Дэлхийн тэрбумтнуудын хувийн онгоцнууд

Эдийн засгийн даяарчлалын эрин зуунд санхүүгийн элит гэж хэлж болохоор хүрээнийхний төлөөлөл болсон хүмүүст аюулгүй, тансаг, тав тухтай байдал маш чухал байдаг. Тэд ихэвчлэн дэлхийн хаа нэгтээ сүлжээ бизнестэй эсвэл том одод байх тул зорьсон газраа хурдан хүрэх цорын ганц сонголт нь нисэх онгоц юм. Ингээд баячуудын хамгийн үнэтэй бөгөөд сонин содон хувийн онгоцуудыг танилцуулж байна.

Дэлхийн тэрбумтнуудын хувийн онгоцнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. “Embraer Legacy 650”. Эзэмшигч нь Жеки Чан. Үнэ 30  сая $
Бүхээгийг нь алтлаг, улаан луунуудаар чимэглэж, Жеки Чаны логотой энэ үзэсгэлэнт онгоцыг Бразильд үйлдвэрлэжээ. Тулааны урлагийн мастер, нэрт жүжигчин эр ч хувийн онгоцондоо гар татаагүй юм. Хэдийгээр тэр 140 сая долларын хөрөнгөтэй ч гуравны нэгийг нь хувийн онгоцтой болоход зарцуулсан ажээ.





9. “Gulfstream IV”. Эзэмшигч нь Том Круз. Үнэ 38 сая $
Мэдээж энэ “Боинг” биш ч гэлээ 19 зорчигчийн ая тух, тансаг байдлыг бүрэн дүүрэн хангачих хэмжээний супер хөлөг юм байна. "Rolls-Royce Tay 611-8” маркын хоёр хөдөлгүүрийн хүчээр ажилладаг уг онгоцонд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс хоёр минут тутамд агаар бүрэн сэлгэж байх зохицуулалт хийж өгчээ.





8. “Bombardier BD-700 Global Express”. Эзэмшигч нь Билл Гейтс. Үнэ 40 сая $
Билл Гейтс бол манай гарагийн хамгийн баян хүн. Түүнийг хэн бэ гэдгийг, чухам яаж тэрбумын хөрөнгөө цуглуулсан гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тиймдээ ч тэрээр “Bombardier BD-700 Global Express” маркын хоёр ч онгоцыг нэг дор худалдаж авсан биз ээ. Уг онгоцнууд техникийн маш өндөр заалтуудыг үзүүлдэг бөгөөд өндөр технологийн тусгай тоноглолтой дэлхийн хамгийн тансаг онгоцнуудын нэг юм байна.




 
7. “Bombardier Challenger 850 Learjet”. Эзэмшигч нь Jay-Z. Үнэ 40 сая $
Рэппер Jay-Z болон түүний эхнэр, дуучин Бейонсе нар савхин салонтой  “Bombardier Challenger 850 Learjet” онгоцтой юм байна. Монгол төгрөгөөр бол 70 гаруй тэрбумын үнэтэй уг онгоц зочны нэг өрөө, унтлагын хоёр болон гал тогооны өрөөтэй гэнэ. Тав тухыг дээд зэргээр хангасан уг онгоцоороо тэд дэлхийн хаа нэгтэй очиж амрахаар гэр бүлийн хамтаар нисэцгээдэг байна. Энэ онгоц бол Бейонсегийн нөхөртөө барьсан бэлэг ажээ.





6. “Bombardier BD-700 Global Express”. Эзэмшигч нь Селин Дион. Үнэ 47.7 сая $
Ер нь энэ маркын онгоцнууд Холливудын элитүүдийн дуртай “унаа” бололтой. Тухайлбал дуучин Селин Дион ч “Bombardier BD-700 Global Express” онгоцтой бөгөөд бизнес-аялал хийхэд төгс зохицсон хөлөг юм байна. Дотроо 18 зорчигчийн багтаамжтай бөгөөд ажлын өрөө, хурал болон ажил хэргийн уулзалт хийх нийтийн танхимтай ажээ.





5. “Gulfstream V” Эзэмшигч нь Жим Кэрри. Үнэ 59 сая $
Жим Керри бол баруун солгойгүй цацаж байхад ч болохоор хангалттай хэмжээний мөнгө олдог алдартай жүжигчин билээ. Тиймдээ ч энэхүү супер үнэтэй онгоцыг зөвхөн ажил хэргийн уулзалт хийхээр нисэх гэж худалдаж авсан байна. Тэрээр 59 сая доллараар 16 хүний суудалтай ангилал дотроо дэлхийн хамгийн хурданд тооцогддог  “Gulfstream V” онгоцыг өөрийн болгожээ. Ажил хэргийн нислэгэд зориулагдсан уг хөлөг ердөө 191 хувь үйлдвэрлэгдсэн юм байна.





4. “Trump’s Boeing 757” Эзэмшигч нь Дональд Трамп. Үнэ 100 сая $
Хэрэв та хувьдаа онгоцтой байгаад, тэр бүр ашиглахгүй бол зарах нь ойлгомжтой. Гэхдээ хэн дуртай нь тэрбумтан Дональд Трамп шиг өөрийн нэрийн онгоцыг захиалан хийлгүүлж хүчрэхгүй биз ээ. Тодруулбал эх бие дээрээ дэлхийн хэмжээний магнатын нэрийг сийлсэн цорын ганц хувилбар болох энэ онгоц өмнө нь “Microsoft” корпорацийг үндэслэгч Пол Аллены өмч байжээ.
 
Дотор нь орж үзсэн хүн тансаг зэрэглэл гээчийг нүдээр харж, Трампын гэсэн онцгой загварыг олж харна. Алтан бүрмэлтэй суудлын даруулга, 52 дюймын зурагт, хоёр унтлагын өрөө, тэр бүү хэл угаалгын өрөөний цорго болон тосгуур нь ч алтан ажээ.





3. “Boeing 747” Эзэмшигч нь Жозеф Лау. Үнэ 153 сая $
Дэлхийн хамгийн алдартай арилжааны зориулалттай онгоцнуудын нэг хэдий ч, баячууд үүнийг хувийн зорилгодоо ашиглах нь олонтаа. Жишээ нь, Хятадын хөрөнгө оруулагч, тербумтан Жозеф Лау 153 сая доллараар “Боингом 747” хөлгийг өөрийн болгожээ.

“Боингом 747”-ийн гол онцлогуудын нэг бол давхрын зохион байгуулалт юм. Хэрэв та ийм онгоцоор нисч байсан бол дээд давхартаа бизнес ангиллынхан, доод давхартаа энгийн ангилалынхан суудаг гэдгийг гадарлаж байгаа байх. Харин “Боингом 747” онгоц таны хувийн мэдэлд байсан бол дотоод орон зайг нь хэрхэн төлөвлөх байсан талаараа нэг төсөөлөөд үз дээ. Гэхдээ Лау ноёнтон үүнийг хэрхэн шийдсэн нь  тодорхойгүй юм байна.





2. “Airbus A340-300”. Эзэмшигч нь Алишер Усманов. Үнэ 350 сая $
Оросын тэрбумтан Алишер Усманов “Airbus A340” маркын онгоцыг 238 сая доллараар худалдан аваад өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн өөрчилсөн байна. Түүний тусгай захиалгын дагуу гарсан уг онгоцонд нийт 350 сая долларын өртөг шингэсэн талаар шинжээчид дүгнэдэг ажээ.
 
Аварга том уг онгоц нэмэлт цэнэглэлтгүйгээр 14.5 мянган км газрыг туулах хүчин чадалтай бөгөөд 375 хүртэлх зорчигчийн багтаамжтай юм байна. Усманов шинэ онгоцоо төрсөн эцгийнхээ дурсгалд зориулан нэрээр нь “Бурхан” гэж нэрлэхээр шийдсэн байна. Тэрбумтаны хүсэл үүгээр хязгаарлагдсангүй, тэрбээр 100 сая доллараар супер дарвуулт завь худалдан авч “Дилбар” хэмээн нэрлэжээ. Энэ нь түүний ээжийн нэр юм байна.





1.“Airbus A380 Superjumbo Jet” Эзэмшигч нь хунтайж Аль-Валид ибн Талал. Үнэ 500 сая $
Дэлхийн хамгийн үнэтэй хувийн онгоцыг Саудын Арабын хунтайж Аль-Валид ибн Талал Аль Сауд эзэмшдэг ажээ. Энэ онгоцонд дутуу зүйл гэж үгүй. Тусдаа угаалгын өрөө бүхий хэд хэдэн унтлагын өрөө, чийрэгжүүлэх танхим, тансаг автомашины зогсоол, тэр бүү хэл шонхоруудад зориулсан өрөө хүртэл бий.

Хунтайж аль-Валид ибн Талал нь Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн, үйлдвэрлэгч, Олон улсын хөрөнгө оруулагч нэгэн. Хөрөнгө оруулалтын төсөл, хувьцааны бизнесээр хөрөнгөжсөн. Одоогийн байлдаар дэлхийн баячуудын жагсаалтын 22-т бичигдэж байгаа бөгөөд “Time magazine” сэтгүүлээс түүнд “Араб Уоррен Баффетт” хэмээх нэрийг өгчээ.





 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()