1. Инчеон, Өмнөд СолонгосИнчеоны олон улсын нисэх буудал нь 2 кино театр, жижиг хэмжээний музей,
цэцэрлэгт хүрээлэнгүүд болон гулгах боломжтой мөсөн талбайтай. Түүнчлэн
хамгийн цэвэрхэн гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
2. Шанги, Сингапур
Төрөл бүрийн үзэж харах сонирхолтой үзвэрүүдийг байршуулсан байдаг бөгөөд "Бөгжний эзэн" кинон дээр гардаг Хоббитуудын гэрийг хүртэл байрлуулжээ.
3. Хонг Конг Үйлчлүүлэгчид нислэгийн цагаа хүлээх зуураа "IMAX" кино театраар үйлчлүүлэх боломжтой.
4. Куала Лумпур, Малайз Үзэсгэлэнт моддоор хүрээлэгдсэн уг нисэх буудал нь дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг юм.
5. МакКэрран, Лас ВегасНисэх буудалд казино тоглож болдог гэж та өмнө нь сонсож байсан уу?
Тэгвэл МакКэрраны нисэх буудалд нийтдээ 1234 ширхэг казино тоглоомын
машин байдаг байна.
6. Дубай58 мянган метр кв талбайд "Duty-free" үйлчилгээ үзүүлдгээрээ Дубайн
нисэх буудал дэлхийд хамгийн алдартайд тооцогддог. Мөн та дэлгүүр хэсэхийг
ойшоодоггүй бол фитнессээр хичээллэх боломжтой юм байна.
7. Мюнхен, ГерманиНисэх буудал дээр усан сан байдаг гэвэл та итгэх үү? Мэдээж больж үз гэж
хэлэх байх. Тэгвэл Мюнхений нисэх буудалд усан сан байхаас гадна
сарфинг (Далайн давалгаанд гулгах) сонирхдог хүмүүст зориулсан орчныг ч
бүрдүүлж өгсөн байна.
Түүнчлэн та цэцэрлэгт хүрээлэнд Германий алдартай шар айргуудыг ууж суунгаа амьд хөгжмийн тоглолтуудыг үзэх боломжтой.
8. Хитроу, АнглиЗөвхөн түрсээр үйлчилдэг зоогийн газар, 11 мянган метр кв үргэлжлэх
дэлгүүр гээд энэ буудлын онцлогууд олон байдаг бөгөөд дэлхийн хамгийн
шилдэг дэлгүүртэй нисэх буудал шагналыг "Skytrax World Airline
Awards"-аас хүртэж байсан байна.
9. Хамад, КатарБүх л зүйлс нь алтаар хийгдсэн кофе шоп бол энэ нисэх буудлын хамгийн том онцлог юм. Түүнчлэн сонирхолтой бүтээлүүд олон байдаг байна.