Дасгал хийлгүйгээр турах шилдэг арга

2015-07-05, 21:35
33,351
Зуны улиралд бүсгүйчүүд маань нимгэн хувцаслаж, өөрийн гуалиг биеийг харуулахыг хүсдэг билээ. Гэтэл буруу хооллолт болон уух усны хэмжээнээс хамаарч бидний бие махбодь хүссэн хэмжээнд харагддаггүй гэвэл итгэх үү? Тэгвэл бид та бүхэндээ хэрхэн бие галбираа хөдөлгөөн хийлгүйгээр хадгалах зөвлөгөөг хүргэж байна.
Дасгал хийлгүйгээр турах шилдэг арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Витаминаар баялаг хоол хүнс
Зуны улиралд цэцэг ногоо маш сайн ургадаг учир амтат жимс, ногоогоор хооллох нь илүү зөв байдаг. Тиймээс зун хангалттай хэмжээний жимс идэж, жилийнхээ амин дэмийн хэрэгцээгээ хангаарай.



2. Амтат салат хийгээрэй
Хүнд хоол зуны улиралд огтхон ч тохирохгүй. Илчлэг багатай тэжээллэг хоол хүнсэнд ямар хоол багтах вэ? Мэдээж тэжээллэг салат багтана. Иймээс хүнсний ногооноос гадна тахиа, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, жимс гэх мэт зүйлсийг нэмж хэрэглээрэй. Өөрт таалагдсанаар хольж идэхэд хангалттай.



3. Нэг өдрийн хоолныхоо илчлэгийг багасгаарай
Зун маш халуун байдаг учир бидний бие махбодь үүргээ зарим тохиолдолд гүйцэтгэж чаддаггүй. Их хэмжээний илчлэгтэй хоол идсэнээр илчлэг тань шингэж чадахгүй учир, таны биенд өөх болон хуримтлагдана. Тиймээс өдөрт иддэг хоолныхоо илчлэгийг багасгах шаардлагатай бөгөөд үүний оронд амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. Энэ тохиолдолд таны бие хөнгөрч зун цагийг илүү хөгжилтэй, сэргэлэн өнгөрүүлэхэд тустай.



4. Сүү сүүн бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэх
Хэрвээ та сүү сүүн бүтээгдэхүүнд дуртай бол болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Учир нь халууны улиралд олон тооны бактери хуримтлагдах магадлалтай байдаг. Мөн нарны тусгалаас хол ихэнхидээ хөргөгчинд хадгалах нь зөв бөгөөд  боломжтой бол худалдаж авсан өдрөө хэрэглээрэй.



5. Зайрмаг болон ундааг багаар хэрэглэх
Цаг агаар маш халуун болж энэ үед халуунаас аврагдах цорын ганц арга бол хүйтэн зайрмаг, хүйтэн ундаа байдаг. Гэхдээ энэ тохиолдолд мөн л болгоомжтой байх хэрэгтэй. Гэнэт  хүйтэн зүйл хэрэглэх нь ханиад хүрч, хоолой өвдөх гол нөхцөл болдог. Ийм сайхан улирал гэртээ орон дотроо өвдөөд өнгөрүүлэхийг хэн хүсэх билээ.



6. Өдрийн хоолны хэрэглээгээ өөрчлөх

Зун дэлгүүрийн лангуугаар дүүрэн шинэ жимс, ногоо байдаг. Тиймээс энэ нь хоолныхоо хэв маягийг өөрчлөх нэн тохиромжтой. Долоон сар гэдэг гэр бүл болон өөрийгөө зөв, эрүүл хоолоор хооллох хамгийн тохирсон үе юм.



7. Ногоон цай уух
Заримдаа халууныг хүйтэн усаар бус харин халуун цайгаар дарж болдог гэдгийг та мэдэх үү? Энэ хэцүү асуудалтай тэмцэхэд ногоон цай туслах болно. Бүлээхэн, хүйтэн ямар ч байдлаар уух боломжтой бөгөөд энэ хоёр арга зам нь хоёулаа амны цангаа гаргадаг ажээ.



8. Гэдсээ цэвэрлэх
Зуны улирал нь биеийн илүүдэл хог, хаягдлыг гаргахад нэн тохиромжтой. Үүнийг хийхэд бүх нөхцөл бүрдсэн бөгөөд их хэмжээний ус агуулсан жимс, жимсгэнэ хангалттай бий. Үүнд: өргөст хэмх, цукини, алим, үхрийн нүд, усан үзэм гэх мэт багтана.



9. Давсны хэрэглээгээ багасга
Үр дүнг нь салхинд хийсгэхгүйн тулд давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Хэрвээ та цөсний болон давсагны чулуутай бол энэ тал дээр нэлээд нухацтай хандах шаардлагатай. Аливаа хоол, ундандаа орж буй давсыг зундаа эрс багасгахыг хичээгээрэй.



10. Хуурсан, шарсан зүйлийг хэрэглэхгүй байх

Зуны улиралд хуурсан, шарсан зүйлийг хэрэглэхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь ходоодонд маш их ачаалал өгөх бөгөөд гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэрийг тавидаг. Тиймээс эргэн тойронд эрүүл, шинэхэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байгаа цагт хүнд хоолноос татгалзаарай.



11. Их хэмжээний ус уу
Хамгийн халуун сар буюу 7 сард хүний бие усгүйжих аюултай байдаг. Энэ нь олон тооны асуудлыг дагуулна. Тиймээс хангалттай хэмжээний шингэн зүйл уух хэрэгтэй бөгөөд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 1.5-2 литр ус уух шаардлагатай. 



12. Жигнэмэгийг анхааралтай худалдан авах
Халууны улиралд жигнэмэг, бялуу гэх мэт зүйлсийг мөн л таалаад хэрэггүй. Тэдний найралаганд бүх төрлийн крем байх магадлалтай бөгөөд амархан мууддаг байна. Мөн өөрийн бэлхүүсэн дээр илүү сантиметр нэмэхийг хүсэхгүй л бол жигнэмэгээс татгалзаарай.



13. Агаарт гарч бай
Долоон сард агаарт хооллоход таатай. Хэрвээ та хотоос гарах боломжгүй бол хамгийн ойр байх цэцэрлэгт хүрээлэнд хооллож болно. Цэвэр агаарт хоол амархан шингэдэг бөгөөд харин буцах замдаа алхах нь мөн л хоолны шингэлтэнд нөлөөлж, сайхан амрахад тань туслана шүү. 



14. Эрүүл өглөөний цай
Зуны улиралд өглөөний цайг мартах хэрэггүй. Өглөөний цай нь бүхий л өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Хамгийн чухал нь өглөөний цайндаа бүх төрлийн каш, өндөг багтаах хэрэгтэй. 



15. Уураг хангалттай хэрэглэх 
Эрүүл хооллолтыг дэмждэг хүн бүрийн хоолонд уураг их хэмжээгээр байх хэрэгтэй. Энэ нь удаан хугацааны турш өлсөх мэдрэмжийг төрүүлэхгүй бөгөөд таны ходоодыг хэт дүүрсэн мэт мэдрэмжийг төрүүлдэггүй байна. Тиймээс уураг нь хоёр, гурван хоолыг алгасахад ч нөлөөлнө.



16. Жимс идэх
Жимс зуны улиралд бөөрөлзгөнө, хар, улаан үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг нь ургадаг учир ихээр идэх хэрэгтэй. Амттан зооглож, дархлаа тогтоох боломжоо бүү алдаарай.



17. Бага багаар хооллохоо мартаж болохгүй
Бүхий л өдрийн турш танд алдсан энергиэ нөхөх шаардлага гарах учир хооллох хэрэгтэй. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд тустай, хөнгөн чанарын байх шаардлагатай бөгөөд уураг агуулсан хоол эсвэл жимс, хүнсний ногоо, олон төрлийн витаминтай "смузи" байж болно.



18. Олон өнгөт смузи хийгээрэй
Смузи бэлтгэхэд ч маш амархан бөгөөд олон төрлийн жимсийг блендэрт хийгээд хутгахад хангалттай. Эсвэл сүүтэй, йогурттай ч байж болно.



19. Өдрийн хоолыг жимсээр сольж болохгүй
Долоон сард хоолны дуршил нэлээд буурдаг. Тиймээс өдрийн хоолыг жимс, эсвэл хүнсний ногоогоор орлуулах нь элбэг. Гэтэл жимс нь өдрийн хоолыг орлох хангалттай хэмжээний тэжээлийг агуулаагүй байдаг. Өдрийн хоол болон оройн хоол нь тэжээллэг чанар ихтэй байх ёстой.


20. Амтат усны талаар санаарай

Долоон сард их хэмжээний ус уух хэрэгтэй байдаг. Гэхдээ заримдаа дан цэвэр ус уух тийм ч таатай байдаггүй. Тэгвэл усанд жимс нэмж хийгээд уухад нэг хэсэгтээ л амттай байх болов уу.
 


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()