Гэртээ амтат Японы рамен хийх хялбар жор

2020-07-18, 12:52
5,839

Япон кино үзэж нийтлэлүүд уншиж байхдаа тэрхүү амтат раменийг идэж үзэх юмсан гэж бодож байсан биз дээ? Tэгвэл өнөөгийн цар тахлын үед дуртай раменаа идэх гэж хоолны газруудыг зорилтгүй, 30 хан минутыг зарцуулаад гэртээ хийж идээрэй. Ингээд та бүхэнд хамгийн хялбар рамены жорыг хүргэе. 

Гэртээ амтат Японы рамен хийх хялбар жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц

  • 2 чанаж болгосон өндөг
  • 2 хоолны халбага оливийн тос 
  • 4 хумс сармис
  • 1 хоолны халбага буталсан цагаан гаа
  • 4 аяга тахианы шөл
  • 3 аяга ус
  • 110 грамм бор мөөг
  • 1 хоолны халбага цуу
  • 3 уут соба гоймон (бэлэн гоймон байж болно)
  • 3 аяга нялх бууцай
  • 1 лууван
  • 2 хоолны халбага хэрчсэн ногоон сонгино

Орц

Зураг дээр харуулсан нь соба гоймон (меркури болон сүлжээ дэлгүүрүүдээс олж болно)

Хийх аргачлал

  1. Хамгийн эхлээд 2 өндгөө чанаж болгоно. Гэвч хальсалж голоор нь хуваахаасаа өмнө сайтар хүйтэн усанд сойхоо мартуузай. 
  2. Tом шөл болгодог савандаа 2 хоолны халбага оливийн тосоо хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Үүн дээрээ буталж жижиглэсэн 4 хумс сармис болон 1 хоолны халбага цагаан гаагаа нэмээд 1-2 минут ойр ойрхон хутгаж болгоорой. 
  3. Одоо урьтаж бэлэн болгосон 4 аяга тахианы шөлөө, 3 аяга ус, 110 грамм бор мөөг болон 1 хоолны халбага цуугаа хийнэ.
  4. Буцлангуут нь галаа багасгаж, мөөгөө зөөлөртөл  нь ойролцоогоор 10 минут зөөлөн гал дээр болгох юм. Дараагаар нь рамений хамгийн гол орц болох гоймонгоо хийгээд, наалдуулахгүйн тулд сайтар хутгаарай. Гоймон бүрэн болтол ойролцоогоор 2-3 минут зарцуулагдана (гоймонгийн уутан дээрх зааврыг унших).
  5. Хоолоо гаргахаас өмнө 3 аяга нялх бууцай, нарийн хэрчсэн лууван, ногоон сонгиноо шөлөндөө хийгээд зөөлрөх хүртэл нь хүлээнэ. 
  6. Рамен бэлэн боллоо. Одоо чанасан өндгөө хийгээд амтархан зооглоорой. 

Хийх аргачлал

Эх сурвалж: damndelicious

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()