230 мянган доллар
Дуучин Фредди Меркьюри удаан хугацааны турш ДОХ-оор өвчилсөн бөгөөд нас барахынхаа өмнөх өдөр нь дэлхий даяар энэ тухайгаа зарласан юм. Өвчилснөөсөө хойш тэрээр огт тайзан дээр гараагүй бөгөөд 1990 онд зурагчны дуранд, дуучин Харри Глиттерийн хамт Лондонгийн нэгэн ресторанд хоол идэж байхдаа өртжээ.
250 мянган доллар
Үсээ хусуулсан Бритни Спирс зурагчдын машин руу дайрсан байна. Гэрэл зургийг дарсан залуу 250 мянган доллараар уг зургаа зарснаас гадна, түүний зураас гаргасан машиныг 40 мянган доллараар заржээ.
300 мянган доллар
Кейт Моссын энэхүү зураг нэлээд өндөр үнэд хүрсэн байна. Учир нь зурган дээр найзтайгаа хамт хар тамхи татаж байгаа байдлаар гарчээ. Зурагчин 300 мянган долларын орлоготой ажиллаж, харин Кейт хэд хэдэн ашигтай гэрээнээс хагацжээ.
500 мянган доллар
Оросын тамирчин Анна Курниковагийн зураг гэх нэрээр “Penthouse” сэтгүүлд гарч байсан ч, үнэн хэрэгтээ Италийн загвар зохион бүтээгч Лючано Бенеттоны охин Жудит Солтис Бенеттон байсан байна. Итали эмэгтэйг Оросын тамирчнаас ялгаж чадаагүй ч ашигтай наймаа хийжээ.
Нэг сая доллар
Алдартнуудын хүүхдүүд гэдэг зурагчдын хувьд маш үнэтэй олз юм. Учир нь одууд хүүхдүүдээ аль болохоор нуухыг хичээдэг билээ. Гэрэл зурагчин Стив Стэндс нь “Coldplay” рок хамтлагийн хөгжимчин, ахлагч Крис Мартин болон жүжигчин Гвинет Пэлтроу нарын хүүхдийн зургийг дарснаар нэг сая доллараар зарсан байна.
1.1 сая доллар
Гүнж Каролина болон тамирчин Гильермо Вилас нарын энэ зургийг нэгэн алдартай сэтгүүлийнхэн 1,1 сая доллараар худалдан авсан байна. Учир нь гүнжийг нөхрөөсөө салсны дараах, анхны хайр сэтгэлийн холбоо байжээ.
1.2 сая доллар
Гэрэл зурган дээр буй Жаклин Онассис хэмээх эмэгтэйг мэдэх хүн цөөхөн болов уу. Харин тэрээр Жаклин Кеннеди нэрээрээ илүү алдартай байжээ. Түүний энэхүү нүцгэн зураг маш өндөр үнэд хүрсэн байна.
1.4 сая доллар
Египетийн хаан Фарух өөрийн хүслийг барьж дийлээгүй бололтой. Тэрээр хоёр эмэгтэйтэй байхдаа олны нүдэнд өртсөн бөгөөд гэрэл зурагчин түүний зургийг авч амжсан ч, түүнийг зодсон байна. Энэ зодуулсан үйлдэл нь гэрэл зурагчинд 1.4 сая долларын орлогыг авчиржээ.
1.5 сая доллар
Харамсалтай хэдий ч, оддын амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрэл зургууд нь илүү өндөр үнээр худалдаалагддаг байна. Америкийн топ модель, жүжигчин Анна Николь Смитийг эрчүүд сайн танидаг биз ээ. Тэрээр “Playboy” сэтгүүлийн алдарт модель байсан юм. Энэхүү зургийг Аннад мансууруулах бодис хэтрүүлсний улмаас нас барсны дараахан авчээ. Бүсгүйн цогцсыг уутанд хийгээд авч явах үед нь энэ зургийг авсан бөгөөд гэрэл зурагчинд 1.5 сая долларын орлогыг авчирсан байна.
Хамгийн үнэтэй зарагдсан зураг нь гүнж Диана болон түүний дотны найз Доди Аль-Файед нарын зураг юм. Энэ зурагны ачаар дэлхий дахин найзуудыг дотно харилцаатайг мэдсэн бөгөөд зураг 6 сая долларын үнэд хүрсэн ажээ.