Америкт шуугиан тарьж буй амтат пицца

2015-07-06, 20:39
14,550
АНУ даяар 50 гаруй сүлжээтэй болоодз буй “Blaze Pizza” нь 7 хоног бүрт шинэ салбараа нээж байгаа билээ. “Олонд танигдаагүй ч, дэлхийг байлдан дагуулах бас нэгэн пиццаны сүлжээ гарч ирлээ” хэмээн BusinessInsider сайт онцолжээ. Уг сайтын нэгэн зурагчин тус газарт очиж фото нийтлэл бэлтгэсэнийг, бид та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Америкт шуугиан тарьж буй амтат пицца


1. Калифорнид байрлах “Blaze Pizza”



2. Тус рестораны эзэн: “Бид бусад том пиццаны газартай өрсөлдөхийн тулд рестораныхаа загвар дизайныг илүү орчин үеийнх болгож зассан” гэжээ.



3. Ахлах тогооч Брэдфорд Кент (Bradford Kent) үүдэнд угтаж авлаа.



4. Тогооч Брэд (Brad) бүхэл бүтэн 7 жилийг пиццаны жор зохиохдоо зарцуулсан бөгөөд бүгд гар аргаар бэлтгэсэн маш олон судалгаа шинжилгээний үр дүнд бүтсэн жорнууд юм байна.



5. Гурван төрлийн зуурмагийг 24-ээс дээш цаг хөөлгөдөг гэнэ.



6. Энд та меню дээрх хоолнуудаас захиалж болохоос гадна, өөрсдийн хүссэн жороороо хийлгэж болдог байна.



7. Нийт 7 төрлийн бяслаг, 8 төрлийн мах, 20 төрлийн хүнсний ногоо болон 4 төрлийн сүмсний сонголттой бөгөөд үнийн хувьд байршилаас хамаарч дунджаар 7 доллар ажээ.



8. Тогооч Брэд пиццаны жороо зүгээр л хооронд нь холиод жигнэдэггүй. Харин хоорондоо зохицох чадварыг нь сайтар судалсны үр дүнд хийдэг гэнэ.



9. Бэлэн болсон шинэхэн пицца.



10. Пицца хийхдээ эхлээд гурилаа тусгай тавган дээр тавина.



11. Гурил илдэгч машинаас гарч ирсэн байдал.



12. Халуун ногоотой чили соус түрхэж байна.



13. Пиццанд аль болох бага мах орох бүрт илүү амтлаг болдог гэж Брэд үздэг.



14. Мах болон бяслагаа тавьсаны дараа...



15. Одоо итали соус болон хар олив зэрэг бусад амтлагч ногоогоо тараана.



16. Тус пиццаны газрын шарах шүүгээнд 180 секундийн дотор пицца бэлэн болдог байна.



17. Шарах шүүгээнд хийж байгаа нь...



18. Гуравхан минутын дараа амтат шинэхэн пицца бэлэн боллоо. Одоо үүнийг 6 хэсэг болгож зүсэх үлдлээ.



19. Амсахад үнэхээр амттай яг л гэртээ хийсэн гарын пицца шиг амттагддаг ажээ.



20. “Бид хийсэн хоол бүртээ сэтгэл шингээхийг хүсдэг” -хэмээн Брэд ярьсан байна.



21. Гриллдсэн тахиан махтай пицца бэлэн боллоо.



22. Авч явахад тохиромжтой бөгөөд хүргэлтийн үйлчилгээтэй юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()