Нүд хамаргүй төрсөн хөөрхийлөлтэй хүү

Африкийн Морокко улсад жирэмсний үйл явцын буруугаас болж нүдгүй, хамаргүй, дээд гавлын ясны асуудалтай нэгэн хүү төрсөн байна. Иймээс саяхан хүүд 18 цагийн турш хагалгаа хийхээр болжээ. Тархи  болон духныхаа завсар ясгүй төрсөн Яхья хүүг эмч нар удаан амьдарч чадахгүй гэж бодож байсан ч тэрээр олныг гайхшруулж амьдарч чадсан юм.
Нүд хамаргүй төрсөн хөөрхийлөлтэй хүү


“Энэ асуудал юунаас үүссэн болохыг бид мэдэхгүй. Энэ нь ямар нэгэн генетикийг өвчин биш бөгөөд энэ төрлийн хүүхдүүд амьд гарч чаддаггүй” хэмээн мэс заслын эмч Тони Холмс хэлжээ.



Тосгоны иргэд хүүд маш дургүй байсан бөгөөд хүүгийн эцэг эх түүнийг гэрээс нь гаргадаггүй байжээ.



Ингээд хүүгийн эцэг болох Мустафа мэс заслын эмч хайх болсон бөгөөд ганц ч эмч энэ хагалгааг хийхийг зөвшөөрөхгүй байв.



Өнгөрсөн жил эмч нарыг Facebook-ээр хайх болсноор тэрээр алдартай болжээ.



Хүүгийн зургийг Мороккод төрсөн Фатима Бакара харснаар хүүд туслахаар болжээ.



Бакара хүүд хагалгаа хийх мэс заслын эмч нарыг хайж, эцэст нь Тони Холмс эмчийг олжээ. Тэрээр олон сарын турш аюултай хагалгаанд бэлдэж эхэлсэн бөгөөд хүүг, гэр бүлийнхнийхэн хамтаар Мельбурн руу авчирсан байна.





Ингээд хүүгийн хагалгаа  10 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд тэрээр биеийнхээ тал цусыг алдсан байна. Азаар хагалгаа амжилттай болжээ.





“Хүүгийн эцэг эх, хагалгааны үр дүнд маш сэтгэл хангалуун байсан" гэж Холмс эмч хэлжээ.



Хоёр долоо хоногийн Яхья инээмсэглэж чадах болжээ.



Удахгүй түүнд хамарны хагалгаа хийж, нүдний протез хийх гэнэ. Одоо тэрээр алхаж сурч байгаа. Тун удахгүй түүнийг ярьж чадна гэдэгт бүгд итгэлтэй байна. “Энэ бол маш их аз жаргал” хэмээн хүүгийн аав хэлжээ.



Харин таван долоо хоногийн дараа түүний цоо эрүүл эмэгтэй дүү төрсөн байна. Бакара анх хүүгийн зургийг хараад ихээхэн цочирдож байсан ч, одоо түүнийг харахад энгийн хүү мэт харагдаж байна гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()