Дэлхийн хамгийн сэтгэл эмтрүүлэм хөшөөнүүд

Хөшөө баримал, уран зураг бүрийн ард түүх нуугдаж байдаг. Тэр түүх дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм утга санаа тайлбар бүхий 9 хөшөөг бид танилцуулахаар шийдлээ. Та нэгийг бодуулж хоёрыг тунгаах биз ээ.

Дэлхийн хамгийн сэтгэл эмтрүүлэм хөшөөнүүд
 
 
1. Хачикод зориулсан хөшөө
1934 онд Шибуя вокзалын дэргэд Хачико нохойнд зориулсан хөшөөг барьжээ. Энэ нохой орой бүр эзнээ галт тэрэгний буудал дээр тосдог байв. Нэг орой эзэн нь ирээгүй бөгөөд түүний "акита-ину" үүлдрийн нохой 10 жилийн турш хүлээжээ. Эзэн нь зүрхний шигдээс өвчнөөр нас барсан учир очиж чадаагүй байна. Уг баримал дэлхийн 2-р дайны дараа дэлбэрэлтэнд өртсөн хэдий ч, 1948 онд дахин сэргээн засварлажээ.



2. Сургут дахь хөшөө
Төрж чадаагүй хүүхдийн сүнс ээждээ хүрч буй баримал.



3. Дунай дахь гутал
Энэхүү өвөрмөц хөшөө нь Унгарын Будапештэд 2005 онд баригдсан бөгөөд голын эрэг дээр буудуулсан еврейчүүдэд зориулан энэхүү барималыг барьсан ажээ. Хүмүүсийг нэг эгнээнд зогсоож, гутлыг нь тайлуулаад, гинжээр холбож байсан бөгөөд эхний хүнийг буудахад л үлдсэн нь гинж нь холбоогоор хамт ус руу унасан байна. Фашистууд энэ байдлаар сумаа хэмнэдэг байжээ. Харин гутлыг нь зарсан байна. Голын эрэг дагуу 60 төрлийн хос гутал байжээ.





4. Устгасан номонд зориулсан хөшөө
1995 онд Берлины Бебельплац талбай дээр устсан номонд зориулсан хөшөөг босгожээ. Хөшөө нь номны тавиур хэлбэртэй бөгөөд дээрээс нь шилээр тагласан байна. Номны тавиурын хажууд “Энэ талбай дээр 1933 оны 5 сарын 10-нд нацист оюутнууд ном шатаасан” хэмээн бичсэн байжээ. Харин хажууд нь Генрих Гейний үг болох “Ном шатааж байгаа газар хүн ч шатах магадлалтай” гэсэн үгийг бичсэн байна.



5. Словакийн төрөөгүй хүүхдэд зориулсан баримал
Энэхүү баримал нь “Ээж ээ, битгий уйл. Би танд хайртай” гэсэн тайлбартай юм байна.


6. Санкт-Петебург дахь Павловын нохойны хөшөө
Амьтад дээр туршилт хийж байсан учир тэдгэр амьтадын дурсгалд зориулж Санкт-Петебургийн Аптекарск арал дээр энэхүү барималыг барьсан байна.



7. Шүхэртэй охин
Цоорхой шүхэртэй үзэсгэлэнт охин нь дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн баримлын нэг юм. 1999 оны 5 сарын 30-нд болсон гэнэтийн ослын дараа хөшөөг босгосон бөгөөд залуу охид хөвгүүд төгсөлтийн баяраа тэмдэглэж байх үед ширүүн бороо орсон учир тэд газар доорхи түнээлд нуугдсан байна. Харамсалтай нь түнээл нурж, 53 хүн амь насаа алджээ. Энэ өдөр 40 орчим охин нурангид даруулж нас барсан гэнэ.
 


8. Риг дахь төрөөгүй хүүхдийн баримал
Уг баримал нь төрж чадаагүй хэдэн мянган хүүхдүүдийн дурсгалд зориулсан бөгөөд хөшөөн дээр нь "Намайг хэвлийдээ тээж байх үедээ ээж минь ханиад хүрсэн юм. Харин эмч ээжид хүүхдээ авахуулах хэрэгтэй гэсэн бөгөөд ээж эмчийн үгэнд орж намайг авахуулсан. Тухайн үед ээж маань зөв зүйл хийсэн гэж бодож байсан ч одоо 15 жилийн турш харамсаж байгаа" гэж бичжээ.





9. Хатыни хөшөө
Беларусийн тосгоны 149 хүн нэг өдөр буудуулж, шатаж нас барсан ажээ. Эдгээр хүмүүсийн дунд 75 хүүхэд байсан бөгөөд уг баримал дээр хөгшин хүн нас барсан хүүхдийг тэвэрч байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()