Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан загасны өгөөш

2014-10-11, 02:39
12,424
Та бүхэндээ “Lang” хэмээх эртний зүйлсийн дуудлага худалдаагаар зарагдсан алтнаас ч үнэтэй загасны хиймэл өгөөшнүүдийг буюу (воблер)-ийг танилцуулж байна.
Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан загасны өгөөш
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


5. Heddon Dowagiac Expert – 17,600$

Энэ өгөөшийг ойролцоогоор 1900 онд зөгийчин, сэтгүүлч Жеймс Хеддон (James Heddon) хийсэн бөгөөд өөрийн ажиллаж амьдарч байсан Доувежиак (Мичиган) хотын нэрээр нэрлэжээ. Эхлээд өгөөш “Dowagiac Casting Bait” гэдэг нэртэй байж, гэвч сүүлд Жеймс уг нэрийг "Dowagiac Expert" болгон богино болгожээ. Нэгэн цагт загас сайн үмхдэг байсан алдартай энэ өгөөшнөөс тун цөөхөн л үлдсэн байна. Энэ гайхамшигтай зүйлийн эрэлт хэрэгцээ их бөгөөд зөвхөн нэг хайрцаг нь гэхэд багаар бодоход 1000 ногооны үнэтэй ажээ.

www.caak.mn

4. Shakespeare Muskellunge Minnow – 23,100$
“Shakespeare Muskellunge Minnow” өгөөш нь хамгийн анхных нь гэж шинжээчид батлан хэлдэг. Энэ өгөөш нь 1890-ээд оны сүүлээр бас л Мичиганд Шекспир нэртэй банкны эзний хүү зохион, өгөөш ямар байж болох эсвэл байх тухай загасчдын ойлголтыг бараг л орвонгоор нь эргүүлсэн гэж болно. Энэ бол АНУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн анхны модоор хийгдсэн өгөөшнүүдийн нэг юм.  Энэ өгөөшний анхны үнэ нь 5500 доллар байжээ.

www.caak.mn

3. Chautaugua Minnow – 37,400$
Энэ өгөөшийг "Krantz & Smith" компани Нью-Йорк хотноо 1908 онд үйлдвэрлэжээ. Түүгээр загас барих бараг л боломжгүй байсан учир загасдын дунд алдаршиж чадаагүй юм. Тиймээс эхний багц худалдаанд гарсны дараа үйлдвэрлэлийг тэр даруй зогсоосон байна. Тийм учраас өнөөг хүртэл цөөхөн хэдхэн хувь хадгалагдан үлджээ. Одоо харин цуглуулагчид түүний төлөө асар их мөнгө төлөхөд бэлэн байна. Учир нь "Chautaugua Minnow"-г олж авна гэдэг жинхэнэ аз юм.

www.caak.mn

2. Unidentified First American Wooden Minnow – 42,560$
Энэ загварыг Америкийн бүх модон өгөөшнүүдийн түрүүч нь гэж үзэж байна. Дуудлага худалдаа зохион байгууллагчдын ярьснаар, уг нууцлаг өгөөш нь Огайо мужийн загасчны дээврийн хөндийд хуучин уургануудын дунд байсан хайрцаган дотроос олджээ. Хэдийгээр шинжээчид маш ховор, магадгүй, цорын ганц энэ өгөөшний бий болсон түүхийг сэргэж чадаагүй ч, тэрээр хамгийн анхны "Trory" өгөөштэй бараг л адилхан ажээ. Уг загварыг 19-р зууны сүүлээр зохиогдсон гэж үзсэн байна.

www.caak.mn

1. Giant Haskell Minnow – 101,200$
"Giant Haskell Minnow" зэс өгөөшний үйлдвэрлэл 1853 онд эхэлжээ. Одоогоор албан ёсны дуудлагаар зарагдсан хамгийн үнэтэй эртний өгөөш болж байна. 101,200 долларын хэмжээний худалдааны хэлэлцээр 2003 онд болжээ. Шинжээчдын дунд хувийн цуглуулгад энэ загвар өөр бас байдаг гэсэн цуу яриа байдаг байна. "Giant Haskell Minnow" өгөөшийг зэвсгийн дархан Райли Хэскелем (Riley Haskel) хийжээ. Энэ нь загастай адилхан, хөдөлдөг сүүлтэй анхны өгөөшүүдийн нэг юм. Уг загвар нь янз бүрийн хэмжээтэйгээр үйлдвэрлэгдсэн байна. Түүний урт нь 10 см ажээ. Түүний хуулбарыг алтаар хийсэн ч, анхны зэсэн эх загвараасаа хямд үнэтэй болох ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()