Орос (10-р байр)Хамгийн аюултай орны тоонд бидний хойд хөрш орон багтсан нь нэг талаас нэлээд харамсмаар юм. Энэхүү жагсаалтанд багтах болсон гол шалтгаан нь Оросын хөрш орнуудтайгаа маргалдсантай холбоотой ажээ. Үүнээс гадна их хэмжээний галт зэвсэг экспортлосон, олон тооны хоригдол, улс төрийн террорист халдлага гэх мэт нөлөөлсөн байна.
Нигер (9-р байр)Нигер нь "Black Continent" тивд орших орон хэдий ч, төдийлөн том газар нутагтай биш. Тэд гадаадын иргэдийг барьцаалдаг бөгөөд энэ нь Нигерийн орлогыг нэмэгдүүлэх зөв арга хэмээн үздэг байна. Үүнээс гадна босогчид их байдаг төдийгүй тэд олон улсын уулзалт, хуралдааны үеэр ихээр довтлодог ажээ.
Конго (8–р байр)Францын колони байсан тус улс нь Африк тивийн хамгийн хөгжингүй орны тоонд багтдаг. Гэвч хүн амын дундаж наслалт нь 54 нас бөгөөд ихэнхидээ том биш ч цус асгаруулсан бослого, үймээн ихээр болдог байна.
Пакистан (7–р байр)Пакистан нь өнөө үеийн хөгжингүй орны тоонд багтдаг хэдий ч, 2000 оны эхээс Вазиристан хот нь Талибан хэмээх террорист бүлгэмийн бат цайз болж чадсан юм. Одоогийн байдлаар Засгийн Газар нь газар нутаг дээр буй бүхий л зэвсэгт иргэдийг устгахыг зэхэж байгаа хэдий ч хамгийн аюултай хотын тоонд багтсаар л байна.
Сомали (6–р байр)Тусгаарлагчдын үйл ажиллагаанаас болж Сомали хэд хэдэн хэсэг болж хуваагдсан байна. Газар нутгийн ихэнхи хэсгийг хоорондоо зөрчилдөж буй цэргийн эрхтнүүд хариуцдаг болжээ.
Судан (5-р байр)2000 оны эхэн үед Суданы засгийн газрын эсрэг “Дарфурыг чөлөөлөх”, “Суданыг чөлөөлөх хөдөлгөөн” гэсэн хоёр террорист багийнхан гарч иржээ. Тиймээс хамгийн аюултай орны тоонд багтсан гэдэгт гайхах хэрэггүй юм.
Төв Африк (4-р байр)"Black continent" тивийн хамгийн бага хүн амтай орны тоонд багтдаг Төв Африк нь хүн амын дундаж наслалт 48 нас бөгөөд нийт хүн амын 10% нь Дархлал Хомсдолын Вирустэй юм байна. Ямар нэг тусламж хэрэг болсон үед хандах хэд хэдэн байгууллага байдаг ч, жуулчид энэ орноор ховорхон зорчдог ажээ.
Афганистан (3–р байр)Афганистан дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэгт багтдаг бөгөөд 1978 оноос хойш иргэний дайн үргэлжилсээр байна. НҮБ-ээс гаргасан мэдээллээр харахад тус улсад хар тамхины гэмт хэрэг ихээр гардаг хэдий ч, мансууруулах бодис үйлдвэрлэдэг гэсэн баримт нэгийг ч олоогүй байна.
Ирак (2-р байр) 2011 оны үед АНУ-ын цэргүүдийг тус улсаас гарснаас хойш энэ оронд улс төрийн тогтворгүй байдал, шашны асуудал маш ихээр гарах болсон байна. Энэхүү асуудлууд нь бүгд террорист халдлагатай холбоотой ажээ. Олон Улсын судлаачид Иракт иргэний дайн дэгдэх магадлал хамгийн өндөр гэж үзсэн байна.
Сири (1-р байр)Дайн Сирийг энэ жагсаалтын нэгт багтахад хүргэсэн байна. Улс орон даяар Сирийн бүрэн эрхийг авахын тулд байнгын лалын босогчдын халдлага, бослого үргэлж гардаг байна. “Лалын нийгэмлэг” хэмээх террорист бүлгэмийнхэн өөрийн халифат тогтолцоог гаргах бүрэн боломжтой байгаа бөгөөд энэ тохиолдолд Сирийнхэн өндөр хөгжилтэй орноос тусламж авах боломжгүй болох юм.