Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд

Түүхэнд аймшигт харгислал болон эзлэн түрэмгийллээрээ тодоор бичигдэн үлдсэн "дэлхийн II дугаар дайн"-ыг мэдэхгүй хүн үгүй л болов уу. Гитлер эсвэл еврей хоригдлуудыг мэдэхээс биш өөр бусад мэдээллийг бид тэр бүр мэддэггүй. Ингээд та бүхэндээ II дугаар дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд


1. Германчуудаас хамгийн анх амь үрэгдсэн цэргийг Японы цэрэг алжээ.



2. Харин Америкаас хамгийн анх амь үрэгдсэн цэрэг ЗХУ-ын цэрэгт алуулсан байна.



3. Европ тив даяар ойролцоогоор 100.000 бөмбөгдөгч онгоцны нисгэгчид агаарт нисч байх үедээ үхсэн байна.



4. Дайны үед Америкчуудын 14.903 бөмбөгдөгч онгоц ор сураггүй алга болж, нэг сар тутамд 6600 явган цэрэг амь үрэгдэж байжээ. 



5. Станислава Лещинская хэмээх бүсгүй ойролцоогоор 3000 өнчин нялх хүүхдийг асрах газарт авч иржээ.



6. Англи цэргүүдэд 3 ширхэг нойлын цаас ноогддог байсан бол Америк цэргүүдэд 22 ноогддог байсан байна.



7. Дайны үеэр 1941 онд зөвхөн Америкт л гэхэд 3 сая гаруй машин үйлдвэрлэж байжээ.



8. Германы 5 цэрэг тутмын 4 нь Зүүн Фронт дээр буюу ЗХУ-ын цэргүүдэд алуулжээ.



9. ЗХУ-аас 1923 онд төрсөн бяцхан цэргүүдийн 20% нь л амьд үлдэж чадсан байна.



10. Америкийн хамгийн балчир цэрэг 12 настай байсан бөгөөд насаа худал хэлж бүртгүүлжээ. Хүүгийн жинхэнэ насыг шархадсаны дараа л мэдсэн байна.



11. Германы шумбагч онгоцны 4 хүн тутмын 3 нь үхсэн ажээ.



12. Сталинградын тулаанд амь үрэгдсэн ЗХУ-ын цэргүүдийн тоо Америк, Англи хоёр улсын үрэгдсэн нийт хүний тоог нийлүүлсэнээс ч их юм байна.



13. Дайны үеэр “хамбургер” гэх үгийг Америкчууд хэрэглэхээс зайлсхийдэг байсан бөгөөд “Эрх Чөлөөний Стейк“ гэж нэрлэдэг байв.



14. Адольф Гитлерийн үеэл Виллиам Гитлер Америкийн цэрэгт алба хашдаг байжээ.



15. Хэнри Форд болон Адольф Гитлер нар хамт даруулсан зурагаа өөр өөрсдийн ширээн дээрээ байлгадаг байжээ.



16. Японы хамгийн том тагнуулын нууц байгууллага нь Мексикд байрладаг байв.



17. ЗХУ-ын хорих лагерийн нас баралтын түвшин нь 85% байсан ажээ.



18. Анхны бөмбөг Берлинд унахад хүн үрэгдээгүй бөгөөд ердөө нэг заан үхсэн байна.



19. Хиро Онада гэх Японы офицер 1945 онд Филлипинд томилогдон 1974 оныг хүртэл байрласан газраа орхиогүй байна. Сүүлд 1974 онд Японы Коммандлагч өөрийн биеэр ирж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.



20. Дайнд ойролцоогоор 50-аас 70 сая хүн үхснээс 80% нь Орос, Хятад, Герман, Польш хүмүүс байсан бөгөөд тэдний 50% нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()