“NBA”-ийн түүхэн дэх гадны шилдэг 10 тоглогчид

Дэлхийн хамгийн сонирхолтой, хүчирхэг лиг бол яахын аргагүй NBA (National Basketball Association) гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Үе үеийн шилдэг сагсан бөмбөгчид энэхүү лигт тоглож, тухайн цаг үеийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлсоор ирсэн билээ. Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны лиг болох NBA-д зөвхөн америк тоглогчид гэлтгүй бусад орны (легионер) шилдэг тоглогчид хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдөж, сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэн өөрсдийнхөө нэр алдрыг спортын сая сая фэнүүдэд алдаршуулсан байдаг. Тэгвэл бид та бүхэндээ бүх цаг үеийн ТОП-10 легионер тоглогчдыг танилцуулж байна.
“NBA”-ийн түүхэн дэх гадны шилдэг 10 тоглогчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Пежа Стойкович (Peja Stojakovic)
Улс: Хорват
Тоглосон хугацаа: 13 улирал
Үзүүлэлт: 17 оноо, 4.7 самбар 1.8 дамжуулалт, 45%-тай довтолгоо, 40.1%-тай 3 онооны шидэлт

Пежа Стойкович нь тоглож байх хугацаандаа шилдэг шидэгчдийн нэг байсан юм. Түүний гайхалтай шидэлтүүдийг сагсан бөмбөг сонирхогчид одоо хүртэл тодхон санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 2010-2011 онд Даллас Маверикс багтай хийсэн сүүлийн аваргын төлөөх дайралтанд сэлгээнээс үзүүлсэн тоглолт нь түүнийг тухайн цаг үеийнхээ ч шилдэг шидэгч байсныг харуулж байлаа. Тэрээр кареертаа ердөө ганц л улирал 37.5-аас доош хувьтай гурвын шугамны араас шидэж байсан бөгөөд зодог тайлахдаа NBA-ийн түүхэнд сэлгээнээс  17 оноо, 4.5 самбараас бөмбөг авалт дунджилж, 40 хувьтай довтлосон цорын ганц тоглогч болж үлдсэн юм. 



9. Детлеф Шремф  (Detlef Schrempf)
Улс: Герман
Тоглосон хугацаа: 16 улирал
Үзүүлэлт: 13.9 оноо, 6.5 самбар, 3.4 дамжуулалт, 49.1%-тай довтолгоо

NBA-д 16 улирлыг өнгөрүүлсэн герман тоглогчийн хувьд хоёр ч удаа “Зургаа дахь тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан бөгөөд самбарт маш сайн тоглодог, хэрэгтэй үедээ оновчтой шидэлт гүйцэтгэдэг байсан тоглогч юм. 30 минутыг 1 тоглолтонд дунджилдаг байсан түүний хувьд NBA-ийн түүхэн дэх 30-аас бага минут тоглохдоо 13.5 оноо, 6 самбар, 3 дамжуулалт гүйцэтгэсэн 4 тоглогчийн нэг юм. Түүнчлэн 15500 оноо, 7000 самбар, 3500 дамжуулалт хийсэн Карим Абдул Жаббар, Уилт Чемберлэйн, Оскар Робертсон зэрэг 15 тоглогчийн нэг юм.



8. Яао Мин (Yao Ming)
Улс: БНХАУ
Тоглосон хугацаа: 8 улирал
Үзүүлэлт: 19 оноо, 9.2 самбар, 1.9 хаалт, 52.4%-тай довтолгоо

Түүний хувьд нийт 9200 оноо, 4400 самбар, 900 хаалтыг эхний 8 улиралд хийсэн NBA түүхэн дэх 17 тоглогчийн нэг бөгөөд дээрх үзүүлэлтийг ердөө 530 тоглолтонд хийсэн байдаг байна. Гэмтэл бэртлийн асуудал байгаагүй байсан бол түүний хувьд кареер нь цааш илүү их амжилттайгаар үргэлжлэх байсан биз ээ.



7. Дикембе Мутомбо
(Dikembe Mutombo)
Улс: Конго
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 9.8 оноо, 10.3 самбар, 2.8 хаалт, 51.8%-тай довтолгоо

18 улирал тоглохдоо Дикембе Мутомбо нийтдээ 3289 хаалтыг хийсэн байдаг ба энэ нь домогт Хаким Олажуван-ий 3830 хаалт хийсэн сүрдэм үзүүлэлтийн дараа орох амжилт юм. Мөн тэрээр NBA-ийн түүхэнд 10000 оноо, 12000 самбар, 2500 хаалт хийсэн 5 тоглогчийн нэг юм. Түүнтэй  хамт энэ жагсаалтанд Шакиль О’Нил, Хаким Олажувон, Тим Данкан, Карим Абдул Жаббар нар байдаг байна.  



6. Пау Гасол (Pau Gasol)
Улс: Испани
Тоглосон хугацаа: 15+ улирал
Үзүүлэлт: 18.3 оноо, 9.2 самбар, 3.3 дамжуулалт, 1.6 хаалт, 51.5%-тай довтолгоо

Пау Гасол 18 оноо, 9 самбар, 3 дамжуулалт, 1.5 хаалт, 50%-тай довтолгоо хийхдээ 2 удаа NBA-ийн аварга цолыг хүртсэн 4 тоглогчийн нэг юм. Одоогийн байдлаар кареертаа 17000 оноо, 8500 самбар, 3000 дамжуулалт, 1500 хаалт хийгээд байгаа юм. Зөвхөн Дэвид Робинсон, Мозес Мэлоун, Элвин Хэйс, Патрик Юинг, Роберт Париш нар л түүнтэй ижил үзүүлэлтийг хийж байсан нь түүнийг хэр чансаатай тоглогч болохыг харуулж байгаа юм. Мөн тэрээр 1 удаагийн “Шилдэг залуу тоглогч”-ийн шагнал хүртэж байснаас гадна 4 удаагийн бүх одод тоглогч болж байсан билээ.  



5. Ману Жинобили (Manu Ginobili)
Улс: Аргентин
Тоглосон хугацаа: 12+ улирал
Үзүүлэлт: 14.7 оноо, 3.8 самбар, 4 дамжуулалт, 45.1%-тай довтолгоо, 37%-тай 3 онооны шидэлт

2 удаагийн бүх одод тоглогч 11000 оноо, 3000 самбар, 3000 дамжуулалт, 1000 бөмбөг таслалт хийсэн 55 тоглогчийн нэг бөгөөд 4 удаагийн аварга цолыг Тим Данкан болон Тони Паркер нарын хамт хүртээд байгаа билээ. Мөн “6 дахь тоглогч”-ийн шагналыг 1 удаа хүртэж байсан байна. 


4. Тони Паркер (Tony Parker)

Улс: Франц
Тоглосон хугацаа: 14+ улирал
Үзүүлэлт: 17.1 оноо, 3 самбар, 6 дамжуулалт, 49.5%-тай довтолгоо

6 удаагийн бүх одод тоглогч Тони Паркерийн хувьд хашир туршлагатай дасгалжуулагч Грег Поповичийн удирдлага доор 4 удаа аваргалж байсан бөгөөд NBA-түүхэн дэх 17 оноо, 6 оновчтой дамжуулалт, 49%-тай довтолгоог хийсэн 7 тоглогчийн нэг юм. Үлдсэн 6 тоглогч нь Уолт Фрэзиер, Мэжик Жонсон, Кевин Жонсон, Дувейн Уэйд, ЛеБрон Жеймс, Ларри Берд нар ба одоогоор франц залуу кареертаа 20000 оноо, 7500 оновчтой дамжуулалт хийгээд байна.



3. Стив Нэш
(Steve Nash)
Улс: Канад
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 14.3 оноо, 3 самбар, 8.5 одамжуулалт, 49%-тай довтолгоо, 42.8%-тай 3 онооны шидэлт

Бүх цаг үеийн оновчтой дамжуулалтаар Жэйсон Кидд болон Жон Стоктон нарын ард 3-р байранд эрэмбэлэгддэг Канад залуу 18 жилийн урт кареераа энэ жил бэртэл гэмтлийн улмаас өндөрлүүлсэн билээ. Улирлын 2 удаагийн “MVP” шагналтай тоглогчийн хамгаалалт, шидэлт, оновчтой дамжуулалт гээд талбай дээр хамгийн шилдгүүдийн нэг байсантай хэн ч маргахгүй биз ээ.



2. Дирк Новицки
(Dirk Nowitzki)
Улс: Германи
Тоглосон хугацаа: 16+ улирал
Үзүүлэлт: 22.5 оноо, 8.1 самбар, 2.6 дамжуулалт, 47.7%-тай довтолгоо, 38.4%-тай 3 онооны шидэлт

NBA-д энэ олон жил тоглохдоо 1 удаа аваргын бөгжийг зүүгээд амжсан Германы легионер тоглогч маань бүх оддын тоглолтонд нийт 12 удаа сонгогдсон байдаг бөгөөд одоогоор кареертаа 27000 гаруй оноог аваад байна. Бүх цаг үеийн оноо авалтаараа 9-р байранд орж ирсэн түүний хувьд дараагийн улирал финалд хүрэхийн төлөө хичээнэ гэдгээ фэнүүддээ амлаад байгаа билээ.



1. Хаким Олажувон (Hakeem Olajuwon)
Улс: Нигер
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 21.8 оноо, 11.1 самбар, 2.5 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 3.1 хаалт, 51.2%-тай довтолгоо

Төвийн тоглогчийн байрлал дээр тоглодог ч дамжуулах, бөмбөг таслах, оновчтой шидэлт гүйцэтгэх ур чадвартай тоглогч байсан нь түүнийг илүү юниверсаль тоглогч болохыг илэрхийлдэг байсан бөгөөд NBA-ийн түүхэнд түүнээс өөр 20000 оноо, 10000 самбар, 3000 дамжуулалт, 2000 бөмбөг таслалт, 3000 хаалт гүйцэтгэсэн тоглогч нэг ч байхгүй. Хаким Олажувон кареертаа нийт 2 удаа аваргалж, 12 удаа бүх оддын тоглолтонд оролцож байсан юм. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()