Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Малайзын иргэний агаарын тээврийн Malaysian Airlines компанийн 239 зорчигчтой “Boing 777” онгоц өнгөрсөн оны 3-р сард Куала Лампур хотоос Бээжинг чиглэн нисэж байхдаа сураггүй алга болсон билээ.
Дэлхий даяар шуугиан болж эрлийн баг онгоцыг хаа сайгүй хайсан хэдий ч, саяхныг хүртэл тэднийг амьд байж ч магадгүй гэсэн горидлогийг төрүүлсэн олон мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Гэвч саяхан 7-р сарын 29-ний өдөр хоёр метрийн урттай онгоцны далавчны хэсэг олджээ.
Алга болсон онгоцонд явж байсан 5 хүний гэр бүлийн гишүүн болох Dai Shuqin энэ мэдээллийг сонсоод “Би итгэхгүй байна. Бүтэн жил хайчихаад зүгээр л нэг арлаас хэсгийг нь олчихсон гэж үү? Өмнө нь юу хийж байсан хэрэг вэ?” гэсэн байна.
Мөн Малайзын сайд Najib Razak: “Бид маш олон худал мэдээлэл дунд нэг жилийг үдлээ. Ард иргэдийн маань хайртай хүмүүс нь амьд болов уу? гэсэн асуулт дүүрэн эдгээр өдрүүдийг өнгөрөөх хэцүү байсан. Тиймээс үнэн зөв мэдээллийг олж, тэднийг хэрхэн осолдсон талаар мэдэх нь сүнсийг нь амгалан нойрсуулахад тус болох болов уу” гэжээ.
Харамсалтай нь энэ хугацаанд олон төрлийн онгоцны сэгүүд олдсон бөгөөд бүгд уг онгоцных биш байжээ. Харин судлаачид уг олдсон онгоцны хэсгийг хамгийн боломжит хувилбар хэмээн нэлээд итгэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн байна.