Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
- Сургуульд ороод уншаарай
- Ээжийгээ санавал үүнийг унш
- Ганцаардсан үедээ уншиж байгаарай
- Анхны болзооныхоо өмнө заавал уншаарай
- Найз залуутай болоод уншаарай
- Хуримынхаа өдөр дэлгэж уншаарай
Захидлууд дотор охиндоо зориулж амьдралд хэрэг болох зөвлөгөөнүүд болон сэтгэл санаа тавгүй үедээ уншиж, уйтгар гунигаа мартаж байх хөгжилтэй зүйлс, мөн урам зориг хайрласан үгсийг бичиж үлдээжээ.
Мөн тэрээр нөхөртэйгөө хамтдаа өнгөрүүлсэн 13 жилээ "Бидний хайр сэтгэл хэзээ ч мартагдахгүй, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байсан бөгөөд Брианна бол бидний хайр сэтгэлийн илрэл болгон бурхнаас илгээсэн бэлэг юм. Тэр бол авъяастай, сайхан сэтгэлтэй охин гэж хэлсэн байна".
Түүнтэй хамт байж, түүнийг хэрхэн өсч, өөрчлөгдөж байгааг, түүнийг ямар залуутай учирч, хэнээр хайрлуулахыг харж чадахгүй учраас түүнд зөвхөн аз жаргалыг л хүсч байна гэдгээ захиандаа дурьджээ.
Тэрээр нэгэн захианыхаа төгсгөлд:
"Охинтойгоо хамтдаа байсан мөчүүд сэтгэл зүрхэнд минь үүрд үлдэх болно" гэж бичсэн байна.