1. Толгойгоо эргүүлКамер руу цэх харж зогсох үед таны нүүр өргөн гарах болно. Тиймээс бага зэрэг толгойгоо эргүүлэх нь тохиромжтой бөгөөд таны зургийг дарж байгааг мэдэхгүй дүр эсгэх нь сайн зураг гарахад нөлөөлнө. Мөн зүүн талаараа зургаа даруулах нь хамгийн тохиромжтой ажээ.
2. Хүзүүгээ сунгаТа зурган дээрээ богино хүзүүтэй, далий гарахыг хүсэхгүй байгаа биз дээ? Өмнө нь далий байрлалтай суусан өөрийнхөө зургийг харж байсан уу? Тийм бол хүзүүгээ сунгаж, толгойгоо урагш болго. Энэ аргаар та давхар эрүүгээ нууж болох ажээ.
3. Эрүүгээ доошлуулХүзүүгээ сунгасан ч, эрүүгээ доош чиглүүлэх хэрэгтэй. Ингэвэл та илүү сайхан харагдах болно. Итгэхгүй байвал селфи хийгээд үзээрэй..
4. Хэлээ шүднийхээ ард нууИнээмсэглэж байх үедээ шүдээ ил гаргахаас бүү санаа зов. Жимийсэн инээмсэглэл сайхан харагдаж болох ч, шүдээ гаргаж инээвэл та илүү аз жаргалтай мэт харагдана. Харин амаа хэтэрхий том ангайхгүйн тулд хэлээ шүднийхээ ард нуугаарай.
5. Гэрэл рүү харКамерын өөдөөс харж байх үедээ та яг гэрэл тусаж байгаа цэг рүү харах хэрэгтэй. Энэ тохиолдолд нүд “улаан” харагдахгүй бөгөөд таны нүд амьдрал дээр байгаагаас илүү гялалзсан, жавхаалаг харагдана.
6. ИнээмсэглэХамгийн шилдэг зураг нь санаандгүй байдлаар инээмсэглэж авахуулсан зураг юм. Хэрвээ таны аз жаргал хуурамч байвал инээмсэглэл тань ч гэсэн хуурамч байх болно. Харин чин сэтгэлээсээ инээж байвал зураг илүү сайхан гарна шүү.
7. Хуучин зургаа харТаны хамгийн дотны зөвлөгч нь өмнө нь авахуулсан хуучин зураг чинь байх болно. Та зураг бүр дээр ямар байрлалтай байна түүнийгээ сайн гэгч нь хараад, аль нь илүү зохимжтой байгааг олж болох юм. Хэдий чинээ их зураг даруулна төдий чинээ өөрт тохирсон байрлалыг олоход хялбар гэдгийг битгий мартаарай.