Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шинэ тутам хөгжиж буй “3 эсрэг 3” төрлөөр Ази тивийн болоод Дэлхий АШТ-нүүд зохион байгуулагдаж, Олимпийн төрөлд ч багтахаар яригдаж байгаа бол Монголд 11 дэх жилдээ “Спрайт 3 эсрэг 3” сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн Чингисийн Талбайд зохион байгуулагдана.

Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн нийт 5000 гаруй хүүхэд залуус энэхүү тэмцээнд жил бүр өрсөлддөг бөгөөд тийм ч учираас “Спрайт 3 эсрэг 3” тэмцээн нь нийт сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын баяр юм.

Тэмцээн 08 сарын 20-оос 23-ны өдрүүдэд өглөөний 10.00 цагт Чингисийн талбайд бүртгэлээх эхлэх ба дүүргүүдийн эхний 3-н байранд орсон багууд Финалын шатанд оролцох эрхээ авч өрсөлдөн шилдэг баг, тамирчдаа тодруулна.
Тэмцээн ФИБА-гийн 3х3-ийн дүрмээр явагдах ба нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байна.Тамирчид тухайн дүүргийн иргэн гэдгээ Иргэний үнэмлэхээрээ баталгаажуулах юм.

“Спрайт 3х3” тэмцээн эрэгтэй 18 наснаас доош, 18 наснаас дээш, финалын үеэр буюу 08 сарын 23-нд эмэгтэй насны ангилалгүйгээр явагдаж шилдэг баг тамирчид тодорно.

2015 оны 08 сарын 20-нд: Сүхбаатар, Баянзүрх дүүрэг
2015 оны 08 сарын 21-нд: Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг
2015 оны 08 сарын 22-нд: Хан-Уул, Баянгол дүүрэг
2015 оны 08 сарын 23-нд: Эрэгтэй финалын шатны тоглолтууд болон Эмэгтэй ангилал явагдана.
2015 оны 08 сарын 21-нд: Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг
2015 оны 08 сарын 22-нд: Хан-Уул, Баянгол дүүрэг
2015 оны 08 сарын 23-нд: Эрэгтэй финалын шатны тоглолтууд болон Эмэгтэй ангилал явагдана.

Нийт хүүхэд залуус та бүгдийг “Спрайт 3 эсрэг 3” сагсан бөмбөгийн баярт урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook дэх http://www.facebook.com/spriteleague хуудаснаас авч "SHARE" хийн найзууддаа түгээгээрэй!

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.