1. Доктор Элизабет Блэкуэлл (1821–1910)АНУ-д анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй болсон түүнийг анх хүйсээр нь ялгаварлан гадуурхаж, анагаахын нэг ч сургууль элсүүлэхийг хүсээгүй юм. Гэвч Нью-Йоркын Женевийн анагаах ухааны коллеж түүнд гар сунгаснаар түүний амжилтын гараа эхэлжээ. Нэг удаа тус коллежийн багш доктор Жеймс Уэбстер анатомын хичээлээр нөхөн үржихүйн сэдвээр ярилцаж байх үедээ Элизабетагийн үсийг оюун ухаанд хэтэрхий бүдүүлэг хэмээн сануулж ангиас гарахыг хүссэн байна.
Гэтэл Элизабатагийн өгсөн хариулт түүнийг үлдэхэд нөлөөлөөд зогсохгүй лекцийг зохисгүй хэмээн үздэг хүмүүст нэгийг бодогдуулсан гэдэг. 1849 оны нэгдүгээр сарын 23-нд Элизабет Блэкуэлл АНУ-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй болсон юм. Хожим тэр карьера өсгөөд зогсохгүй эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнаж ажиллажээ.
2. Энни Смит Пек (1850–1935)Европ тивийн том ноён оргилуудыг гүйцээсэн уулчин бүсгүй Энни Смит Пек, Өмнөд Америкийг зорьжээ. Тэр Перу улсад орших 6768 метрийн өндөртэй Уаскаран оргилд гарсан анхны хүн болсон байна. Энни эрдэмтэн байсан бөгөөд ном бичиж, дэлхийн олон оронд лекц уншсан байдаг. Тэрээр уулын спортоор 82 нас хүртлээ хичээллэсэн бөгөөд тухайн үеийнхээ уламжлал болсон урт банзлыг хэзээ ч өмсөж байгаагүй гэнэ.
3. Мэри Лу Уильямс (1910–1981)Мэри Лу Уильямс бол нөлөө бүхий хөгжмийн зохиолч эмэгтэй юм. Тэрээр жазз төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, дууны найруулагч гэдгээрээ олноо алдаршсан юм. Тэр тайзнаа 12 настайгаасаа гарч эхэлсэн бөгөөд карьерийнхаа туршид хэдэн зуун хөгжим бичиж, найруулан, тэр хэмжээний хуурцаг гаргаж байжээ.
4. Сожорнер Трут (1797–1883)Боолчлол дунд өсч торнисон, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон цаазын ялны эсрэг тэмцэгч Америкийн нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Түүний хэлсэн алдартай үг бол 1851 оны цуглаан дээр “Би эмэгтэй хүн биш гэж үү?” гэсэн үг байв.
Нэгэн удаа зохион байгуулалттай тэмцлийн үеэр сонгуулийн эрх олж авахаар тэмцэгч нэгэн эмэгтэй түүнээс “Сожорнер, та уншиж чаддаггүй биз дээ?” хэмээн асуухад тэрээр “Өө үгүй ээ, хонгор минь, Би үсэг гэх мэтийн тийм жижиг сажиг зүйлсийг уншиж чадахгүй. Гэхдээ эрчүүдийг бол уншина шүү” хэмээн хариулсан гэдэг.
5. Ада Лавлейс (1815–1852)Английн иргэн Ада Лавлейс бол нэрт яруу найрагч Жорж Байроны охин юм. Ада Лавлейс хожим Чарльз Бэббижемийн боловсруулсан төсөл болох тооны машины бүтцийг тодорхойлсон гэдгээрээ алдартай нэгэн билээ. Тэрээр дэлхийд анх удаа тооцоолох машины программыг бүтээсэн бөгөөд түүхэн дэх хамгийн анхны программист эмэгтэй хэмээн тооцогддог байна.
6. Беатриса ВеббЭнэ эмэгтэй бол нийгмийн шинэчлэлийн төлөө тэмцэгч, эдийн засагч, түүхч, хотын ядуу ангийн ашиг сонирхолд нийцсэн бодлогыг баримтлагч, хамгийн бага цалин хөлсний тухай хуулийг анхлан санаачилагч, Их Британийн Лейборист намыг хөгжүүлэгч, Лондонд эдийн засгийн сургууль нээсэн гайхалтай бүсгүй юм.
7. Лилиан Блэнд (1878–1971)1910 онд сэтгүүлч, нисгэгч Лилиан Блэнд Ирландад өөрийн гэсэн нисэх онгоцыг босгосон юм. Түүнд онгоц босгоход ердөө түлшний сав дутсан тул Лилиан вискины лонх болон нагац эгчийнхээ сонсголын аппарат хоёрыг ашиглажээ.
Ийнхүү тэрээр өөрийн онгоцоороо 27 метр газар нисч чадсан бөгөөд тухайн үеийн хүмүүст ихээхэн сэтгэгдэл төрүүлж чадсан байдаг. Лиллиан тамхи татдаг, өмд өмсдөг, тулааны урлагаар хичээллэдэг төдийгүй автомашин сонирхдог нэгэн байлаа. Харин тэтгэвэрт гарсныхаа дараа мөрийтэй тоглоом, архинд автан, зураг зурах хоббитой болжээ.
8. Этель Пэйн (1911–1991)Иргэний эрхийн болон Олон улсын харилцааны төлөө Америкийн хөдөлгөөний түүхэнд нэрээ тодоор үлдээсэн сэтгүүлч бүсгүй тэрээр цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч байсныхаа хувьд тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Эйзенхауэрыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай шаргуу асуултуудаараа залхааж байсан юм. Тэрээр сэтгүүлчийнхээ урт удаан карьерийнхаа хугацаанд “Chicago Defender” сонинд олон нийтлэл бичжээ.
9. Мурасаки Сикибу (973–1025)Японы урдаа барьдаг яруу найрагч, Хэйаны үеийн зохиолч тэрбээр “Гэнзигийн тууж” романаараа дэлхийд анхдагч эмэгтэй зохиолч болсон юм. Нэртэй эрдэмтэн, яруу найрагч эцгийнхээ ачаар бичиг үсэгт суралцсан Мурасаки тухайн үеийн нийгмийн гаж үзэгдэл болж байв. Гэхдээ охид сургуульд сурдаггүй байсан тэр үед эцэг нь түүнд тусгайлан бичиг үсэг заагаагүй бөгөөд түүний ахад нь бичиг зааж байхыг хараад Мурасаки өөрөө бие даан бичиг үсэг сурч байжээ.
10. Нелли Блай (1864–1922)Ядуурал, авилгын тухай бичдэг сэтгүүлч тэрээр өвчтөнүүдтэйгээ зүй бус, харгис ханддаг гэх Блэкуэлл арал дээрх эмэгтэйчүүдийн сэтгэцийн эмнэлэгт нэвтрэхийн тулд мэдрэл муутай, ухаан солиотой нэгэн болж жүжиглэн, хэд хэдэн эмчийг хуурч, тус эмнэлэгт 10 хоногийг өнгөрүүлсэн байдаг.
Энэ явдал хожим эмнэлгийн өвчтөнүүдийн амьдардаг аймшигтай нөхцөл байдлын талаар болон сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдтэй хэрхэн зүй бус харьцаж, доромжилдог талаар, мөн зарим өвчтөнүүд эрүүл хэрнээ хэн нэгний зориудын явуулгаар тэнд хүчээр очсон байдаг талаарх нийтлэлээ бичиж шуугиан тарьж байв. Түүний энэ нийтлэл олон нийтийн төдийгүй төр Засгийнханы сонирхлыг ихээр татаж чадсан юм.
Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч Улсын нийгмийн халамж болон сэргээн засах төвүүдийн төсвийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байжээ. Мөн тэрээр 72 өдрийн дотор дэлхийг тойрч дээд амжилт тогтоожээ.
11. Зинга Мбанди (1583–1663)Анголын төрийг 1623-1624 онд Матамбын төрийн эрхийг XVII зууны 20-иод оноос барьж байсан улстөрч эмэгтэй тэрээр Голланд, Гиагагийн дайнч омог аймгууд болон Конгогийн хаантай нэгдэн 1624 онд Португальчууд руу дайрч, бут цохиж байв. Үүний зорилго нь улс орноосоо Португалийн боомтуудыг нүүлгэн шилжүүлэх байжээ. Тэрээр санасандаа хүрч чаджээ.
12. Хеди Ламарр (1914–2000)Тэрээр Австрийн нийслэлд төрсөн бөгөөд эцэг эхээс өгсөн нэр нь Хедвиг Ева Мария Кислер байв. Бага залуудаа тэрээр театрийн сургуульд явж, хүүхэд байхаасаа кинонд тогложээ. Киноноос гадна Хеди Ламарр шинжлэх ухааныг сонирхон судалдаг байв. 1942 онд Хеди шумбагч онгоцны пуужинг алсын зайнаас удирдах системийг зохиож, өөрийн нэр дээр бүртгүүлсэн юм.
Түүний энэ “үсрэлттэй давтамж” технологийн үнэ цэнэ жил ирэх бүр үнэлэгдэх болсон байна. Тиймээс жүжигчин бүсгүйн төрсөн 11 дүгээр сарын 9-ний өдрийг АНУ даяар зохион бүтээгчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийджээ. Хэрэв Ламарр энэ технологийг зохион бүтээгээгүй бол өнөөдөр цэргийн зориулалтын хиймэл дагуулууд нисэхгүй, "GSM" стандартын гар утасны систем ажиллахгүй байх байжээ.