Эрчүүдийн мөрөөдлийн байшин

2015-07-09, 19:00
28,822
Зохион бүтээгчид олон төрлийн байшин барьдаг хэдий ч, ганц бие эрчүүдэд зориулсан мөрөөдлийн байшинг тэр бүр хийгээд байдаггүй билээ. Тэгвэл "OPA" компанийхан "Эр хүний жаргал эзгүй хээр" хэмээх үгэнд яг тохирсон гайхалтай шийдэлтэй байрыг танилцуулжээ. Эрчүүдэд доорх байшин таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Эрчүүдийн мөрөөдлийн байшин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Архитектурчид өөрсдийн сэтгэн бодох чадвараараа олныг гайхшруулсан хэвээр л байна. Энэ удаад тэд ганцаараа амьдрах дуртай эрчүүдэд зориулан гайхалтай байшин бүтээжээ. Үүнийг хадан дотор барих бөгөөд байшингийн эзэд гэр дотроосоо л усны давалгааг харж болохоор тохижуулсан байна.



Байшингийн дотор орохын тулд шатаар доош буух хэрэгтэй бөгөөд дээвэрний оронд усан сан хийсэн юм байна. Усны тусгалаар нарны гэрэл тусаж, гайхалтай өнгөний зохилдлогыг харуулахаар уг байрны засал чимэглэлийг шийдэж өгчээ. Мөн усан санг бэхжүүлсэн шилээр хийхээр төлөвлөсөн байна.



Байшинд сандал, шүүгээ, ор байрлах бөгөөд илүү зүйл бараг л үгүй бөгөөд Open Platform for Achitecture (OPA) компанийхан доорх байрны концептийг гаргасан байна. Эгейн тэнгисийн хадны ойролцоо барихаар төлөвлөж байгаа. Мөн энэ байшин “Casa Brutale” хэмээх нэртэй болох ажээ.



Унтлагын өрөө



“Casa Brutale”-ийн ханыг мөн л шилээр хийнэ. Тиймээс иргэд далайн усыг харах боломжтой ажээ.



Байшингийн төсөл



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()