Тав тухтай аялахыг хүсэгчдэд зориулсан 20 ухаалаг сонголт

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед аян замд гарах гэж байгаа хүн бүр өөрт хэрэгцээтэй төрөл бүрийн төхөөрөмжүүдээс сонголт хийдэг болжээ. Эдгээр нь таныг хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч тав тухтай, төвөг багатай аялахад дөхөм болох ажжж. Ингээд эмийн хугацаа заагч, үлээдэг өлгүүр, компакт дохиолол гэх мэт аян замд маш хэрэгтэй ч зай бага эзлэх ашигтай төхөөрөмжүүдийг танилцуулж байна.

Тав тухтай аялахыг хүсэгчдэд зориулсан 20 ухаалаг сонголт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Уян үдээс
Сунадаг уян үдээс нь таныг хүссэн үедээ гутлаа хурдан тайлах болон өмсөх үедээ заавал гар оролцохгүй дөхөм байхад зориулагдсан.



2. Эмийн хугацаа заагч
Долоо хоног хэрэглэх эмээ ийм саванд хийгээд явбал эмээ уусан бил үү үгүй билүү гэж эргэлзэх шаардлагагүй болох аж. Тусдаа тасалгаа бүхий энэ шил нь дээрх асуудлыг хялбар бөгөөд ухаалгаар шийдэх болно. Харин тагыг нь эмээ даруулж уух усны аяга болгон ашиглаж болох нь ээ.



3. Үлээдэг өлгүүр
Чемоданд зай эзлэхгүй ч хувцсанд хуниас нугалаа оруулахаас сэргийлсэн өлгүүр.



4. Нойтон алчуур
Хэдэн өдрийн турш чийгээ хадгалдаг ийм алчуур нь олон хоног аялах үед биеийн ариун цэврийг сахих нөхцлийг бүрдүүлж өгнө.



5. iPad-ийн дуу өсгөгч
“SoundBender” дууны өсгөгч нь хямд төсөр бөгөөд маш гайхалтай Bluetooth-ээр ажилладаг байна.



6. Сим карт хадгалах хавтас
Сим картыг найдвартай хадгалахад зориулагдсан бичил халаас бүхий хавтас



7. iPhone-ийн линз
iPhone линзны цуглуулга нь мэргэжлийн фото камер л гэсэн үг бөгөөд олон үйлдэл гүйцэтгэх чадвартай, зай бага эзэлдгээрээ давуу талтай.



8. Агаар чийгшүүлэгч
Зөөврийн USB-чийгшүүлэгч нь арьсныхаа гоо сайхан, эрүүл ахуйд санаа тавьдаг хүмүүсийн хувьд юугаар ч орлуулашгүй зүйл байх болно.



9. Зөөврийн цэнэглэгч
TravelCard хэмээх ухаалаг утас болон төхөөрөмжид зориулсан зөөврийн энэ бяцхан цэнэглэгч таван цагийн цэнэг нөөцлөх хүчин чадалтай.



10. Саван, шампунийн хуванцар сав
Тусгай хуванцраар хийсэн хөнгөн, авсаархан зөөврийн энэ сав нь дотроо сахлын гель, шүршүүрийн гель, шампунь, гарын саван зэргийг агуулдаг.



11. Зай ихтэй ч овор багатай үүргэвч
“Minaal” брэндийн энэ үүргэвч нь олон тасалгаатай бөгөөд зөөврйин компьютер, борооны цув гэх мэтийг хийхэд зориулагдсан.



12. Юүдэн малгай
Аяллын цүнхэнд зай эзлэхгүй ч гэнэтийн бороо, шорооны үед тус болох юүдэн малгай.



13. Дотуур хувцасны сав
Дотуур хувцсанд зориулсан тусгай тасалгаа бүхий сав



14. iPhone-ийн оосор
Ухаалаг гар утсыг санамсаргүй унах эсвэл хулгайд алдахаас сэргийлсэн бугуй болон цүнхнээс зүүж болдог оосор.



15. Зөөврийн дохиолол
“Belle Hop” хаалганы дохиолол нь таньж мэдэхгүй газар хонож байх үед хэн нэгэн буруу санаатан дотогш нэвтрэхийг оролдох үед чангаар хангинана



16. Цамцны сав
Авсаархан, зөөврийн цамц хадгалагч “Shuttler” сав нь индүүдээд хийсэн хувцсыг үрчийхээс сэргийлэх үүрэгтэй.



17. Коктейль бэлдэх хэрэгсэл
Коктейльд дурлагсдад зориулсан аяллын явцад дуртай ундаагаа бэлтгэх боломжтой жижигрүүлсэн хэрэгслүүд. Цуглуулганд: холигч, архи болон сироп хийх лонхнууд, жор болон даавуун алчуур багтах ажээ.



18. Өндөр технологийн тээш
“GPS” модулаар тоноглосон тээш нь байрлал тодорхойлогчтой, электрон түгжээтэй, жин хэмжигчтэй, гар утсаа цэнэглэх аккумулятортай ажээ.



19. Аяны гал тогооны хэрэгсэл
Энэхүү гайхалтай аксессуар нь өргөн, хөрөө шиг шүдтэй хутга болон сэрээнээс бүрдэх бөгөөд нэгэн зэрэг бөглөө болон нөөштэй сав онгойлгогч, отвертка, хусагчийн үүрэг гүйцэтгэх аж.



20. Тээшний мэдээлэл дамжуулагч
“Bluetooth” дамжуулагч суурилуулсан шошго нь таны тээшийг хаана байгааг заах болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()