Спортын рекордуудыг эртний хүмүүс эвдэж чадах байсан уу?

Зохиолч Питер Маклистэрийн бичсэн “Мантропологи: Одооны эрчүүд яагаад байх ёстой түвшиндээ биш байгаа вэ?” хэмээх ном нь олон түүхийн сурвалж мэдээллүүдтэй ажээ. Харин нэгэн нийтлэлч түүнээс спортын рекордыг эртний хүмүүс эвдэж чадах уу? гэж асуухад тэрээр хариуд нь Питер доорхи зүйлсийг баримт болгож хариулсан байна. Ингээд түүний хэрхэн хариулсаныг хамтдаа сонирхоцгооё.
Спортын рекордуудыг эртний хүмүүс эвдэж чадах байсан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Усэйн Болтийн эсрэг Эртний Австраличууд
Усэйн Болт Бээжингийн олимпид 100 метрийг 9.69 секундад гүйснээр дэлхийн рекордийг тогтоосон. Энэ нь 42км.цаг ийн хурдтай бөгөөд хамгийн хурдан хүн гэсэн үг юм. Гэхдээ 20000 жилийн настай Австралийн чулуужсан зам дээр энгийн хүмүүс 45 км.цагийн хурдтай гүйдэг байжээ. Ингээд бодоход Болт Эртний Австралчуудын хэн нь ялах бол?


 
9. Сэмуел Ванжиругын эсрэг Уугуул Америкчууд
Сэмуел Ванжиру 2008 оны Бээжингийн олимпиор 2 цаг 6 минут 32 секунд гүйснээр марафоны рекордыг эвдсэн. Харин Америкийн Можав цөлийн уугуул оршин суугчид “кикбол” хэмээх тоглоом тоглодог байсан бөгөөд үүнийг тоглохын тулд модон бөмбөгийг цөл дамнан өшиглөж гүйдэг байсан байна. Тэд нэг тоглохдоо дунджаар 17000 калори шатаадаг нь тун ч өндөр үзүүлэлт юм. Уугуул Америкчууд өнөө үед байсан бол магадгүй марафонд  Сэмуелтай учраа олох байсан биз ээ.



8. Кэрри Уолш Жэннингсийн эсрэг Эртний Австраличууд
Гар бөмбөг тоглоход урт гар болон хурд маш чухал үүрэгтэй байдаг. Харин Эртний Австраличууд хурдан бас маш урт гартай байжээ. Тэгвэл тэднийг Кэрри Уолш Жэннингсийн эсрэг зогсооход яах бол?



7. Сэлүүрчидийн эсрэг Афиний эртний хүмүүс

Та одоогийн мэргэжлийн сэлүүрчидийг хамгийн шилдэг нь байсан гэж бодож байна уу? Гэвч 2500 жилийн өмнө Афинчууд завь болон сэлүүрчдээр шилдэг нь байжээ. Дайны завинд одооны сэлүүрчдийг суулгахад хэдхэн секунд л явж чадна. Харин эртний афинчууд 24 цагаар явж чаддаг байсан гэнэ. Магадгүй тэд одоо үед ирсэн бол шилдгүүд болох байждээ.



6. Владимир Кличкогийн эсрэг Австралопитеки
Владимир Кличко хэд хэдэн удаагийн мэргэжилийн боксын аварга билээ. Харин "Австралопитеки" гэх хүн төрхт сармагчин нь Кличкогоос 60 сантиметрээр намхан бөгөөд 4 дахин  илүү булчингын хөгжилтэй байжээ. Тэднийг нэг дэвжээнд гаргахад юу болох байсан бол? 



5. Ян Железны ба Эртний Грекчүүд
Ян Железны нь жад шидэлтийн бүх цаг үеийн хамгийн шилдэг буюу 5 амжилтыг ганцаараа эзэмшдэг билээ. Түүний рекорд нь 98.48метр бөгөөд эртний Грекчүүд 150 метр гаруй хол шиддэг байжээ. Мөн 19-р зууны эхээр Австралийн омгийнхон 110 метр гаруй хол жад шиддэг байсан гэдэг. Тэгэхлээр эртний хүмүүс дунд рекорд тогтоогчид их байжээ.



4. Виктор Рубаны эсрэг Монгол харваачид
Бээжингийн олимпийн 2 алтан медалт Украйны харваач Виктор Рубан 70 метрийн зайнаас 12-15 удаа байгаа оновчтой оносон байна. Харин Чингис хааны Монгол харваачид 150 метрийн зайнаас жижиг улаан тугийг онодог байжээ. Өнөөдөр жирийн харваач 40 цаг бэлддэг байхад Монгол харваачид 80 цаг бэлддэг байсан байна. Олимпийн тамирчин 10000 цаг бэлдсэний дараа мэргэжлийн түвшинд очдог бол Монгол харваачид 2 наснаасаа эхлэж бэлддэг байсан бөгөөд 17 нас хүрэхэд хэдийн 64000 цаг бэлдсэнтэй тэнцдэг байжээ. Олимпийн тамирчид хамгийн сайн нум технологийг хэрэглэж зориулалтын газар харвадаг харин Монгол харваачид давхиж буй морин дээрээс харвадаг байсан. Хэн нь шилдэг бол? 



3. Илья Ильин ба Эртний хүн
Казахстаны хүндийн өргөлтийн мастер одоо байгаа хамгийн хүчтэй хүн билээ. Гэхдээ бидний өвөг дээдэс болох эртний хүмүүс буюу хомоэректус нь биднээс 126-138%-ийн илүү булчингийн хөгжилтэй байжээ. Илья Ильин нийт 432 килограмыг өргөсөн бол эртний хүмүүс 554 килограмыг шууд л өргөж чаддаг байв.



2. Жаверь Кастелано ба Монголын морьтонгууд
2014 онд Жаверь Кастелано морь унаж их хэмжээний хөрөнгөтэй болсон билээ. Харин Чингис хааны Монгол морьтонгууд мөнгө авдаггүй хэрнээ өнөөдрийн морь унаачдыг шууд л түрүүлэх байлаа. Монгол хүмүүсийн морь унах нь алхах шиг энгийн байсан бөгөөд тэд цөл, хээр тал, уул нуруудыг морьтойгоо туулдаг байжээ.



1. Жавьер Сотомаяр ба Туцигийн эрчүүд

Жавьер Сотомаяр өндрийн харайлтын рекордийг 2.45 метр болгосон. Харин энэ нь 19–р зууны Туцигийн эрчүүдийн хувьд энгийн зүйл юм. Тэдний ёс заншилд эр хүн болгон өөрийн өндрөөсөө өндөрт үсэрч байж жинхэнэ эр хүн болдог гэдэг бөгөөд зарим нэг нь 2.52 метр хүртэл үсэрдэг байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()