1. Австрали
Хүйтэн cereal (сүүтэй хольж иддэг өглөөний унд) болон vegemite (Австралийн талхан дээр түрхдэг амтлагч)-г шарсан талхан дээр түрхэж иддэг байна.
2. Бразил
Тэд талх, гахайн мах болон бяслагийг өглөөний цайндаа зооглодог гэнэ.
3. Хятад
Хятадын хамгийн алдартай өглөөний хоол бол “дим-сум” (dim sum) юм. Олон төрлийн хачир ногоо болон амтлагчийг хольж иддэг байна.
4. Швейцари
“Birchermüesli” хэмээх хоолыг иддэг бөгөөд сүүнд хийсэн овъёосыг шинэхэн жимстэй хольж зооглодог ажээ.
5. Пакистан
Пакистанчууд өглөөд маш хүнд хоол болох“Nihari” гэх махтай шөлийг иддэг гэнэ.
6. Колумб
“Bogota” бол тэдний үндэсний хоол бөгөөд сүүнд өндөг болон ногоон сонгино хийж чанадаг байна.
7. Индонез
Тэд хамгийн алдартай өглөөний хоол болох “Nasi goreng”-ийг иддэг бөгөөд үүнд шарсан өндөг, шарсан будаа байдаг. Заримдаа мах болон далайн гаралтай бүтээгдэхүүн ч хольдог байна.
8. Герман
Германчууд өглөөд зайдас, гахайн мах, хиам, бяслагийг талхтай хольж иддэг.
9. Куба
Тэд өглөөний цайндаа сүүтэй кофенд талх дүрж иддэг байна.
10. Израйль
“Shakshuka” бол хамгийн алдартай өглөөний хоол нь бөгөөд шарсан өндөгийг халуун ногоотой сүмс болон бусад амтлагч ногооны хамт иддэг гэнэ.
11. Англи
Алдартай англи өглөөний цайнд шарсан өндөг, гахайн мах, мөөг, зайдас болон талх багтдаг.
12. Франц
Франц хүмүүс өглөөд кофе болон чихэрлэг гурилан бүтээгдэхүүн буюу кекс, бялуу зэргийг иддэг байна.
13. Филиппин
Тэд “Pandesal” хэмээх бөөрөнхий зөөлөн талх бөгөөд үүнийгээ кофенд дүрж иддэг.
14. Польш
Польш өглөөний цай Германтай нэлээд төстэй. Зайдас, хиам, гахайн мах, масло зэргийг талхан дээр тавьж иддэг байна.
15. Энэтхэг
“Idli wada” нь Энэтхэгийн өмнөд хэсэгт нэлээн алдартай хоол бөгөөд будаа, нарийн боов зэргийг соустай хольж иддэг.
16. Итали
Ихэнхи Итали хүмүүс өглөөг кофе болон рулетийг идэж эхлүүлдэг байна.
17. Япон
Япончууд өглөө мисо шөл болон будааг бусад амтлагч, далайн бүтээгдэхүүнтэй хольж иддэг.
18. Морокко
Тэд өглөөний хоолондоо ихэнхидээ талхыг варентай эсвэл маслотой иддэг байна.
19. Шотланд
Шотландын өглөөний хоолондоо будаатай каш иддэг гэнэ.
20. Нигери
Тус улсад маш олон төрлийн өглөөний цай байдаг хэдий ч, хамгийн алдартай нь вандуйн нухашыг бусад амтлагчийн хамт иддэг байна.
21. Солонгос
Тэд өндөгний ороомог иддэг бөгөөд махтай эсвэл ногоотой зэрэг төрөл бүрээр хийдэг.
22. Португал
Үндэсний өглөөний хоол болох бяслагтай талхыг кофетой цуг иддэг байна.
23. Орос
Оросын үндэсний хоол болох “Sirniki” нь бяслагтай шарвин бөгөөд заримдаа өөр зүйлстэй хольж иддэг гэнэ.
24. Мексик
“Totopos” нь Мексикийн алдартай тортилла чипстэй төстэй бөгөөд үүнийг шарсан өндөг болон халуун ногоотой сүмстэй хольж иддэг байна.
25. Турк
Турк үндэсний өглөөний цайнд талх, бяслаг, өндөг, улаан лооль, өргөст хэмх, варен, зөгийн бал зэрэг ордог.
26. АНУ
Америкчууд өглөөний цайндаа шарвинг масло болон тусгай сүмстэй хольж иддэг байна.