Орц:
- 2 сонгино
- 0.5 кг үхрийн татсан мах
- 1 уут гахайн мах
- 1\4 аяга дөрвөлжин хэрчсэн сонгино
- 1\4 хэрчсэн петрушка
- 1\4 хэрчсэн мөөг
- 1 хоолны халбага элсэн чихэр
- 1 хоолны халбага кетчуп
- 1 цайны халбага буурцагны сүмс
- 1 цайны халбага “Вустершир” сүмс \заавал хийх шаардлагагүй\
- 1\4 аяга сухар
- 1 шил барбекьюны сүмс.
1. Хоолоо хийхийн өмнө шарах шүүгээгээ 220 градус хүртэл халаах хэрэгтэй.
2. Сонгиноо арилгаж, голоор нь томоор хуваагаад үлдсэнийг нь жижиглэнэ.
3. Үхрийн махаа сонгино, петрушка, мөөг, элсэн чихэр, сухар зэрэгтээ хольж бүгдийг нь хутгана.
4. Үхрийн махаа бөөрөнхийлж, гадна талаар нь сонгиноо тавина.
5. Харин гахайн махаараа сонгиноо ороох хэрэгтэй. Гахайн махаа шүдний чигчлүүрээр тогтооход болно.
6. Ингээд 220 градусын халуунд 40 минутын турш шарна. Дараа нь дээрээс нь барбекьюны соус хийгээд дахиад 5 минут болгоорой.
7. Идэхэд бэлэн боллоо. Танд амжилт хүсье!