Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эхний галактик болох "M59-UCD3" нь нарны аймгийн гарагуудаас 10 мянга дахин их нягтралтай бөгөөд түүний дэргэд тэнгэр зүгээр л бүрсгэр дэлгэц мэт харагддаг байна. Харин хоёрдахь "М85-HCC1"-ийн хувьд нягтрал нь нарны аймгийн гарагуудаас 1 сая дахин их гэнэ.
Хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө учруулдаг одод, оддын бөөгнөрөл, тэдгээрийн оршин буй орчинг нийтэд нь одны аймаг буюу "галактик" гэдэг. Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай галактик нь төв орчмоороо одод нь хоёр тийш цүлхийж бөмбөрцөг, захаараа нимгэрч хавтгай хэлбэр олох учир зээрэнцэг гэмээр төрхтэй дүрс үүсгэдэг. Харин шинээр олдсон эдгээр галактикийг "Нягтрал сайтай одой галактик" хэмээн эрдэмтэд нэрлэсэн байна.
Шинжлэх ухаан хөгжсөөр шинээр галактик, гарагууд олж байгаа нь агуу дэвшил бөгөөд бид удахгүй дэлхийтэй ижил амьдрал оршин буй гарагийг олж илрүүлэх болов уу.
Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээллийг сонирхоорой: