялах бөгөөд энэ талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Дэлхийг тойрон аялж хамгийн их орлого олдог залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн 3 жилийн дотор Уорд 152 орчим орноор аяласан бөгөөд үүнээс гадна тэрээр нөүтбүүкийнхээ тусламжтайгаар ажиллаж, 1 сая орчим долларын орлого олжээ. Уорд аялалын OneStep4Ward-ийг нээж байсан бөгөөд хожим энэ блог нь томоохон мэдээллийн сайт болсон байна. Уорд алсаас ажилладаг бөгөөд нэг газраас нөгөө газар руу үзэсгэлэнт найз охиныхоо хамтаар аялдаг байна.



Мөрөөдөлд нь мөнгө саад болохыг тэр хэзээ ч тэсвэрлэдэггүй.



Сүүлийн гурван жилийн дотор 150 гаруй орноор аялж, сая гаруй долларын орлогыг олсон байна.



2006 онд сургуулиа төгсмөгцөө Уорд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд ажиллаж байсан бөгөөд энэ үедээ Тайланд руу нисэх тасалбарын мөнгө цуглуулж чаджээ. Тайландад англи хэл заах төлөвлөгөөтэй байсан байна.



Үүний дараа аялалын талаар блог нээснээс гадна өөрийн судалгаагаар мөнгө олох болжээ.



Ингээд ч барахгүй өөрийн блогоо томоохон мэдээллийн сайт болгож чадсан байна.





Уорд сард 9340-62300 долларын орлоготой ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 935 доллар олдог байна.



Үүнээс гадна тэрээр үзэсгэлэнт найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүй өмнө нь Тайландад онгоцны үйлчлэгч хийдэг байсан бол одоо Уордтай дэлхийг тойрон аялаж байгаа юм.



Бүтэн өдрийн турш ширээний ард суухын оронд Уорд сонирхолтой газруудаар аялаж, судалгаа хийхийг хүсдэг бөгөөд энэ нь ч өөрт нь маш их таалагддаг байна.



Daily Mail-д өгсөн ярилцлагандаа: “Би Хойд Ирландын нэгэн гэр бүлд өссөн бөгөөд бид хангалттай мөнгөтэй байгаагүй. Заримдаа энэ миний бодит амьдрал гэхэд би итгэдэггүй байсан” хэмээн хэлжээ.



Ирэх зун Уорд үлдсэн орнуудаараа аялах төлөвлөгөөтэй байгаа юм байна.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()