Дэлхий даяар алдартай болсон сайхан сэтгэлтэй цагдаа

2015-08-04, 01:23
68,135
"Walmart" дэлгүүрт, 5 хүүхдийн ээж болох Сара Робинсоныг живх, нойтон салфетка болон хүүхдийн хэд хэдэн гутал хулгайлах гэж оролдсоныг дэлгүүрийн ажилчид үйлдэл дээр нь барьжээ. Харин ирсэн цагдаа, бүсгүйг баривчлахын оронд санаанд оромгүй алхмыг хийсэн нь дэлхий даяар алдартай болгосон байна.
Дэлхий даяар алдартай болсон сайхан сэтгэлтэй цагдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Үргэлж гардаг шахуу хулгайн дуудлага байсан боловч, Роланд паркийн цагдаагийн ажилтан Марк Ингравалл хэргийн газар дээр ирээд сэтгэл шимшрүүлсэн дүр зургийг харсан учир бүсгүйг баривчлаагүй байна.



Дэлгүүрийн ажилчид өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй Сара Робинсон болон түүний 15 настай охины хулгайлсан эд зүйлс нийт 300 долларын үнэд хүрч байсан ажээ.

Бүсгүй хамгийн сүүлийн мөнгөө байрныхаа даатгалд төлсөн байсан боловч түрээслэгчтэй маргалдсанаас болж байрнаасаа хөөгдсөн байна. Ойрын өдрүүдэд Сара болон түүний 5 хүүхэд машин дотор амьдарч байжээ. Бүсгүйд шаардлагатай барааныхаа төлбөрийг төлөх мөнгө үнэхээр байгаагүй төдийгүй гурван хүүхэд нь хөл нүцгэн явж байжээ.



Цагдаа хэлэхдээ "Хэрвээ миний 2 хүүхдийн ээж ийм байдалд орвол юу тохиолдох байсан бол хэмээн бодсон. Иймээс бүсгүйг баривчлахын оронд би түрийвчнээсээ 300 доллар гарган ирж хулгайлах гэж байсан зүйлийн  мөнгийг төлсөн. “Walmart”-ынхан түүнийг хулгайч гэж бодож болох ч би олон хүүхэдтэй ээжийг харж, амьдрал нь тийм ч сайн биш байгааг ойлгосон" гэжээ.



Харин энэ түүх сайнаар дуусаж, сайхан сэтгэл гаргасан цагдаагийн ажилтан олны анхааралд өртжээ. Түүний талаар New York Daily News, CNN, Fox болон “Сайхан сэтгэлт Америк” хэмээх нэвтрүүлэг зэрэг олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан байна. Харин залуугийн ажилладаг цагдаагийн хэлтэс рүү хоногт 16 орны 500 орчим хүн залгаж аргаа барсан ээжид туслахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. 



Эхлээд цагдаагийн хэлтэст живх, хувцас гэх мэт шаардлагатай зүйлс шуудангаар ирсэн бол, дараа нь 6000 долларын мөнгөн хандив цугларчээ. Ингээд цагдаагийн байгууллагынхан, Сарад банкны данс нээж өгснөөр дэлхийн өнцөг булан бүрээс түүний дансанд хандивын мөнгө орох болсон байна. Бүсгүйн хэргийг Роланд парк хотын шүүх шалгаж байгаа бөгөөд Сарад хуулийн дагуу шийтгэл оноох бөгөөд хорих ял өгөхгүй нь баттай болжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()