Нью-Йорк дахь “Google”-ийн шинэ оффис

2015-07-30, 00:35
15,596
АНУ-ын Нью-Йорк хотод байрлах "Google" компаний шинэ ажлын байр нь хэдийгээр ажилчиддаа зориулсан тусгай том эдлэн газар байхгүй ч, зайг ашиглан тохилог болгож чаджээ. Тус оффис нь 1930 оны үед баригдсан Нью-Йоркийн хуучин барилга дотор байрладаг ажээ. Ингээд бид та бүхэндээ  дэлхийд алдартай "Google" компаний шинэ оффисыг танилцуулж байна.
Нью-Йорк дахь “Google”-ийн шинэ оффис
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ажилчид хийж буй төслөө эрт өгч чадах юм бол албан тушаал ахих нь хурдан ч, долоо хоногт 3 удаа ч ажиллаж тушаал ахилгүй амьдарч болдог байна. Мөн хүсвэл гэрээсээ ч ажиллахыг зөвшөөрдөг ажээ.



Зөвхөн "Google"-ийн ажилчдад зориулсан scooter



Ширээний теннис, ширээний хөл бөмбөг болон видео тоглоомтой өрөө.



Хуучин видео тоглуулагч байдаг бөгөөд чөлөөт цагаараа тоглох боломжтой.



Энэ давхрыг "PacMan"-ий загвараар хийжээ. Зүүн талын цахилгаан шат нь зөвхөн Google-ийн ажилчдад зориулсан бол баруун тал нь түрээслэгчдэд зориулсан юм байна.



Оффист хэд хэдэн жижиг гал тогоо байрлах бөгөөд ажлын байрнаасаа 5 минут алхаад хүрэхээр ойрхон ажээ. “Google” ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаардаг учраас биед тустай хоолыг тунгалаг саванд хийдэг бол, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг далд харагддаггүй саванд хийдэг байна.



Ажилчдад зориулсан хоол хүнс бүгд үнэгүй байдаг бөгөөд хэрвээ завтай байвал хоолоо хийгээд идэж болдог ажээ.



Чихэр, бохь зэргийг харагдахгүй битүү саванд хийдэг байна.



Эндээс ажилчид хэрэгцээт бичиг хэргийн зүйлсээ хүссэнээрээ авч болно.



Лего загварын гал тогоо:
Өмнө нь Калифорнийн оффист нь түргэн хоол зардаг автомат байжээ. Илчлэгний хэмжээгээр үнийг нь тогтоосон бөгөөд 200 ккал хоол 2 долларын үнэтэй байсан байна. Хоол нь хэдий чинээ илчлэгтэй байна төдий чинээ үнэтэй гэсэн үг юм. Харин одоо бүх хоол үнэгүй болсон учир энэ автомат байхаа больжээ.



Хэрвээ гэр бүлийнхнийгээ санаад ажлаа хийж чадахгүй байвал хамтдаа ажиллаж болох юм байна. Хүүхдийг тань харах хүнгүй үед дагуулаад ирж болох бөгөөд хамгийн гол нь ажлаа л хугацаандаа хийж байвал бусад зүйл хамаагүй ажээ.

  

Легогоор хийсэн оффис



Энэхүү мини гал тогооны шалан дээрхи QR-кодыг хэн ч одоохондоо тайлж чадаагүй байгаа гэнэ.



Өрөөнд камер байрлах бөгөөд өөр хэлтэс, оффисынхонтой видео чатаар холбогдож болдог байна.



Хэрвээ та олон хүнтэй газар ажиллаж чаддаггүй бол ганцаараа ч ажиллах боломжтой.



Ганцаараа ажиллах дуртай хүмүүст зориулсан оффисын өрөө.



Мини гал тогоо.



Хуучин шатны дээд тал.



Үүгээр доош бууж болох бөгөөд зүүн талд нь жижиг зүйлсээ хийх цүнх бий. Шатыг зөвхөн “Google”-ийн ажилчдад зориулсан байна.



Амрах өрөө.



Хоолны газрын онцлог нь хоол идсэнийхээ дараа өөрөө бүх зүйлээ хураах хэрэгтэй юм байна.



Хоолны газар стейк, паста, зууш гээд бүхий л зүйл байдаг учир хүссэнээ сонгож идэх боломжтой.





Шинэхэн жимсний шүүс төрөл бүрээрээ бий.



Кетчупийг хүртэл өөрсдөө хийдэг учир эрүүл мэндэд хоргүй ажээ.



Шөлтэй хоолны тасаг.



Талх



Десерт



Сайн чанарын кофег ч мөн уух боломжтой.





Хүүхэдтэйгээ ирсэн хүмүүст зориулсан жижиг сандал.






Дээвэр дээрээс харагдах Нью-Йорк хот.





“Google”-д хүссэн газраа ажилаа хийж болдог учир хаа сайгүй ширээ сандал тавьжээ.













Хэрвээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ажил дээр бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд ажлаас нь халдаг байна.



Нуруунд массаж хийдэг сандал.



Танд хаана ажиллах нь эвтэйхэн байна тэр газраа ажиллаж болно. Хамгийн гол нь багийнхантайгаа үргэлж холбоотой байх хэрэгтэй.







Маш өндөр эрүүл мэндийн даатгалтай, өндөр цалинтай учир жилд 5 долоо хоног амрах эрх өгдөг байна.
















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()