Дэлхийн хамгийн аюултай спортууд

Мянга мянган үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, цусан дахь адреналины хэмжээг нь ихэсгэж, огшиож, уйтгар гуниг, баяр хөөр, сэтгэл ханамжийг мэдрүүлж чаддаг зүйлийг спорт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүн бүхэн сонирхсон спортоороо хичээллэж, түүнээсээ кайф мэдэрч, эрүүл, зөв амьдралаар амьдарцгааж байна. Спорт болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг бөгөөд зарим нь хүн бүр хичээллэхэд тохиромжтой байхад зарим нь бүр амь насанд нь аюул учруулдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн аюултай спортуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 
Дэлхийн хамгийн аюултай спортууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Шүхрээр буух
"Base" үсрэлт нь үндсэндээ өндөр барилга, байгууламжийн дээрээс шүхрээр буух спорт юм. "Base" гэх үг нь Building, Antenna, Span, Earth (Барилга, Антень, Хад асга, Дэлхий) гэсэн үгсийн товчлол бөгөөд энэхүү спортоор хичээллэгчдийн ихэвчлэн үсрэлт хийдэг газруудаар нэрлэжээ. Маш өндрөөс агаар зүсэн доош хурдтай унах нь салхинд хүчтэй цохиулах, оновчгүй буулт хийх гэх зэргээр аюултай байдаг байна. Олон улс оронд уг спортыг хориглосон байдаг бөгөөд гагцхүү албан ёсны үйл ажиллагаанууд (Цэрэг армийн сургуулилт, үзүүлэх тоглолт г.м.) дээр л хийхийг зөвшөөрдөг байна.



2. Уулын цана
Энэхүү спорт нь цана, чаргаар гулгахаас тэс өөр спорт бөгөөд нисдэг тэрэгний тусламжтайгаар уулын оройгоос эгц доош урууддагаараа онцлогтой юм. Цаг агаарын нөхцөл байдал, цасны нуранги, техникийн эвдрэл зэргээс хамаарч олон тамирчид амь насаа алддаг байна.



3. Далайн гүн рүү шумбах
Усны гүн рүү шумбахдаа зориулалтын тусгай аппарат хэрэглэдэг ч энэ нь аюулаас бүрэн хамгаалж чаддаггүй байна. Усны гүн рүү улам явах тусам усны даралт ихсэж хүзүү болон нурууны ясыг бэртээж, уушигаа гэмтээх, далайн гүнд амьдардаг (Могой загас, акул г.м.) амьтдын дайралтанд өртөх зэрэг аюулуудтай нүүр тулгардаг байна.



4. Далайн гүнд байрлах агуй руу шумбах
Далайн гүн дэх агуйнууд руу шумбах нь багийн ажиллагаа ихээр шаарддагдаг, өвөрмөц спортын төрөл юм. Далайн гүн рүү доошлох тусам улам харанхуй болдог учраас хурц сайн гэрэлтэй байх нь чухал бөгөөд зарим үед гэрэл асахгүй байхаас шалтгаалж хад мөргөх, эсвэл янз бүрийн амьтдын хоол болдог байна.



5. Бух унах
850 гаруй кг жинтэй догшин бух унаж, амь насаа дэнчин тавихыг хүсэх хүн байхгүй л болов уу. Тэгвэл Латин америкчуудын уламжлалт бух унах спорт нь жинхэнэ эр зоригтой хүмүүсийн спорт гэж  үздэг байна. Энэхүү спортоор хичээллэгсдийн ихэнхи нь тархиндаа маш хүнд доргилтуудыг авахаас гадна улангасан дайрах буханд мөргүүлэх аюултай байдаг байна. Аймшигтай биш гэж үү?



6. Далайн давалгаан дээр гулгах (Surfing)
6 метрийн өндөртэй ирж буй далайн давалгаанд хүчтэй цохиулах, нүдэнд үл харагдах хад, асганы үзүүрийг мөргөх, живэх зэрэг энэ спортын аюулыг нэрлээд байвал барагдахгүй биз ээ. Жил бүр 100000 долларын шагналын сантай олон улсын тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд уг тэмцээний үеэр далайн давалгааны өндөр 30 метрт хүрдэг байна.



7.  Гудамжны чарга
Дээр дурьдаж байсанчлан энэ нь энгийн цана, чаргаар гулгахаас тэс өөр спортын төрөл юм. Засмал замаар явах зориулалттай хийгдсэн тусгай чарган дээр дээш харан, хэвтээ байрлалтайгаар уралддаг байна. Осол, аваараас сэргийлж маш сайн чанарын хамгаалалтын малгай, бээлий, хувцас зэргийг тамирчид өмсдөг ч хоорондоо мөргөлдөх, замаас хазайж гарах, тормос ажиллахгүй байх зэрэг аюултай нүүр тулгардаг байна.



8. Уулын авиралт
Хэдэн мянган метрийн өндөрт орших уулын оргил өөд авиралт хийх нь хэр баргийн аавын хүүгийн хичээллээд байх спорт биш болов уу. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, тамирчдын сэтгэл зүй, биеийн байдлаас ихээхэн хамаардаг хамгийн их тэсвэр, тэвчээр шаардсан спортуудын нэг юм. Зориулалтын хувцас, багаж хэрэгслэлийн тусламжтайгаар энэхүү спортоор хичээллэдэг байна.



9. Бартаат замын мотоцикль (BMX)
Олон мянган үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, уулга алдахад хүргэдэг спорт бол яахын аргагүй бартаат замын мотоциклийн уралдаан юм. Бартаат замаар уралдахдаа агаар дээр төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэдэг бөгөөд энэ нь тамирчдыг аюулд оруулж, зарим талаар амь насаа алдахад хүргэдэг байна.



10. Завь
Маш хүчтэй урсгалтай усан дээр завиар явах нь тийм ч амар биш байдаг бөгөөд хад асга, том хэмжээтэй чулуунууд, эргэн тойронд урт ургасан модны мөчрүүд гэх мэт байгалийн бүтээлүүд таныг тийм ч амар явуулахгүй нь ойлгомжтой. Багийн ажиллагаа ихээр шаардагдах бөгөөд төрөл бүрийн саад, бартааг ажиглаж, нэгэн жигд заллуурдахаас авахуулаад багийн гишүүн бүрийн оролцоо их байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()