Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гахайн махтай шарах
Халаасан хайруулын тавганд 8 минут орчим шарна. Өег амттай өглөөний зоог бэлэн боллоо. Эсвэл шар айрагны даруулга болгож ч болно.
2. Ногооны хамт шарах шүүгээнд шарах
Хайлуулсан тос, давс, сармис, укроп, петрушка, базилик, гоньд болон бусад ногоотой хамт холино. Бэлэн болсон зуурмагаар эрдэнэшишээ түрхэж, тугалган цаасанд ороож шарах шүүгээнд хийж 30 минут орчим болгоно.
3. Утсан эрдэнэшиштэй салат
Хэрвээ та бага зэрэг тэвчээртэй бол утсан эрдэнэшиштэй салатыг хийгээд үзэж болох юм. Шарах шүүгээнд 10-15 минут ногооны хамт шарж болох бөгөөд дараа нь черри улаан лооль, базилик, сонгино, миндаль зэрэгтэй хольж хэрэглэнэ.
4. Халуун ногоотой эрдэнэ шиш шарах
Эрдэнэ
шишээ 15 минутын турш халуун буцалсан усанд хийнэ. Дараа нь эрдэнэ
шишээ хайлуулсан халуун ногоотой тосонд дүрнэ. Халаасан грилэн дээр
эрдэнэшишээ шарна. Ингээд үлдсэн тосоо дахин түрхэж идэхэд бэлэн болно.
5. Зуны эрдэнэшишийн шөл
Эрдэнэшиш, төмс, лууван, өргөст хэмх, сонгино зэрэг нь энэ шөлний найрлаганд багтана. Төмс болон луувангаа 20 минут орчим чанаж, бага зэрэг шарсан сонгино болон улаан лоолийг хийнэ. Ингээд чанах үедээ өөрийн хүссэн ногоогоо нэмж хийж болно. Хамгийн сүүлд нь шинэхэн ногоо хийх боломжтой.
6. Кремтэй эрдэнэшиш
Эрдэнэшишээ ургамалын тос болон цөцгийн тосонд 8 минут алтлаг өнгөтэй болтол нь шарна. Дараа нь давслаж, амтлах бөгөөд нэг уут крем, бага зэрэг ус нэмж хийгээд 3 минут орчим өтгөртөл нь буцалгана. Дээрээс нь пармезан бяслаг цацна.
7. Даршлаж бэлдэх
Шинэхэн ургасан эрдэнэшишийг авч жижиглэн хэрчинэ. Сайн угаагаад, хатаагаад ариутгасан саванд хийнэ. Давс, элсэн чихэр, уксустай халуун ус хийж хоёр цаг орчим байлгана. Харин дараа нь саваа доош нь харуулан тавьж хөргөж болно.
8. Эрдэнэшишээр хийсэн халва
Эрдэнэшишээ нэг шөнө дэвтээгээд маргааш нь дэвтээсэн усандаа эрдэнэшишээ цагаан болтол нь буцалгана. Зөгийн балыг эрдэнэшиштэй 1:2 харьцаатай хийж буцалгана. Ингээд зөгийн балан дээрээ эрдэнэшишээ хийж сайн гэгч нь сэгсэрнэ.
9. Гэрийн попкорн
Хөлдөөсөн эсвэл хатаасан эрдэнэшишээр хийж болно. Саванд 2 хоолны халбага ургамалын тос халааж дээрээс нь эрдэнэшишээ хийж зөөлөн гал дээр шарна. Хэсэг хугацааны дараа эрдэнэшиш хагарч попкорн бэлэн болно. Хэрвээ ургамалын тосондоо амтлагч хийвэл илүү өвөрмөц амттай болно.
10. Зөв чанах
Зүгээр л чанасан эрдэнэшиш ч гэсэн сайхан амттай байдаг. Хамгийн гол нь зөв чанах хэрэгтэй. Эрдэнэшишийг гүйцэл далд ортол нь усанд хийгээд 15 минут орчим чанана. Хэрвээ битүү чанагчинд чанах бол өндөр даралттайг нь сонгох хэрэгтэй. Бэлэн болсны дараа тослох, эсвэл бага зэрэг нимбэгний шүүс цацна.