Түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн шилдэг 10 кино

Түүхээс сэдэвлэгдсэн олон олон үйл явдлууд ном зохиол болон уншигчдын хүртээл болж, улмаар кино урлагаар дамжин хүмүүст хүрч байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ хүн төрөлхтөний түүхийг уран сайхны аргаар амьлуулан дэлгэцнээ гаргасан хамгийн шилдэг бүтээлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн шилдэг 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Титаник”
Уг түүхэн явдлаас сэдэвлэсэн “Титаник” киноноос бид нийгмийн өөр өөр давхаргийг төлөөлсөн хоёр зорчигчийн хайр сэтгэл, хувь тавилан болон мөсөн уулнаас болж хагацаж байгааг нулимс дуслуулан үздэг билээ. 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Америк руу шинэ амьдрал эрэхээр гарсан мянга мянган зорчигчийг итгэл найдварынх нь хамт тээсэн хөлөг онгоц тэдгээрийн тэн хагасынх нь амийг аван, далайн гүн рүү живж, хөлгүй цэнхэр далайн мөнхийн олзлогдогсод болгосон юм.



2. “Америкт нэг удаа”

Гангстеруудын тухай шилдэг бүтээлүүдийн нэг болох уг кино нь Нью-Йоркын еврейн хороололд өсвөр наснаасаа үерхэж найзласан дээрэмчдийн нөхөрлөл ба урван тэрслэлтийн түүхийг өгүүлдэг. Дөрвөн цаг үргэлжлэх уг бүтээлд тэдгээр дээрэмчдийн хагас зуун жилийн туршид туулж өнгөрүүлсэн уй гашуу, амьдралын сорилт, бэрхшээлийн талаар гарах бөгөөд “Америкт нэг удаа” кино хамрах хүрээ, өгүүлж буй санаа, сэтгэлийн гүн рүү хийсэн дайралтаараа үзэгчдийг гайхшруулж чадсан юм. Гол дүрийг бүтээсэн Роберт Де Ниро агуу жүжигчин гэдгээ уг киногоор нотолж байжээ.



3. “Судалтай унтлагын хувцастай хүү”
Хорих лагерийн ойролцоо гэр бүлийнхнийхээ хамт амьдардаг нацистийн өндөр албан тушаалтны Бруно хэмээх найман настай хүүгийн түүхийг өгүүлдэг бөгөөд эхэндээ хүүд хорих лагерийн амьдрал ердөө л нэг хөгжилтэй, зугаатай тоглоом мэт санагдах ч яваандаа огт өөрөөр төсөөлж байснаа ойлгох болно.



4. ”Арван хоёр жилийн боолчлол”

Боолчлол бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том хар толбуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Учир нь хүний ёсноос гажууд, хүнд нөхцөл байдалд сая сая хүний амь нас эрсэдсэн байдаг билээ. “12 жилийн боолчлол” кинонд гэм зэмгүй хэрнээ 12 жилийн турш боолчлогдсон нэгэн өнгөт арьст залуугийн талаар гарах бөгөөд энэ бүх хугацаанд түүний хүүхдүүд нь өсч том болон тэр ч байтугай үр ачтай болсон байдаг байна.



5. “Есдүгээр рот”
Хүчээр цэрэгт татагдан, дайн тулааны аймшигт халуун цэг дээр эрэлхэгээр тулалдсан зоригт хөвгүүдийн тухай түүхийг уг кинонд өгүүлжээ. Ганцхан рот цэрэг өндөрлөгийг хамгаалан дайсны мянган цэргийг хиар цохино. Афганистанд маш олон авъяаслаг залуу эрс амь насаа алдсан байдаг бөгөөд энэхүү бүтээл тэдгээр цэрэг эрсийн өвдөлт, үхлийн өмнөх айдас, баатарлаг эр зоригийг харуулахаас гадна амиа алдсан баатруудын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх бүтээл болж чадсан юм.



6. “Хатан зоригтон”

Эрх чөлөө гэдэг ямар чухал зүйл болохыг харуулсан агуу бүтээлүүдийн нэг юм. Төрөлх Шотландынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, элбэг хангалуун байдлын төлөө Англи улстай дайтаж явсан Уильям Уоллесын түүхийг өгүүлэх энэхүү кино нь түүний нүдэн дээр англичууд хайртай хүнийг нь олны өмнө хөнөөснөөр уур хилэнг нь бадрааж, эрх чөлөөний төлөөх дайныг эхлүүлэх үндэс болдог байна.



7. “Адмирал”

“Адмирал” кино нь хаант засгийг түлхэн унагах үеийн Цагаантны хөдөлгөөний удирдагч, адмирал Александр Колчакын тухай өгүүлнэ. Дайны хажуугаар хайр сэтгэл, гоо үзэсгэлэн, үнэн бодит байдлын түүх үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулсан юм. Нэр төр, эр зориг, биеэ авч яваа байдал энэ бүхэн хаант засгийн цагаантан офицерийг улаантнаас ялгаж байгаа жинхэнэ дүр зураг бөгөөд гайхалтай бүтээл болж чадсан юм.



8. “Александр”
Агуу байлдан дагуулагч Александрын амьдралын чухал мөчүүдийн талаар өгүүлдэг. Түүний хүүхэд ахуй наснаас нас барах хүртэлх цаг үеийг харуулдаг бөгөөд Александр 13 жил төр барих хугацаандаа тухайн үедээ дэлхийд мандан бадарч байсан бараг бүхий л газрыг эзэлжээ. Уг кинонд түүний шийдвэрлэх тулаануудын талаар маш гайхалтайгаар харуулсан бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн бүтээл болсон билээ.



9. “Үүрээр энд намуухан”

Аугаа их эх орны дайны үеийн эмгэнэлт 1942 он. Кинонд дайны үеийн Зөвлөлтийн армийн залуус, бүсгүйчүүдийн жинхэнэ баатарлаг үйлс, эр зоригийн талаар өгүүлнэ. 16 герман цэрэгтэй нүүр тулсан залуухан, туршлагагүй охид, бүсгүйчүүдээс бүрдсэн салааны хүч тэнцвэргүй тулааныг та уг киноноос та үзэх болно. Дэлхийн II  дайны үеийн баатарлаг үйлс, сэтгэл эмзэглүүлэм үйл явдлаар дүүрэн бүтээл болсон юм.



10. “Мэсчин боолууд”
Ромын эзэнт гүрний үед хэдэн зуун олзны хүмүүсийг мэсчин боол болгохоор өдөр бүр цуглуулдаг байв. Мэсчин боолуудын гол үүрэг бол тухайн үеийн ихэс дээдсүүдийг хөгжөөн, зугаацуулж үхлийн тулаанд орох явдал байв. Тэдгээр хүмүүсийн амь нас ямар ч үнэ цэнэгүй байсан бөгөөд үхэж л байвал үзэгчдийн бах тав нь ханадаг байв. Уг кинонд Ромын эзнт гүрний жанжин, хаан ширээ залгамжлагчийн эмгэнэлт түүхийн талаар өгүүлэх ба төрсөн дүү нь түүнээс урваж, эхнэр, хүүхдийг нь хүйс тэмтэрдэг тухай гардаг байна. “Мэсчин боолууд” кино сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар өрнүүн, хүн бүрт нэгийг бодож хоёрыг тунгаалгах увдистай үнэхээр гайхалтай кино болсон байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()