Эрдэмтэд хүний эд эрхтнийг ургуулдаг болжээ

Бид одоохондоо бэртэж гэмтсэн аль нэг эрхтнээ шинээр солиод авчихаж чадахгүй. Тэгвэл эрдэмтдийн олон жилийн уйгагүй хүч хөдөлмөрийн үр дүнд хүн болон амьтны эсийг ургуулах замаар хиймэл эд эс тэрч байтугай амьд эрхтэн ургуулан гаргаж авч чаджээ. Ингээд таньд одоогийн байдлаар гаргаж авч байгаа 7 эрхтнийг танилцуулъя!
Эрдэмтэд хүний эд эрхтнийг ургуулдаг болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хархны хөл
Эрдэмтэд хархны эсийг ашиглан хөлийг нь ургуулсан байна. Шинээр ургасан хархны хөл яг л жинхэнэ амьд организмын адил яс, мөгөөрс, судас болон булчин шөрмөс зэргээс бүтэж байгаа юм. Тэд уг амжилтандаа олзуурхаж байгаа бөгөөд цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хөл гаргаж авахыг зорин ажиллаж байгаа ажээ.



2. Маш жижиг хэмжээтэй тархи

2013 онд Венийн Молекул, Биотехнологийн Хүрээлэнгийн эрдэмтэд лабораторийн орчинд бяцхан хэмжээтэй тархи гаргаж авснаа олон нийтэд зарласан. Тэд анхдагч эсийг ашиглан үр хөврөлийн шатны тархи буюу бүрэн гүйцэд биежиж амжаагүй байгаа бяцхан тархи ургуулж чадсан ажээ. Гэвч энэ нь  жинхэнэ тархи шиг харагдахгүй гэнэ. Гэсэн хэдий ч мэдрэлийн эсүүдээс бүтсэн уг тархины бүтэц  жинхэнэ тархитай адил юм байна.



3. Хөхний булчирхай
Германы нэгэн эрүүл мэндийн судалгааны төв хөхний хорт хавдрын судалгааны хүрээнд жижиг хэмжээтэй хөхний булчирхай гарган авчээ. Хөх багасгах хагалгаа хийлгэж байсан эмэгтэйн хөхний эсийг авч түүнийг дахин ургуулж чадсан нь энэ юм.



4. Зүрх
Питсбургийн Их Сургууль (University of Pittsburgh)-ийн эрдэмтэд  хүний  арьсны эсийг авч зүрхний эсийг ургуулжээ. Улмаар зүрхэнд булчин бий болж, цусний эргэлт явагдаж эхэлсэн байна. Энэхүү нээлтийн ачаар удахгүй зүрхний шигдээсээс болж гэмтсэн зүрхний эсийг орлуулж болох гэнэ. Дээрх туршилтыг сармагчин дээр хийсэн нь маш амжиллтай болсон бөгөөд удахгүй хүний зүрхийг шинээр сольдог болох нээ.



5. Чих
Корнэллийн Их Сургууль(Cornell University)-ийн физикчид үхэр болон хархны сүүлний амьд эсийг ашиглан 3D принтерээр чих хэвлэсэн байна. Ингээд ургуулж авсан чихээ хархан дээр туршихад амжилттай болжээ.



6. Бөөр
Массачусетсийн төв эмнэлгийн эрдэмтэд хиймэл бөөр бүтээсэн байна. Тэд үүнийгээ харханд суулгасан бөгөөд харх шээсээ хэвийн ялгаруулж байсан нь уг эрхтэн хэвийн ажиллаж байгааг харуулжээ.



7. Нулимсны булчирхай
Японд Токиогийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн эрдэмтэд шүлс болон нулимс ялгаруулдаг булчирхай гаргаж авсан байна. Нүд болон ам хуурайших өвчтэй хүмүүсд тус болох энэхүү булчирхайг хулганд суулгасан нь амжиллтай үр дүн авчирсан ажээ. Ингээд нүд, ам хуурайших өвчтэй хүмүүсийн асуудал тун удахгүй шийдэгдэх нь байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()