Өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрсэн бүсгүй

Энэ бүсгүйг Лоуи Лейн (Loey Lane) гэдэг бөгөөд тэр одоо 22 настай. Түүний гол зорилго нь хүмүүст тарган биетэй ч, гоо үзэсгэлэнтэй гэдгийг ойлгуулах юм байна. Ингээд өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бүсгүйн гайхалтай түүхийг сонирхуулъя.

Өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрсэн бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэр өөрийн бие галбирт сэтгэл хангалуун байж өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг хүмүүст харуулахаар хүсдэг.



Лоуи хэлэхдээ “Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болдоггүй юм. Биеэр нь түүнийг гоочлох хэрэггүй” гэжээ.



Үүнээс гадна Лоуи өөрийн биеийг бүдүүн байгаад нь дуртай, үүндээ сэтгэл хангалуун гэнэ.



Тэр өөрийн инстаграм хуудаснаа усны хувцастай зургаа ч оруулдаг гэнэ. Харамсалтай нь заримдаа маш их шүүмжлэлийг, таагүй үгсийг сонсдог. Гэсэн хэдий ч тэр энэ бүгдийг эмзэгээр хүлээж авсангүй.



Тэр сэтгэл санаагаар унахгүй байгаа бөгөөд харин ч хүссэн хувцсаа өмсөх болно гэдгээ мэдэгджээ.



Лоуи инстаграмм хуудаснаа 87 мянган дагалдагчидтай болсон байна.



“Хэрвээ та хэн нэгэнд таалагдахгүй байвал, бусад ч таныг таалахгүй гэсэн үг биш” гэж тэр үздэг байна.



“Мөн гадны хүн таны юу өмсөх, зүүх талаар зааж өгөх ёсгүй бөгөөд та хүссэнээ өмсөх эрхтэй” гэж Лоуи хэлжээ.



Тэр биеийн галбираа гаргасан махлаг эмэгтэйчүүд, хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг гэх ойлголтыг үгүйсгэдэг.



Түүний усны хувцастай зураг нь таргалалтын сурталчилгаа болдог гэж олон хүмүүс ойлгодог болов ч, тэр хэн нэгнийг түргэн хоол идэж, кола уу гэж шахдаггүй ямар ч сурталчилсан зүйл байхгүй гэжээ.



Гэхдээ л хүмүүс түүнийг “Тарган эмэгтэй минь гамбургер идэхээ боль” хэмээн хэлдэг байна.















 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()