Олон улсад нефтийн үнэ буурсан, Монголд бензиний үнэ буурах уу?

2015-07-03, 20:02
4,235
Нефтийн үнэ жилийн өмнө нэг баррель нь 107 ам.доллар байсан бол 7-р сарын 1-ний байдлаар 62 ам.доллар болж даруй 42 хувиар унасан. 2015 оны 1-р сард 45 ам.доллар хүртэл унаснаа бодвол эргээд өсч байгаа.
Олон улсад нефтийн  үнэ буурсан, Монголд бензиний үнэ буурах уу?


Монголын компаниуд ОХУ-ын Роснефть  компанитай Сингапур Улсын үнийг үндэслэн худалдан авах хэлцэл хийж байгаа. Тэгвэл Сингапур Улсын биржийн үнэ 6-р сарын байдлаар А- 92 бензин 1 тонн нь 531 ам.доллар байна. Мэдээж Сингапур Улсын бензиний үнэ олон улсын зах дээрх нефтийн үнийг шууд дагаж хөдөлж байгаа.



Нефтийн үнийн график 2014 оны 1-р сараас 2015 оны 7-р сар
Нэгж баррель нефть  45 ам.доллар гэдэг бол нэгж баррель нефтийн олборлох өртгөөс доошоо орсон тоо. Шинжээчид нефтийн дундаж олборлох өртөгийг ойролцоогоор 50 – 60 ам.доллар гэж тооцож байгаа гэвэл одоогийн 62 доллар ч гэсэн хямд талдаа л үнэ.

Харин Монгол Улсын хувьд ард иргэдийн өргөн хэрэглээний бензиний жижиглэнгийн үнэ  дээр дурдсан  Роснефтийн үнэ болон долларын ханшнаас шууд хамаардаг. Тэгэхээр бид бензиний үнэ ирээдүйд ямар байхыг мэдье гэвэл олон улсын нефтийн үнийг анхаарах хэрэгтэй гэсэн үг.



Монголын нефтийн жилийн импорт доллароор. Сүүлийн 7 жил.
Нефт нэгэнт ийм хямдхан болсон үед нь үнийг аль болох урт хугацаанд түгжих аргыг олон улсад түгээмэл хэрэглэдэг. Үүнийгээ форвард арилжаа гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл цагтаа 100 давж галзуурч байсан нефтийг одоо хямд байгаа 62 ам.доллараар урт хугацаанд худалдан авахаар тохиролцож түгжинэ гэсэн үг.

Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэх нь хүн бүрт ойлгомжтой байхад бид нефтийн үнийг эргээд өсөхөөс өмнө өрсөж үнийг аль болох хямд түвшинд, аль болох урт хугацаанд түгжиж чадвал эдийн засагт маш хэрэгтэй.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.